x

Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээд явна

Улсын Их хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хаврын чуулган эхэлснээс хойш ямар гол хуулиуд хэлэлцэж, яригдаж байна вэ?

-Энэ удаагийн УИХ-д олонх болж байгаагийн хувьд улс орны удирдлагыг МАН авчихсан явж байна. Тэгэхээр үүнтэй уялдаж Засгийн газар, УИХ-аас гаргаж байгаа бодлогууд хамгийн гол нь байх ёстой. Мэдээж саяхан УИХ-ын болон МАН-ын дарга Ерөнхий сайд болоод явсан. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, сэтгүүлчид ихэвчлэн УИХ-аас асуулт асуугаад байдаг. Гэтэл улс орны гол асуудлууд УИХ гэхээсээ илүү Засгийн газар дээр байх учиртай. Би үүнийг ер нь л яриад байгаа. Түрүү долоо хоногт гадаад зээлтэй холбоотой асуудал орж ирээд уналаа. Үүн дээр хоёр талтай шүүмжлэл байна. Нэг нь, улсын төсвийн гадуур зээлийн асуудлыг шийдэх нь гэж байна. Нөгөө нь бүтээн байгуулалт, том хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд хойшоо хаягдаж байна гэсэн шүүмжлэл явж байгаа. Миний хувьд бол бид төсөвтэй холбоотой хуулиуд, Төрийн удирдлагын тухай хууль зэрэгт өөрчлөлт оруулаад явах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэхээр Засгийн газар одоо буцаагаад Өрийн удирдлагатай холбоотой хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирэх болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, өнөөдөр/өчигдөр/ Татварын багц хуулиуд орж ирж байна. Энэ маань Засгийн газраас барьж байгаа бодлоготойгоо уялдах ёстой. Засгийн газрын бодлого гэдэг чинь л УИХ, олонхын бүлгээс гаргаж байгаа бодлого гэсэн үг. Татварын багц хууль дотор тэр “Чөлөөлье” гэдэгтэй холбоотой, аж ахуйн нэгжийн дарамтыг багасгах, НӨАТ-тай холбоотой зүйл заалтууд туссан байсан. Нэг хэсэг бол гол хуулиуд хэлэлцэгдэхгүй байна гэдэг шүүмж гарсан. Тиймээс бид нэг хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болчихоод байгаа юм. Нэг парламентын дөрвөн жилийн хууль дараагийн парламент эхлэхэд өргөн барьсан хүмүүс нь байхгүй гэсэн шалтгаанаар хүчингүй болчихдог. Гэтэл төрийн залгамж халаа гэдэг утгаараа тэр хуулийг өргөн барьсан хүн парламентад байхаас үл хамааран хэлэлцээд явдаг байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд болохоор нөгөө гол хуулиуд чинь дахиад өргөн баригддаг. Засгийн газар дээр хэлэлцэгддэг. Ингээд хойшилчихоод байгаа юм.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа үндсэндээ талдаа орж байна. Тиймээс энэ хугацаанд хэр ажилласан гэж таны хувьд үзэж байна вэ. Сандал суудлын хэрүүл хийсээр байгаад таарлаа гэсэн шүүмжлэл байна шүү дээ?

-Ерөнхийдөө улс төр явдгаараа яваад ирлээ л гэж би харж байна. Хууль өргөн барьдаг хэдхэн л субьект байдаг. Гол асуудал нь Засгийн газраас орж ирэх ёстой. Бид чинь Засгийн газарт мөрийн хөтөлбөрийг нь батлаад явуулж байгаа. Тэгэхээр тэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд өргөн баригдаад орж ирэхээр л үзэх юм гарч ирнэ. Түүнээс биш УИХ-ын гишүүд өөрсдөө санаачлаад хууль өргөн бариад байна гэдэг нэг асуудал. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраа унагах гээд нөгөөх нь ямар нэгэн байдлаар зуурч үлдээд яваад байна шүү дээ. Гэтэл УИХ-ын хамгийн том бүрэн эрх чинь Ерөнхий сайдаа томилох асуудал. Гэтэл бид чинь одоо парламентаа тойрч мэтгэлцээд байна. Парламент хуулиа гаргачихсан байхад түүнийг хэрэгжүүлэх нь амьдралд маш олон байгаа.

-Энэ нь нийгэмд парламентын нэр хүндийг унагаад байна уу?

-Нөлөөлөх асуудал чинь Засгийн газар дээр байж байгаа. Миний хувьд жишээ нь 126 гишүүнтэй, холимог тогтолцоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийг анхнаас нь дэмжиж байсан цөөхөн гишүүний нэг. Урьд нь хоёрхон нам байсан. Нэгнийхээ амыг хаагаад, цөөнхийн хэддээ төсөв дээр тойрогт нь сургууль, цэцэрлэг, байшингийн дээвэр мэтхэнийг тавьж өгдөг. Тэгээд цаашаа хараад хөлөөрөө толгой хийгээд явдаг ийм 30 жил өнгөрсөн. МАН, АН адилхан. Тийм болохоор Засгийн газар айдаг, ичдэг болохын тулд олон намын тогтолцоо бий болно гэдэг дээр хоёр гараа өргөөд дэмжсэн. Өнөөдөр ч гэсэн бүрэн байгаа. Тэр олон намын амыг хааж, дуугүй болгож чадахгүй. Парламентад орж ирсэн намуудын нэг, хоёртой нь эвслээ гэхэд бусад нь дуугарч, алдаа дутагдлыг нь яриад, шаардлагатай бол хариуцлага тооцохоор явдаг. Тэгэхээр Засгийн газар парламентаасаа айдаг болж байгаа юм. Парламент гээд л хэдэн гишүүнтэй ноцолдоод байгаа болохоос биш Засгийн газар хэр ажиллаж байна гэдэг чинь нэгдүгээр асуудал. Нөгөө талаасаа өнгөрсөн хугацаанд явсан улс төрийг би хувьдаа нэг их шүүмжлээд хэрэггүй гэж бодож байгаа. Нэгэнт олон намын тогтолцоотой парламент чинь ингэж ярьж хэлж байж, Засгийн газраа татаж чангааж байж ажлыг нь хийлгэдэг тогтолцоо руу орчихсон юм. Тийм болохоор өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон УИХ-ын даргаа, Засгийн газраа хоёр ч удаа унагаасан явдлыг улс төрд байх асуудал гэж би бодож байгаа. Цаашдаа улс төрийн энэ амьдрал улам л эрүүлжээд явна. Улстөрчид чинь туршлага, хариуцлагатай болно.

-Гадаад зээллэгтэй холбоотой асуудал унасан гэдгийг та ч сая хэллээ. Тиймээс ч би энэ асуултыг асууя гэж бодож ирсэн юм. Танай намын бүлэг доторх асуудал цэгцэрсэн үү. Яагаад ингэж асууж байна гэхээр бүрэн цэгцрээгүй болохоор тэрний санаачилсан төсөл учир унагана гээд өс авах байдлаар хандсан юм биш биз дээ?

-Бүлгийн асуудал гэхээр нэг мөр болоод, цавуугаар наачихсан юм шиг болохгүй ээ. Хамгийн сүүлийн мэдээгээр АН таван дэд дарга томиллоо гэсэн. Үндсэндээ таван фракц гэж явж байна. Тэгвэл яагаад энэ асуултыг АН-ынхнаас асуухгүй байгаа юм. МАН гэхээрээ яахаараа хүмүүс нь нэг цул байх ёстой юм. Гар дохихоор л ярс гэдэг гэсэн зүйл байх ёсгүй. Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс жигүүр гээд МАН-д одоо ч амьд байгаа ганцхан жигүүр байгаа. Миний хувьд энэ жигүүр дотор явж байсан. Дотоод итгэл үнэмшлээрээ хэлэх зүйлээ хэлээд явж байлаа. Н.Энхбаяр дарга нэлээд хүчтэй байхад л бид жигүүр байгуулаад “Элсний 13” энэ тэр гээд явж л байлаа шүү дээ. Тэгэхээр энэ нам дотор байгаа үзэл бодол заавал нэг байх албагүй. Нэг л зүйлийг хэлье, хагарсан бутарсандаа саяны хууль уначихаж байгаа юм биш. Үзэл бодлын зөрүүнээс л унасан. Нэг хэсэг нь гадаад зээлээ төсвийн гадуур гаргаж ирж байгаад зарлага, орлого тусдаа гээд байна шүү дээ. Гэтэл тэр зээлийн хүүг төсвөөсөө л төлнө. Тиймээс үүнийг заавал гадуур гаргаж ирж яах гээд байгаа юм. Нөгөө хэсэг нь бүтээн байгуулалт хийе, цаг алдчихлаа. Удахгүй сонгууль болно, МАН хийсэн зүйлтэй оръё гээд байгаа нь ч бас буруу биш. Тиймээс МАН гэхээр л нэг цул байдаг гэдэг зүйл ер нь байхгүй болж байгаа. Яагаад гэхээр одоо нийгэм хөгжиж байна. МАН хамгийн их шинэчлэлийг хийдэг. Магадгүй ардчиллыг АН-аас илүү их өргөж, гаргаж тавьж яваа нам. Тэр тусмаа 126 гишүүн сонгох өнгөрсөн сонгуулиар маш олон мундаг залуу орж ирсэн. Ер нь бол энэ удаагийн парламент боловсролын асар өндөр түвшинд байгаа гэж харж байна. Нэмээд хэлэхэд, миний хувьд 30:33, 30:38 гэсэн хоёр том хагарлыг үзлээ. Гэхдээ дандаа цөөнх талд нь зогсож ирсэн байна.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль дээр та ямар байр суурьтай байсан бэ. Хуулийг УИХ хүлээгээд авчихсан учраас одоо процесс нь цаашаа яаж явах вэ?

-Ерөнхийлөгчийн хууль бол хоёр талтай л байгаа. Миний хувьд зогсож байсан хамгийн гол зүйл бол бид парламентын ардчилал гэдэг зүйлээ л хамгийн дээдээр барьж явах ёстой. Яагаад гэхээр гурван сая гаруй иргэдээсээ ямар нэгэн байдлаар төлөөлөл болоод орж ирсэн хүмүүс энэ дотор тэр иргэдийнхээ дуу хоолойг чөлөөтэй гаргаж байх хэрэгтэй. Нөгөө талаасаа хариуцлагын асуудал байх ёстой. Хариуцлагатай холбоотой зүйлс бүх хуульд л байгаа. Эрүүгийн болон иргэний бүх хууль дээр байдаг. Магадгүй тус хууль энэ чигээрээ батлагдаад явлаа гэхэд ёс зүйн асуудлыг арай өндөр түвшинд гаргаад, магадгүй ардчиллын нээлттэй байгаа энэ зарчим хаагдахад хүрнэ. Бид парламентын хамгийн өндөр түүхтэй Англид очиж яг энэ асуудлаар үзэж судалж байсан. Тэгэхэд Английн хаан нь парламентынхаа тээр дор сууж байгаа юм. Яагаад ингэж дор суулгаж байгаа юм гэсэн чинь нэгдүгээрт ард түмний эрх ашиг, дуу хоолой байх ёстой. Тийм болохоор энэ дуу хоолойгоо хүргэхийн тулд парламент дээрээ байгаа юм гэж хариулсан. Тиймээс тэр хуульд засах зүйл байж болно. Одоо мэдээж хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн учраас дотроос нь хасах, нэмж оруулах зүйлүүд гарах байх.

-Ажлын хэсэг гарсан уу?

-Ажлын хэсэг гараагүй байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Robert Alfred (16.56.17.113)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • Robert Alfred (16.56.17.113)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
  • HOW TO GET A PROFESSIONAL RECOVERY EXPERT IN CANADA, UNITED STATE, MEXICO, INDIA,CHINA,DIGITAL LIGHT SOLUTION (DLS) (158.173.164.219)
    Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution
    2026 оны 05 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top