x

АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр томилгоо

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зарлагдахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эрх баригч МАН-ын хувьд өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүх томилгоо, сэлгээ уг сонгуулийн өмнөтгөл, бэлтгэл ажил гэж уншигдаж байгаа. Нам дотроо хийж байгаа цэвэрлэгээ, бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл нь эцсийн дүндээ ирэх сонгуульд хэн энэ намыг авч орох вэ гэдэг өрсөлдөөн юм.

АН дотор ч гэсэн энэ үйл явц өрнөж эхэллээ, хэдий хожуу ч гэсэн. Дээр нь төдийлөн “амжилттай” гэж хэлэхээргүй яваа нь ч үнэн.

АН-ын дарга тамгаа авснаас хойш найман сар үүрэг гүйцэтгэгч генсектэй явж ирсэн. Энэ сарын 10-нд болсон ҮБХ-ны хурал дээр үүрэг гүйцэтгэгчээ жинхэлүүлэхээр оруулж ирсэн боловч ҮБХ-ныхоо дэмжлэгийг авч чадсангүй. Энэ асуудлаар ҮБХ сарын дараа дахин хуралдахаар болсон.

Гэвч ҮБХ-ны хурлаас тав хоногийн дараа АН-ын дарга О.Цогтгэрэл намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтыг томилуулсан. С.Баярцогтыг тус намын Улс төрийн зөвлөлийн 32 гишүүнээс 23 нь дэмжиж саналаа өгчээ. Үүрэг гүйцэтгэгчийг сарын хугацаатай томилсон бөгөөд энэ хугацаанд АН-ын ҮБХ хуралдаж, томилгоог жинхэлэх ёстой.

Үүрэг гүйцэтгэгч генсек томилогдсоныхоо дараа “Манай намын дарга УИХ дахь бүлгийн даргын албан тушаалаа шилжүүлнэ” гэсэн боловч тэр нь ч бас хийгдсэнгүй. Өнгөрөгч долоо хоногт болсон Улс төрийн зөвлөлийн хурлын дараа “Нам доторх зохион байгуулалтын ажлууд эцэслэсний дараа бүлгийн даргын албаа шилжүүлэхээр болсон” хэмээн үүрэг гүйцэтгэгч дахин мэдэгдэл хийв. Товчхондоо АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргын ажлаа шилжүүлэх тийм ч дуртай биш байгаа бололтой. Эсвэл бүр томилж чадахгүйд хүрсэн байж ч мэдэх юм.

С.Баярцогтыг томилогдохоос хоёр хоногийн өмнө АН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсон. Нөгөөх нь томилогдсоноосоо хойш долоо хонолгүй шүүхийн шийдвэрээр ачигдчихав. З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт өмнө шалгагдаж байсан авилга, албан тушаалын хэрэгт нь тус бүр хоёр жил ял оноожээ. Ингээд АН-ын даргын хувьд ирэх сонгуулийн тухай биш, харин ял авсан намын албан тушаалтныхаа араас санаа чилээж, мэдэгдэл хийж суухад хүрлээ. Мордохын хазгай гэдэг л энэ байх. Намын даргаар ажилласан найман сарын хугацаанд хийсэн хоёр томилгоо нь хоёулаа бүтэлгүйтжээ.

Мөн ҮБХ-ны хурал дээр намын дэд даргад нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигч нь хоёулаа бүдэрсэн. Энэ мэтээс харвал ажлаа аваад найман сар болж байгаа АН-ын даргын суудал өнцөгдөв бололтой, ирэх сонгууль хүргэх эсэх нь эргэлзээтэй болж байна.

Уг нь түүнийг анх сонгогдоход АН-ын гишүүд, дэмжигчид “Шинэ, залуу, нэр цэвэр хүмүүсээр багаа бүрдүүлээд эрх хүчтэй ажиллах ёстой шүү” хэмээн захиж, найдаж, хүлээж байв. Гэтэл түүний сүүлд хийсэн хоёр томилгоо гишүүдийнхээ итгэлээр шал арчсантай адил хэрэг болов. Тэр нь хувь хүнтэй холбоотой гэхээсээ илүү АН дотор бий болсон хагарал, хуваагдлын хоёр талд зогссон гол эрхмүүдийг намын аппарат руу чирч оруулсантай холбоотой.

С.Баярцогт бол намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчийн “ач”, “бач”-аар шүүхийн хаалга татсан, гурван шатны шүүхээр ял сонсчихсон хүн. Хэдий хожим хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч гэлээ “Оюутолгойг зарсан, монголчуудыг өрөнд оруулсан” гэдэг нэр, хочийг өнгөрсөн 10 жилд МАН-ын нөхөд “Туулын усыг барагдтал угаасан” ч арилахааргүй болтол массын тархинд суулгаж чадсан. Тэгээд ч Сэлэнгийн АН-ын даргаар сонгогдоод удаагүй байгаа.

З.Энхболд нь Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ, цахилгаан станцын ажлыг зогсоож, улс орноо хорлоод зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай нийлж М.Энхсайханыгаа хийгээгүй хэрэгт гүтгэн ялтан болгосон этгээд. Одоо харин өөрийнх нь ээлж ирсэн бололтой. З.Энхболдыг ХЕХ-ны дарга боллоо гэнгүүт энэ томилгооны ард Х.Баттулга гэдэг хүний нэр шууд уншигдана.

Х.Баттулга, С.Баярцогт хоёрын дунд гаталж барахгүй гол, давж гарахгүй даваа хэдийн бий болсон. Дээр нь нам дотор хэн хэнийг нь дагадаг хүчтэй бүлэг, фракциуд бий. Намын дарга О.Цогтгэрэл өөрөө ч хажууд нь жулдана. Ийм хоёр хүн, эсвэл төлөөний хүн нь төв аппарат, удирдах бүтцэд ороод ирэхээр нам доторх фракциуд нь дагаад идэвхжих нь зүй. Нөгөө “шуудайд хийсэн үхрийн эвэр”-үүд дахин харгалдаж эхэлнэ. Товчхондоо Л.Гантөмөрийн үед эвлүүлж, цуглуулсан АН-ыг О.Цогтгэрэл өөрийн гараар нугасласантай адил зүйл болов. Үүнийг л “мордохын хазгай” гээд байгаа юм.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.228.177.98)
    Цогтгэрэл урвагчийн хийж бга ажил.АН санал дуусаа.
    2026 оны 05 сарын 07 | Хариулах
  • Marcus Henderson (15.181.97.144)
    Bitcoin Recovery Testimonial After falling victim to a cryptocurrency scam group, I lost $354,000 worth of USDT. I thought all hope was lost from the experience of losing my hard-earned money to scammers. I was devastated and believed there was no way to recover my funds. Fortunately, I started searching for help to recover my stolen funds and I came across a lot of testimonials online about Capital Crypto Recovery, an agent who helps in recovery of lost bitcoin funds, I contacted Capital Crypto Recover Service, and with their expertise, they successfully traced and recovered my stolen assets. Their team was professional, kept me updated throughout the process, and demonstrated a deep understanding of blockchain transactions and recovery protocols. They are trusted and very reliable with a 100% successful rate record Recovery bitcoin, I’m grateful for their help and highly recommend their services to anyone seeking assistance with lost crypto. Contact: Capitalcryptorecover@zohomail.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.34.46)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 26 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top