x

Бурхан Харвард руу нүүв

АНУ-ын Марилэнд мужийн Балтимор хотын “Балтиморын нар” гэж орчуулж болмоор өдөр тутмын сонины 1950 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дугаарт “Бурхан Харвард руу нүүв” хэмээх нэгэн өвөрмөц мэдээ нийтлэгджээ. Америк сэтгүүлчийн “Бурхан” хэмээсэн нь Дилова хутагт юм. 

Дилова хутагт АНУ-д 1949 оны 2 сарын сүүлээр очсон, АНУ-д голдуу Балтимор хотод аж төрж байсан боловч зундаа тэр орчмын бүгчим халууныг тэсэх нэн хэцүү байжээ. Тиймээс 1950 оны зун хойшоо, Бостон хот руу, өөрийн хуурай хүү болох Давид Латтимор буюу Батбилигийнд очиж буй нь энэ юм. Батбилиг тэгэхэд Харвардын оюутан байлаа. Үүнээс хойш буюу 1951-1957 онд Сан Франсискод зусаж, Фердинанд Лессингийн Монгол-Англи толь бүтээх ажилд оролцох болсон билээ. 

Сонины энэ мэдээ хэдий богино боловч Дилова хутагтыг “Бурхан” хэмээсэн, урьдах төрлүүдийг нь тоолон явсаар “1000 гаруй настай” хэмээн тодорхойлсон зэрэг нь АНУ-д тухайн үедээ шинэ содон байсан Буддизмыг олон нийт хэрхэн хүлээн авч байсныг үзүүлэх сэтгүүл зүйн нэг сонин баримт болох юм. Үүнээс гадна Хутагт монгол дээлтэйгээ Балтиморын гудамжаар алхаж байгаад цагаачлалын албаны ажилтанд саатуулагдсан тохиол болсныг ч дурдаж буй нь баримтын талаас ач холбогдолтой юм. 

Сонины мэдээг орчуулж, уг эхийн хамтаар “Өдрийн сонин” болон baabar.mn-ий уншигч танаа өргөн барив.

Мягмарын Саруул-Эрдэнэ. Бурхан Харвард руу нүүв. Baltimore Sun. 1950-03-12

Шашны тэргүүн энд нэгэнтээ цагдаагийн газрыг гайхашруулж байв

Бостон, 3 сарын 11 [Тусгай] – Сая орчим Азичуудын дунд Бурханы хувилгаан хэмээн тооцогддог, нэгэн удаа “сэжигтэй харийн хүн” хэмээн андууран хүргэгдэж,Балтиморын Баруун хойтын цагдаагийн дүүргийг тэр чигээр нь донсолгож байсан Амьд бурхан бээр өдгөө Харвардын оюутны байранд амьдарч сурч байна. Харвардын их сургуулийн дээд зэрэглэлийн дотуур байрнуудын нэг болох Адамс байрны оюутнууд өдрийн хоолны дараалалд улаан шар дээл орхимжоо нөмрөөд, улаан ширхэгтэй эрихээ бариад, хоолны хуванцар тавиурыг түлхэн зогсох 66 настай Дилова хутагтыг гайхан харж зогсоно. Дилова нь Монгол, Төвөд дэх Буддист лам нарын хувьд амьд гэгээн нь ч, кардинал нь ч болох юм. Мөн тэрбээр Хятадын коммунистуудаас зугтаж яваа дүрвэгч билээ.

Бурхан Баруун хойт дүүрэгт

Ноднин тэрбээр АНУ-д дүрвэн ирсэн бөгөөд нэг хэсэг Балтиморт, Жонс Хопкинсын их сургуулийн Уолтер Хайнес Пэйж Олон улсын харилцааны сургуулийн захирал Оуэн Латтимортой хамт амьдарч байжээ.

Өнгөрсөн зун Балтиморын Хойт өргөн чөлөөгөөр урт ногоон дээл, нимгэн цагаан өмдтэйгөө алхаж явахад нь цагаачлалын албатан барьж, цагдаагийн газарт хүргэсэн байна. Балтиморын цагдаагийн хувьд энэ нь түүхэн үйл явдал болсон, анх удаа Америкийн цагдаа Бурханы хувилгааныг байцааж үзсэн нь тэр ажээ. Цагаачлалын ажилтны хувьд бол ихэд ичмээр явдал болсон нь юу гэвэл англи хэлээр бага сагахан ярьдаг Дилова өөрийгөө гэгээнтэн хүн гэдгийг батлан тодорхойлж чадсан юм.

Харвардад тэрбээр Адамс байранд, профессор Латтиморын хүү Давид Латтиморын гэрт сууж байна. Хоёрдугаар курсийн оюутан Дэвид нь Диловын хуурай хүү юм. Залуу Латтимор нь Бээжинд төрсөн, түүний хятад хэлний халти мөлт мэдлэг нь Диловын англи хэлт ертөнцтэй харилцах цор ганц холбоос болж байна.

17 дүрийн дараа

Гэвч Диловын дорнын, нүүр дүүрэн инээмсэглэл, найрсаг эелдэг харц нь нэг байранд аж төрж буй зуу зуун оюутанд үг хэлнээс ч илүү тодорхойг өгүүлж чадах ажээ. Англи хэлээр түүний ойлгодог үгс нь бараг л “hello”, “goodnight”, тэгээд бас зурагчны хүсэх “smile (инээгээрэй!) гэх үг.

Ламын шашинд нэлээд хэдэн “Амьд бурхан” байдаг, Дилова дээд зиндааных нь юм. Лам нар түүний өмнөх дүрүүдийг 17 үе нэрлэсээр “Бурханы биеийн нэгээхэн хэсэг” болсон гэх Гэгээн Диловад хүргэж чаддаг ажээ. Энэ утгаар нь авч үзвэл тэрбээр бараг 1000 настай юм.

(Хойт Америкийн Сонины Холбоо)

М.Саруул-Эрдэнэ /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 29 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top