x

Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл

Монголын ядуурлын парадокс.. нийлэлдээ би “төрийн өмчит компаниуд (ТӨК) зуу хол давж, тэдний гуравны нэг нь алдагдалтай ажиллан төсвийг сорж, хувийн хөрөнгө оруулалтыг шахаж байна. Эрчим хүчний үнийг татаасаар барьж байгаа нь хөрөнгө оруулалтын дохиог гажуудуулж, төсвийн алдагдлыг нэмэгдүүлж байна” гэж бодит байдлыг дүгнэсэн.

ТӨК-ийн одоогийн байдал

2025 оны байдлаар төрийн болон төрийн оролцоотой 109 компани байгаагийн бараг гуравны нэг буюу 43 нь архаг алдагдалтай, олонх нь гурван жил дараалан алдагдалтай ажиллаж, тэнцэл нь улаан гарсаар байна. 2024 онд ТӨК-үүд нийт 26 их наяд төгрөгийн орлого олсон ч, өр нь бараг хоёр дахин өсөж 11 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2026 оны улсын төсвийн (32.9 их наяд) гуравны нэгтэй тэнцэж, нийт төрийн өрийн 24 хувийг эзэлж байна. Эрчим хүчний салбар хамгийн том “сорогч” болж, татаасын үнээр ажилласан компаниудын алдагдлыг төсвөөс нөхсөөр байна. 2024 оны 11-р сард тариф нэмсэн нь алхам болсон ч квази-төсвийн алдагдлыг бүрэн арилгаагүй хэвээрээ.

Яагаад үр ашиггүй ажилладаг бэ? Шалтгаан нь бүтэц, улс төрийн шинжтэй. Хувийн компаниуд ашиг, өрсөлдөөнөөр удирддаг бол ТӨК-үүд “зөөлөн төсөв”-ийн дор ажилладаг: алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр, эсвэл балансын гадна баталгаагаар нөхдөг. Удирдлагад улс төрийн томилгоо хийж, гүйцэтгэлээс илүү ивээн дэмжихэд анхаардаг. Эрчим хүч, тээвэр, уул уурхай зэрэг гол салбаруудад өрсөлдөөн байхгүй тул зардлаа бууруулах, шинэчлэх дарамтгүй. Эрчим хүчний татаас хөрөнгө оруулалтын дохиог гажуудуулж, хувийн хөрөнгө оруулагчдыг зайлуулж, төрийг “сорогч” болгож байна. Үр дүн нь: төсвийг сорж, хувийн салбарыг боомилж, уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлсээр байна.

Амлалт их, үйлдэл тэг: Улс төрийн мөнгөний булаг. 1990-ээд оноос хойш бүх засгийн газар ТӨК-ийг шинэчлэх, хувьчлахыг амлаж ирсэн ч тоо нь улам нэмэгдэж ирлээ. Эхний ваучер хувьчлал зарим хөрөнгийг иргэдэд өгсөн ч стратегийн компаниуд төрийн мэдэлд үлдсэн. 2000-аад оноос эхлээд олон удаа төлөвлөгөө зарлаж, сүүлийн үед 18–20 компанийг 2028 он гэхэд хувьчлах, Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ээр 10–66 хувийг нь борлуулж 3.7 их наяд төгрөг татах амлалт өгсөн. Эрчим хүчний 44 компанийг нэгтгэсэн “Эрчист Монгол” холдинг гэх компани бодит өөрчлөлт гаргаж чадалгүй, элгээрээ хэвтэв. Учир нь энгийн: ТӨК-үүд бол төрийн эрх баригч нам, төрийн албан хаагчдын мөнгөний найдвартай эх үүсвэр болдог. Намдаа үнэнч хүмүүст ажлын байр, холбоотнуудад гэрээ, тодорхойгүй худалдан авалт, ногдол ашиг зэргээр улс төрийн сүлжээг санхүүжүүлдэг. Энэ сонирхлын бүлэг (улс төрчид, өндөр албан тушаалтнууд, дотор нь ажиллагсад) өөрчлөлтийг эсэргүүцдэг тул амлалт нь сонгуулийн жүжиг болдог. 

Амжилттай туршлагууд : Энэ мухардалыг зоригтой хувьчлалаар задлах боломжтой. Жишээ нь: Их Британид Маргарет Тэтчерийн British Airways (BA)-ийн хувьчлал. 1980-ээд оны эхээр том алдагдалтай, олон ажилтантай төрийн агаарын тээвэрлэгч байсан BA-г 1987 оны 2-р сарын 11-нд Лондонгийн Хөрөнгийн Биржээр олон нийтэд хувьцаа гаргахад 11 дахин олон захиалга авчээ. Хувьчлалын дараа ажилтны тоо буурч, зорчигч өсөж, нислэг цагтаа эхлэх чадвар огцом сайжирч (70%-иас 85% хүртэл), үйлчилгээний гомдол хоёр дахин буурсан. Дэлхийн хамгийн ашигтай, нэр хүндтэй агаарын тээвэрлэгч болж, “Дэлхийн хамгийн дуртай агаарын тээвэрлэгч” компани болж алдаршжээ. 

Шинэ Зеланд ТӨК-үүдээ корпораци болгоод хувьчилснаар алдагдлаа ашиг болгосон. Чили эрчим хүчний салбараа хувьчилж, зохицуулалттайгаар хөрөнгө оруулалт татан, алдагдлаа хоёр дахин бууруулсан. Кенид KenGen, Safaricom-ыг хэсэгчлэн IPO хийж, Хөрөнгийн биржийг идэвхжүүлж, үр ашиг нэмэгдүүлсэн. Монголд ч “Монгол Шуудан”-гийн хэсэгчлэн хувьчлал захиргааг сайжруулж, үнэлгээг өсгөсөн амжилттай жишээ бий.

Монголд хэрэгжүүлэх нь: МХБ-ээр ТӨК-ийн хувьцааг олон нийтэд гаргах нь хувийн капитал, мэргэжилтэй удирдлага татах, зах зээлийн хяналт тавих, иргэдэд өмчлөх боломж олгох, дотоодын хөрөнгийн зах зээлийг гүнзгийрүүлэх олон зорилтыг нэгэн зэрэг шийднэ. Стратегийн салбарт “алтан хувьцаа” үлдээж, эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэх, бие даасан ТУЗ, сайн засаглалын хууль, төсвийн эрсдэлийг хянах зэрэг нэмэлт арга хэмжээ зайлшгүй.

Үр дүнд нь ТӨК-үүд төсвийг сорохоо зогссоно, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцэд оруулах мөнгөтэй болж, эрчим хүч, ложистикт хувийн хөрөнгө оруулалт урсана. Ил тод, авлигаас сэргийлсэн, МХБ-ээр дамжуулсан жинхэнэ хувьчлал явуулж чадвал ТӨК-ууд алдагдалтай “сорогч”-оос өсөлтийн хөдөлгүүр болно.

Монгол Улс дутуу хагас хувьчилсан маягаар дахин арван жил алдах ёсгүй. ТӨК-ийг шинэчлэх нь зөвхөн эдийн засгийн шаардлага биш — төсвийн бие даасан байдал, хувийн салбарын идэвхжил, урт хугацааны хөгжлийн үндэс юм. 

Түргэн шийдэж, шуурхай хөдлөх цаг шүү.

Д.Жаргалсайхан, baabar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 11 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top