x

З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ

Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшлээ дэмжих зорилгоор Татварын харилцаатай холбоотой холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

-Засгийн газраас Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барилаа. Мэдээж хуулийн төслийг боловсруулах гол ажлыг Сангийн яам хариуцан хийсэн байх...?

-Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орж байгаа. Ойрхи Дорнодод үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх, үүний эсрэг хариу арга хэмжээ авах шаардлага зайлшгүй үүсч байна. Энэ үед аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх, мөн иргэдийнхээ орлогыг хамгаалах зорилгоор эдгээр татварын нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газар өргөн барилаа.

-Эдгээр хуулийн төсөлд яг ямар өөрчлөлтүүд оруулж байгаа вэ?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд өмнө нь Нэмэгдсэн өртгийн албан татварын босго 50 сая төгрөг байсан бол одоо 400 сая төгрөг болгож нэмэгдүүлж байна. Мөн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай бол нэг хувийн татвар төлдөг байсан босгыг 2.5 тэрбум төгрөг болгож өөрчилсөн. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд тайлангаа өгсний дараа засвар хийх хугацаа нэг жил байсныг хоёр жил болгож байна. Өөрөөр хэлбэл, тайлангаа засварлах, бүртгэлийн алдаагаа залруулах боломжийг нь нэмэгдүүлж өгч байгаа юм.

-Татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг битүүмжилдэг асуудал дээр өөрчлөлт орж байгаа юу?

-Тийм. Татварын ерөнхий хуулиар өр, авлага үүссэн тохиолдолд дансыг нь битүүмжилдэг зохицуулалттай. Өмнө нь дансыг 100 хувь шууд хаадаг байсан бол дээрх хуулийн өөрчлөлтөөр данс хаахыг болиулж байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгөн урсгалынх нь 80 хувийг татварт суутгаж аваад, 20 хувийг нь аж ахуйн нэгжид үлдээдэг болгоно. Нэг ёсондоо татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг бүрэн хаадаг байсан зохицуулалтыг өөрчилж, орж ирж буй мөнгөний 20 хувийг ашиглах боломжтой болгох ийм зохицуулалтыг өргөн барилаа. Бид зөвхөн татварын ачааллыг бууруулаад зогсохгүй, татварын орчныг илүү шударга, уян хатан болгохыг зорьж байна.

-Иргэдийн орлогод ямар өөрчлөлт гарах вэ?

-Нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийг Хүн амын орлогын албан татвараас чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, түүнээс дээш гарсан орлогод л татвар ногдуулна гэсэн үг. Жишээлбэл, хоёр сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 792 мянган төгрөг дээрээ Хувь хүний орлогын албан татвар төлөхгүй, түүнээс дээш дүн дээрээ татвар төлнө. Ингэснээр иргэдийн гар дээр сардаа дунджаар 79 мянган төгрөг, жилдээ ойролцоогоор 950 мянган төгрөг бодит дэмжлэг болж, цалин дээр нь орно. Мөн үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны хоёр хувийн татварыг болиулна гэх зэрэг татварын эрх зүйн орчныг шинэчиллээ. Багагүй хугацаа зарцуулсан эдгээр зохицуулалт шинэчлэл болж, иргэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-НӨАТ-ын тайлан, төлөлтийн хугацаанд мөн өөрчлөлт орж байгаа гэсэн, энэ талаар тодруулахгүй юу?

-Орж байгаа. Өмнө нь аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын тайлангаа сарын дотор гаргаж, төлбөрөө төлдөг байсан бол одоо хоёр сарын дараа төлөх боломжийг олгож байна. Энэ нь үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болно. Жишээ нь, аж ахуйн нэгжүүд импортоор бараа бүтээгдэхүүн оруулж ирэхдээ гааль дээр гаалийн татвар болон НӨАТ-аа бүтээгдэхүүний өртгөөр төлөөд, дараа нь борлуулалтын зөрүүнээсээ суутгаж явдаг байсан. Харин одоо зөвхөн гаалийн татвараа төлөөд бараагаа оруулж ирнэ. Дараа нь бүтээгдэхүүнээ зарж борлуулаад, зах зээлээсээ орлогоо олсны дараа НӨАТ-аа төлөх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-аа хоёр сарын дараа төлж болно гэсэн үг.

-НӨАТ-ын босгыг 400 сая болгож байгаа нь одоо 50 сая төгрөг хүрээд НӨАТ төлөгч болсон аж ахуйн нэгжүүдэд хэрхэн үйлчлэх вэ?

-Өчигдөр 50 сая төгрөгт хүрлээ гээд шууд НӨАТ төлөгч болчихгүй шүү дээ. Хууль одоо хэлэлцэгдэж байна. Бид жилийн борлуулалтын босгыг 400 сая төгрөг болгож байгаа. Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөсөө хэрэгжинэ. Хуульд эргэж үйлчлэх зохицуулалт байхгүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварын асуудал дээр өөрчлөлт орж байгаа. Иргэд тодорхой хугацаанд эзэмшиж, өмчилсөн орон сууцаа худалдахад хоёр хувийн үл хөдлөх хөрөнгийн татвар авдаг байсан. Энэ татварыг болиулж байгаа. Эдгээр өөрчлөлтийн эдийн засгийн нөлөөллийг хэрхэн тооцож байгаа вэ гэж. Нийтдээ 2.2 их наяд төгрөгийн татварын орлого аж ахуйн нэгж, иргэд дээр үлдэнэ гэсэн үг. Энэ хэмжээгээр аж ахуйн нэгжүүд бизнесээ төлөвлөх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжтой болно.

-Татварын бодлогыг хөнгөлөх нь нөгөө талдаа улсын төсөвт хүндрэл учруулдаг. Энэ асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Мэдээж улсын төсөв дээр ачаалал ирнэ. Гэхдээ Засгийн газар орлогоо нэмэгдүүлэх үүрэгтэй. Энэ чиглэлээр ажиллана. Өөрөөр хэлбэл, экспортоо нэмэгдүүлнэ, гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоо өсгөнө. Нөгөө талдаа энэ 2.2 их наяд төгрөг буцаад эдийн засаг руугаа л орно. Эдийн засаг идэвхжихээр бид эргээд татварын орлогоо аваад явна. Нөгөөтэйгүүр татварын өртэй байсан аж ахуйн нэгжүүдийн асуудал бий. Одоогийн байдлаар хуулийн зохицуулалтаараа явж байна. Сүүлийн авсан мэдээллээр дансаа нээлгэсэн аж ахуйн нэгжүүд 63 тэрбум төгрөгийн татвараа төлсөн байна лээ. Одоо бизнесийн идэвхжлийн улирал эхэлж байгаа учраас аж ахуйн нэгжүүд татвараа төлөөд, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд явах боломж бүрдэнэ.

-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаагаас үүдээд олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж байна гэсэн шүүмжлэл бий. Сангийн яам энэ асуудал дээр анхаарч байгаа юу?

-Татварын хууль болон нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал тусдаа шүү дээ. Бид одоо аж ахуйн нэгж, иргэдийн татварын асуудлыг ярьж байна. Харин цалин, хөлстэй холбоотой асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллаж байгаа. Ер нь цаашдаа хувийн тэтгэврийн сангийн шинэчлэлийг хийхгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоонд гар хүрэх боломжгүй. Учир нь энэ сангаа бид унагаах эрсдэлтэй. Нөгөө талдаа Засгийн газар сая эмч, багш нарын цалинг нэмсэн. Ингэснээр хоёр өөр цалингийн системтэй болчихсон асуудлыг тодорхой хэмжээнд цэгцэлж, энэ хоёр салбарын цалингийн асуудлыг нэг мөр болгосон. Гэхдээ энэ нь өөрөө төсөв дээр маш өндөр ачаалал өгч байгаа. Тиймээс цаашдаа нэг салбарын цалинг сугалж аваад шийддэг байдал байж болохгүй. Энэ нь төрийн албаны цалингийн тогтолцоог эвдэж байна гэсэн үг. Бид инфляцитай уялдуулах уу, эсвэл ДНБ-ий цэвэр өсөлттэй уялдуулж цалингийн тогтолцоогоо өсгөдөг байх уу гэдгээ нэг мөр болгож шийдэх ёстой. Тэгэхгүй бол нэг салбар нь ингэж “сондгойрч”, хүрээний эр шиг цалингаа нэмээд яваад байвал үр дүнд нь Нийгмийн даатгалын сангаа л дампууруулна гэсэн үг. Эцэстээ улсын төсөв тэр ачааллыг даахгүй байдалд орно.

-Төсвийн тодотгол хийх тухай яриа шинэ Засгийн газрыг бүрдэхтэй зэрэгцээд ярих болсон. Ер нь хэдий үед тодотгол хийх нөхцөл үүсэх вэ?

-Одоогийн байдлаар төсвийн тодотгол хийх хууль, эрх зүйн шаардлага үүсээгүй байна. Яагаад гэхээр бид төсвийн хүрээний мэдэгдлээ өргөн бариад хэлэлцэж эхлэх гэж байна. Хуулийн хугацаагаар зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зургадугаар сарын 1-ний дотор баталснаас хойш гурван сарын дотор төсвийн тодотгол хийхийг хориглодог. Тэгэхээр хуулийн хувьд одоогоор тодотгол хийх нөхцөл бүрдээгүй байна гэж ойлгож болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • HOW TO GET A PROFESSIONAL RECOVERY EXPERT IN CANADA, UNITED STATE, MEXICO, INDIA,CHINA,DIGITAL LIGHT SOLUTION (DLS) (158.173.164.219)
    Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Lucy Sliver (223.165.69.6)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Whatsapp; +1 ( 579 ) 397 1584
    2026 оны 05 сарын 12 | Хариулах
  • Jerome Herman (104.166.189.247)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top