x

CNN сувгийг үүсгэн байгуулагч Тед Тёрнер 87 насандаа таалал төгслөө

Америкийн бизнес эрхлэгч, буяны үйлстэн, кабелийн мэдээний CNN сувгийг үүсгэн байгуулагч Тед Тёрнер 87 насандаа таалал төгссөн тухай тус телевизийн цахим хуудсанд "Turner Enterprises" компанийн хэвлэлийн мэдээг эш татан лхагва гарагт мэдээлжээ. Тёрнер гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ хүрээлэл дунд амьсгал хураасан байна. Тэрбээр таван хүүхэд, 14 ач зээ, хоёр гучтай.

"2018 онд 80 нас хүрэхээсээ сар орчмын өмнө Тёрнер тархины даамжрах өвчин болох Леви биетийн зөнөгрөх өвчин туссан тухайгаа мэдэгдэж байсан юм. 2025 оны эхээр тэрбээр уушгины хатгалгааны хөнгөн хэлбэрээр эмнэлэгт хэвтэж, дараа нь тусгай төвд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн" гэж эмгэнэлийн мэдээнд дурджээ.

Тёрнер 1938 оны 11 дүгээр сарын 19-нд Охайо муж улсын Цинциннати хотод сурталчилгааны агентлагийн эзний гэр бүлд төржээ. 1960 онд тэрбээр эцгийнхээ компанид ажиллаж эхэлсэн бөгөөд эцэг нь амиа хорлосноос гурван жилийн дараа агентлагийг удирдаж эхэлсэн байна. Хэд хэдэн радио станц болон Атланта дахь алдагдалтай ажиллаж байсан телевизийн сувгийг худалдаж авснаар Тед Тёрнер "Turner Broadcasting System" хэмээх медиа компанийг байгуулжээ. 1970-аад онд түүний суваг хиймэл дагуулын дохио ашиглан АНУ-ын кабелийн оператор компаниуд руу нэвтрүүлгээ дамжуулж, үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн суваг болсон юм.

1970-аад оны сүүлчээр Тёрнер 24 цагийн кабелийн мэдээний суваг байгуулах санааг олжээ. Тэрбээр CNN сувгийг 1980 онд ажиллуулж эхэлсэн бөгөөд түүний гол онцлог нь мэдээг шуурхай хүргэж, үйл явдлыг шууд дамжуулах явдал байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 9 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top