x

Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барьцаалагдаагүй гишүүн цөөхөн байна

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Харбины гэрээтэй холбоотой асуудлыг нээлттэй болгож шалгах ёстой, үүгээр сонсгол хийх шаардлагатай гэж ярих гишүүд бий. Зарим нь ил тод, нээлттэй мэдээлэл гаргах нь урд хөршид хохиролтой гэж үзэх хүмүүс ч байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Үнэхээр нээлттэй сонсгол явуулах нь манай улсад эрсдэлтэй юу?

-Аливаа зүйл ил тод нээлттэй байх тусмаа зөв, шударга, үр дүнтэй л байдаг биз дээ. Гэтэл манайхан хулгай, луйвар, болж бүтэхгүй бүх асуудлаа нуухын тулд улс орны том эрх ашиг гэдэг үгний ард нуугдаж, энэхүү асуудлаа нууцалдаг нь буруу. Өмнө нь энэ асуудлыг маш нууц, огт ил болгох боломжгүй мэтээр ярьж байсан. Хэрэв Харбины гэрээтэй холбоотойгоор хянан шалгах сонсголыг хийчихвэл Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө, бүтэхгүй болно гэх мэт тайлбар өгдөг байсан. Гэтэл одоо эсрэгээрээ хийх ёстой байсан гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын үг, үйлдэл хоёр нь зөрж байгаа юм. Кноп дарах үед 71 гишүүн эсрэг санал өгсөн атлаа дараа нь олон гишүүд сонсгол хийх ёстой байсан гэж ярьж буй нь бодит байдалтай нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр Монголын ард түмэн Үндсэн хуулиараа мэдэх эрхтэй. Ялангуяа 36 их наяд төгрөгийн алдагдал гэх асуудал яригдаж байгаа үед энэ мөнгө хаанаас, хэнд, ямар байдлаар зарцуулагдсан бэ гэдгийг бүр зайлшгүй мэдэх ёстой. Энэ дүнг хүн амдаа хувааж үзвэл нэг хүнд 10-12 сая төгрөг, дөрвөн ам бүлтэй айлд 48-50 сая төгрөг ногдох хэмжээний мөнгө байна. Энэ бол маш их хэмжээний баялаг.

-Угтаа хил холболтын төмөр зам бол Монголын эдийн засгийг өсгөх маш том боломж гэж ярьж байгаа. Олон жил энэ төмөр замын асуудлыг улс төржиж ярьсан гэдэг шүү дээ...?

-10 гаруй жил холбож чадаагүйгээс болж урд хөрштэй холбоотой их хэмжээний алдагдал үүссэн. Тэр алдагдлыг хэн бий болгосон, яаж нөхөн төлбөр хийсэн нь тодорхойгүй, нууцлагдсан хэвээр байна. Мухар төмөр зам хэн тавьсан, ямар гэрээнүүд хийгдсэн, ямар хэмжээний хохирол учирсан зэрэг олон асуудал дагалдаж гарч ирдэг. Эдгээрийг нууцалж, ард түмний мэдэх эрхийг хангахгүй байгаагийн цаана авлига, хулгайн шинжтэй үйлдлүүд байна гэж харж байгаа. Өнөөдөр зарим хүмүүс “матрын нулимс” унагаж байгаа нь бодит үнэнээс зөрж байна. Үнэндээ энэ бол Монголын ард түмэнд очих ёстой байсан баялаг. Иргэдийн амьдрал хүнд байгаа нь үүнтэй шууд холбоотой. Гэтэл энэ бүхнийг ил болгох гэхээр хааж, мэдээлэхгүй байна. Цаашдаа ийм байдлаар явбал авлига, хулгайн эх үүсвэрийг улам баталгаажуулна. Засгийн газар үнэхээр авлигатай тэмцэх эсэх нь тодорхой харагдахгүй л байна. Ялангуяа Харбины гэрээтэй холбоотой санал хураалтын үеийн Засгийн газрын гишүүдийн үйлдэл үүнийг илтгэж байгаа. Гэхдээ ард түмэн ч үүнийг ойлгодог болсон байна шүү дээ.

-Та нүүрсний асуудалтай холбоотой бүх оффтейк гэрээг шалгах, хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж байгаа гэж байсан. Одоогоор хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ?

-Одоогоор нийтдээ 30 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. Хуулиараа 32 гишүүн гарын үсэг зурвал түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх боломж бүрддэг. Өнөөдрийн дотор 32 гишүүний гарын үсэг бүрдэх байх гэж бодож байна. Ихэнхдээ АН-ын гишүүд гарын үсэг зурж байгаа. Намынхаа гишүүдтэй ярилцаад, асуудлыг өргөн барих чиглэлд ажиллаж байна. Төмөр замын асуудлын талаар та асуулаа. Ер нь мухар төмөр замын асуудал, түүнтэй холбоотой гэрээнүүд бүгд энэхүү хянан шалгах түр хороонд багтах ёстой. Зарим хүмүүс гэрчээр оролцоход бэлэн байна гэж ярьж байгаа. Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагууд шалгаж байна гэж мэдээлдэг ч бодит ахиц харагдахгүй байна. Шалгах ёстой зүйлээ удаашруулдаг, харин заримыг нь маш хурдан шалгадаг ийм ялгаа ажиглагддаг.

-Өмнө нь нүүрсний сонсгол хийж байсан. Ер нь сонсгол хийгээд үр дүн гарч байна уу?

-Тийм, ийм асуудлууд яригдаж байгаа. Гэхдээ гол нь шалгалтын үр дүн бодитой, ил тод байх ёстой. Харамсалтай нь одоогоор олон асуудал тодорхой шийдэгдсэн зүйл харагдахгүй байна. Дахин хэлэхэд, шалгах ёстой асуудлууд удааширч, зарим нь дарагдаж байна гэж харж байгаа. Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барьцаалагдаагүй гишүүн цөөхөн байна гэж харж байгаа. Харин миний хувьд барьцаалагдаагүй, барьцаалагдах ч үгүй байр суурьтай. Үг хэлэх нэг хэрэг, харин үйлдлээрээ харуулах өөр. Би аль алиныг нь хийж байгаа цөөн гишүүний нэг гэж бодож байна. Асуудал хэлэлцэх үед гишүүд кноп дарахдаа ямар байр суурь илэрхийлж байгааг ард түмэн харж, ойлгож эхэлж байна. Өнөөдрийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын хүндрэл энэ бүх авлига, хулгайн асуудалтай шууд холбоотой. Уг нь ийм хэрэгт холбогдсон хүмүүс шоронд байх ёстой. Гэтэл олон жил төрийн ордонд байсаар байна. Хамгийн ноцтой нь, ийм хүмүүс сонгуулийн үйл явцад нөлөөлж, хэн УИХ-д орох, Засгийн газарт хэн ажиллахыг хүртэл шийдэх хэмжээнд хүрсэн байна. Үүний улмаас улс орны хөгжил саарч, иргэдийн амьдрал доройтсон. Өнөөдөр мах, өргөн хэрэглээний барааны үнэ, цалин, тэтгэвэр, залуучуудын амьдрал, сургууль цэцэрлэгийн хүртээмж гээд олон асуудал энэ бүхнээс улбаатай шүү.

-Хэрэв 32 гишүүний гарын үсэг бүрдээд, чуулган дээр хэлэлцэх үед дэмжлэг авч чадахгүй бол яах вэ. Та энэ ажлаа үргэлжлүүлэх үү?

-Энэ бол миний үүрэг, хариуцлага. Би өргөсөн тангарагтаа үнэнч байна. УИХ-ын гишүүд хууль, тангаргийнхаа дагуу ард түмний төлөө ажиллах ёстой. Монгол Улс байгалийн баялгаа экспортолж амьдарч байгаа орон. Тиймээс энэ салбарт хийгдэж буй гэрээ хэлцлүүд ил тод байх ёстой. Гэтэл өнөөдөр олон гэрээ нууцлагдсан байна. Төмөр замын бүтээн байгуулалт, оффтейк гэрээнүүд гээд олон асуудлыг нууцалж ирсэн. Үүний үр дагаврыг бид өнөөдөр харж байгаа. Одоогоор 800 орчим нууц гэрээ байна гэсэн мэдээлэл ч яригдаж байна лээ. Энэ бүхнийг ил болгох ёстой. Ер нь хулгай далд, харанхуйд явагддаг. Ил тод, гэрэлтэй орчинд хулгай хийх боломжгүй. Тиймээс байгалийн баялагтай холбоотой бүх асуудлыг нээлттэй болгож, ард түмний мэдэх эрхийг хангах ёстой. Одоогийн байдлаар энэ эрхийг хангахгүй, мэдээллийг хааж байна. Ямартаа ч ил тод байдлыг бий болгохын төлөө, энэ бүх санаачилгаа үргэлжлүүлж тууштай ажиллана.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top