x

УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр өндөр хариуцлагатай албанд сонгогдсонтой холбогдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нарын албаны хүмүүсээс мэндчилгээ ирүүлсэнд талархлаа илэрхийлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, улс төрийн итгэлцэл улам бэхжиж, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж буйд таатай байгаагаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга асан Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар энэ оны хоёрдугаар сард ОХУ-д амжилттай айлчилж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, парламентын найрамдлын бүлгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байнгын хороодын хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн хүрээний асуудлаар Оросын талын холбогдох удирдлагуудтай үр дүнтэй уулзалт хийсэн тухайгаа дурдлаа.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бэхжүүлж, харилцан ойлголцол итгэлцлийг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэхийн тулд Засгийн газар болон Парламентын хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэх чиглэлээр санал солилцов. Тухайлбал, УИХ-аар баталсан Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, оролцогч бүх талуудад харилцан ашигтай байх тал дээр хамтарч ажиллах, тэр дундаа тарифын бус хүндрэл бэрхшээлийг арилгахад анхаарч ажиллах талаар санал нэгдлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа тээврийн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж транизит тээврийн хоёрдох коридорыг нээх, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, агаарын тээврийг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хоёр улсын хооронд цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ОХУ-д суралцах цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлуудад нягт хамтран ажилласныг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков онцоллоо.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэмэлт оруулах тухай протоколд хоёр талын холбогдох сайд нар 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Москва хотноо гарын үсэг зурсан нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглээд дээрх протоколыг соёрхон батлуулахаар байнгын хороодоор хэлэлцүүлж, батлуулах ажилд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 16 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top