x

БОУАӨЯ-ны "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна

БОУАӨЯ-наас салбарын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд энэ сарын 7-9-нд болж байна.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир энэ үеэр хэлэхдээ, "Төрийн үйлчилгээг ил тод, ойлгомжтой, иргэдэд ойр байлгах зорилготой өдөрлөг нь иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх, төр иргэддээ нээлттэй байх алхам юм. Засгийн газрын "Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгаль орчны зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж, 47 төрлийн зөвшөөрлийг 37 болгон багасгасан. Зөвшөөрлийг цаашид үе шаттай цөөлж цахимжуулан, цаг хугацаа, зардал хэмнэх нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна. Мөн байгаль орчны хяналтыг зөвхөн торгох, үйл ажиллагаа зогсоох хэлбэрээс илүү зөвлөх, урьдчилан сэргийлэх тогтолцоо руу шилжүүлж, байгаль хамгаалалд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэх хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд татварын нэг хувийн хөнгөлөлт олгох механизмыг эхлүүлсэн"-ийг дурдлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг онцолж, энэ нь манай улсын байгаль орчны бодлого, санаачилгыг дэлхийн түвшинд хүргэх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах чухал боломж гэдгийг тэмдэглэсэн юм.

Өдөрлөгт БОУАӨЯ болон салбарын харьяа байгууллагууд оролцож, эхний өдөр тогтвортой хөгжил, тусгай хамгаалалттай газар нутаг, хүрээлэн буй орчны бодлого, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хэрэгжилтийг танилцуулан, мэдээлэл хүргэж, баримтат кино, видео контентыг олон нийтэд толилуулав.

Ойн газраас салбарын бодлого, “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээлэл, мод тарих, арчлах, зүлэгжүүлэх боон ойн хортон, хөнөөлт шавжтай тэмцэх технологийн зөвлөгөө, тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын аргачлал, геодезийн хэмжилт, дрон төхөөрөмж, ойн чиглэлийн их, дээд сургуулийн хөтөлбөр, элсэлт, тэтгэлгийн мэдээлэл, төсөл, хөтөлбөр, буцалтгүй санхүүжилтийн боломжийг танилцуулж, иргэдийн асуултад хариулан, зөвлөгөө өгч байлаа.

Усны газраас гэхэд усны нөөцийг судлах, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах чиглэлээр гарын авлага, танилцуулга боловсруулж QR код болон хэвлэмэл хэлбэрээр иргэдэд хүргэн, иргэдээс тавьсан асуулт, хүсэлт, гомдлыг хүлээн авч, зөвлөгөө өгч, боломжтойг нь шийдэж, Усны хяналтын төв лабораториос усны чанарын түргэвчилсэн шинжилгээ хийж, усны нөөцийг хэрхэн хамгаалах тухай, томоохон төсөл, хөтөлбөр болон усны мэдээллийн нэгдсэн систем (ewater.mn)-ийн тухай танилцуулж байв.

Түүнчлэн, Байгаль орчны улсын хяналтын газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Байгаль орчны газар, Прокурорын газар хамтран байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлан, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, олон нийтийн оролцоог нэмэх чиглэлээр зөвлөгөө өгч байна.

Тухайлбал, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл хүргэж, иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай хүлээн авч шийдэх, хууль бус олборлолт, ой хээрийн түймэр, ус хөрсний бохирдол, хууль бус ан агнуур хийхээс сэргийлэх, энэ тухай зөрчил мэдээллийг QR код, цахим сувгаар хэрхэн мэдээлэх болон агаарын бохирдлыг багасгах шинэ технологи, утаагүй, эко зуухны хэрэглээг сурталчлах, ус ашиглах гэрээ, дүгнэлт, цооног өрөмдөх, худаг гаргах хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдэх, аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хууль тогтоомж, зөвшөөрөл, стандарт, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч “Минж үржүүлэх төв”-д минж үржүүлж байгальд нутагшуулж буй тухай үзүүлэн, хүүхэд, залууст экологийн боловсрол танин мэдэхүйн мэдээлэл өгч байна.

Өдөрлөгт ЦУОШГ, Ойн газар, Усны газар, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв болон COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хороо оролцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top