x

Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гаригт шийдэх гэж байна…

Цэц өөрийн сайтдаа 2026 оны гуравдугаар сарын 26-нд нэг мэдээ тавьсан. Тэрэндээ: Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар дөрвөн жил байна гэж заасан нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн: Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасныг зөрчсөн эсэх асуудлаар Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн шалгаж байна гэсэн.

Ерөнхийлөгч төвтэй улс төрийн халуун үйл явдлуудтай зэрэгцээд энэ маргаан үүссэн нь сонин.

Цэц дахин 2026 оны дөрөвдүгээр сарын 30-нд: Дээрх маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны тавдугаар сарын 8-ны 09:30 цагаас Цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно гэж зарлалаа. Тавдугаар сарын 8-ны өдөр бол баасан гараг. Цэцийн энэ хуралдаанд яагаад анхаарах ёстой вэ?

Энд маргаан үүссэн: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон өөрчилж, нэг удаа сонгогдохоор зохицуулсан нь 19 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хийгдсэн. Тэрхүү нэмэлт өөрчлөлтөөс хойш долоон жил өнгөрч. Уул нь Үндсэн хуульд нийцүүлэн бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг өөрчлөх нь Үндсэн хуулийн дээд хүчин чадлыг хангах, эрх зүйн нэгдмэл байдлыг тогтооход чиглэсэн ажил. Гэсэн нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн энэхүү заалтыг Үндсэн хуульд нийцүүлсэнгүй явж ирж. Харин санал санаачилга 1-2 хууль тогтоогчоос гарч байсан.

2021 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Үндсэн хуулийннэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар манай яам ажиллаж байна. 70 гаруй хуулиар Ерөнхийлөгчид олгосон эрхийг хязгаарлах төсөл бичиж байгаа. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх заалтад: Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн заалттай холбоотой” хэмээн хэлж байлаа.

24 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх шаардлага бий гэж мэдэгдэж байсан. Өөрчлөхөөр алхам хийж үзсэн. Гэвчиг дуусгаж чадаагүй, өөрөө Элчин болоод явж одсон. 25 оны 9 сарын 17-нд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний санаачилсан Ерөнхийлөгчийн тухай хууль d-parliament-д байршсан. Тэрнээс хойш: Боловсруулагдаж байна гэдэг мэдэгдэлтэйгээ байсаар байна. Эд нарын аль нь ч ажил болоогүй. Сураггүй болсон.

Ерөнхийдөө: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хууль зургаан жилээр нэг удаа гэсэн байтал Ерөнхийлөгчийн тухай хуульд 4 жил байна, энэ хууль зөрчлөө гэдэг бол Цэцээр шийдэх маргаан огтоос биш. Үндсэн хуульд 6 жилээр 1 удаа гэж заасан, тэрэнд нийцүүлж Ерөнхийлөгчийн тухай 93 оны хуулийг өөрчлөөд л болох асуудал. Гэвчиг: Энэхүү зөрчилтэй 7 жил яваад гэнэт Цэц рүү орж ирсэн нь асуудлын гол энэндээ биш гэдэг хардлагыг үүсгэж байгаа.

Хэрэвзээ: Ерөнхийлөгчийн тухай хууль Үндсэн хуультай харшлаад байна гэж үзэхүл тэр харшлаад зөрөөд байгаа нь зөвхөн бүрэн эрхийн хугацаа биш. Өөр олон юм байгаа. Уулаасаа, эдүгээ ч төрийн зовлон болоод, тэр нь дамаараа ард нийтийн дарамт болоод байгаа Ерөнхийлөгч ба Засгийн газар зэрэгцээд гүйцэтгэх засаглал гэдэг ижилхэн малгай өмсдөгийг 1-нд нь үлдээх санаагаар 19 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн. УИХ-ын 19 оны 6 сарын 14-ны чуулганд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль санаачлагчдын ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.

Д.Лүндээжанцан энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр олон эргэлзээг нэг болгох чармайснаа хэлээд: Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг 6 жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найруулав гэсэн. Хэлэлцэх явцад 55 нас нь 50 болж буусан. Харин Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхүүд төслийнхөө дагуу батлагдсан. Тэрхүү заалтууд нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг багагүй хэмжээнд хязгаарласан. Жишээлэх юм бол: Ерөнхийлөгч хүссэн хуулиа санаачлах эрхгүй болсон. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-т: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ гэж заасан байсныг: Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно гэж өөрчилсөн. Энэ бол: Ерөнхийлөгчийн тухай хуулиар Ерөнхийлөгч ямар хууль санаачилж болох, болохгүйг зааж өгөх ойлголт. Гэсэн нь тэр өөрчлөлт хийгдэлгүй долоон жил болж.

Цаашаагаа: Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно гэсэн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх заалтыг: Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно гэж өөрчилсөн юм. Энэхүү өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрх зөвхөн Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхийн хүрээнд байх, үндсэн бүрэн эрхээс давсан тодорхой бүрэн эрхийг шинээр олгохгүй байх агуулгатай. Тэгээгүйгээс эдүгээ Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрх үндсэн бүрэн эрхээсээ хэд дахин өргөн хүрээтэй, төрийн байгууллагуудтай харилцахтай холбоотой 70 орчим эрх, 40 орчим хуулийн зүйл, заалтаар зохицуулагдаж байгаа. Жишээлэх юм бол: 10 оноос хойш шинэчилсэн найруулгаар батлагдсан 19 хуулийн 50 гаруй заалтаар Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж. Чухамхүү: Энэний зөрчил болоод эдүгээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьчихаад байгаа.

Гэтэл нь: Монгол Улс парламентын засаглалтай. 92 онд баталсан Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн институт байхаар хуульчилсан. Ерөнхийлөгчийн институт нь төрийн эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоонд өвөрмөц байр суурьтай. Үндсэн хуульд: Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг нөлөө үзүүлнэ гэсэн. Энүүгээр: Ерөнхийлөгчийн институт төрийн эрх мэдлийн аль салбарт хамаарахыг зохицуулаагүй нээлттэй орхисон. Өөрчлөх нь ээ: Монголын төрийн тэргүүн-Ерөнхийлөгч парламентын бусад улсын төрийн тэргүүнүүдээс илүү хүчтэй байх чиглэлийг Үндсэн хуульд баримталсан. Парламентын Бүгд найрамдах улсын төрийн тэргүүн төдийлөн эдлээд байдаггүй хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, ҮАБЗ-ийг тэргүүлэх зэрэг бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгосон. Тиймийн учраас: Үндсэн хуульд 19 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиас бусад хуулиудаар Ерөнхийлөгчид өөр эрхүүдийг нэмж олгодог байсан явдлыг эцэс болгохыг зорьсон. Гэлээ гэхдээ: Үндсэн хуульд заагаагүй бусад эрх мэдлийг хэрэгжүүлэх бололцоо нь хаагдсан ч Ерөнхийлөгчид хууль санаачлах гэсэн чухал эрх нь хадгалагдан үлдсэн. Энэ нь эдүгээгийн төр, ард нийтийн хямралын эх үндэс болж буй.

Базах нь ээ: Үнэхээрийн Ерөнхийлөгчтэй холбоотой эрх зүй Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хүртэл маргах бол зөвхөн бүрэн эрхийн хугацаа нь зургаа байх уу, дөрөв байвал болох уу, сонгогдох тоо нь нэг удаа юу, хоёр удаа юу гэж биш, хэрэгжүүлдэг бүрэн эрх нь Үндсэн хуульд нийцсэн үү гэдэг л чухал. Гэвчиг: Цэц дунд суудлаараа бүрэн эрхийн хугацааг хэлэлцэхээр болж. Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг энэ долоо хоногийн баасан гарагт шийдэх гэж байна...

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 29 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top