x

Э.Бат-Үүл: Нийслэлийн бүх хариуцлагыг улаанбаатарчууд Н.Учралаас л нэхэх ёстой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.

-Улаанбаатар хотын шинэ даргыг сонгох асуудал ид яригдаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН нутгийн өөрөө удирдах ёсыг устгасан. Сая Х.Нямбаатарыг огцруулдаг бол үүний илрэл боллоо. Нэг ёсондоо нийслэл социализмын үеийн байдал руугаа эргэж очоод, Засгийн газрын агентлаг төдий болчихлоо гэсэн үг. Одоо Ерөнхий сайд тэр агентлагийнхаа даргыг тавих тухай ярьж байна. Тэгэхээр тэр агентлагийн дарга болох хүн хотын иргэдэд үйлчлэхээсээ илүү Ерөнхий сайдад л үйлчилнэ. Учир нь тэр хүнийг Ерөнхий сайд томилж байгаа юм чинь. Ингэхээр одоо Улаанбаатар хотын бүх асуудлыг Н.Учрал хариуцна. Дулаан, эрчим хүч, түгжрэл, хогны асуудал бол шууд Н.Учралын хариуцлагын асуудал боллоо. Энэ асуудлаа хариуцуулах гэж л нийслэл гэдэг агентлагийнхаа даргыг шинээр тавих гэж байна.

-Сүүлийн бараг гурван ч хотын даргыг шууд томилсон. Энэ хэр зөв бэ. НИТХ дотроосоо даргаа сонгох, томилох ёстой биш үү?

-Ер нь бол томилох, чөлөөлөх нь шууд Ерөнхий сайдын асуудал болоод НИТХ ямар ч үүрэггүй болчихлоо. Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийг 2022 онд МАН өөрчилсөн. Гол өөрчилсөн хүмүүс нь Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өөрсдөө юм. Өөрчлөхдөө нийслэлийн Засаг даргын асуудлыг Ерөнхий сайд шийддэг байхаар шийдчихсэн. Урьд нь бол Засаг даргыг чөлөөлөх, асуудлыг НИТХ шийддэг байсан. Ерөнхий сайд огцруулъя гэдэг саналаа ИТХ-д оруулдаг байсан юм.

Түүнээс биш шууд огцруулдаг эрх байгаагүй. Тэгэхээр нэг ёсондоо Х.Нямбаатарын хувьд “Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” буулаа гэсэн үг шүү дээ. Болохгүй шүү гэж хэлээд байхад өөрөө ийм хуулийг УИХ-аар гаргуулчихсан. Ардчиллын хамгийн чухал ололтуудын нэг нь нутгийн өөрөө удирдах ёс байсан юм.

Монгол Улсын хэмжээнд болж байгаа бүх зүйлийг Ерөнхий сайд удирдаж чадахгүй. Хоёрдугаарт, тэр нутагт амьдарч байгаа иргэдийн эрх ашиг нэгт тавигдана гэдэг зарчим руу л шилжсэн юм. Ингэж байж Засаг дарга чинь иргэдийнхээ төлөө ажилладаг. Бид чинь 2012-2016 онд иргэдийнхээ л төлөө ажилласан шүү дээ. Энэ зарчмыг одоо устгачихсан.

-Ер нь нийслэл гэх энэ том айлыг ямар хүн, ямар зарчмаар удирдах нь зөв байдаг вэ?

-Улаанбаатар хот гэж юу вэ гэдгийг намайг зүйрлэж хэлэхээр хүмүүс сайн ойлгодоггүй юм шиг байгаа юм. Энгийнээр хэлбэл, Улаанбаатар хот гэдэг СӨХ-нуудын СӨХ гээд ойлгож болно. Тэр оршин суугчдынхаа эрүүл, аюулгүй байдлын төлөө ажилладаг том СӨХ-ны дарга байх ёстой. Ингээд дулаан хангамж, түгжрэл, дахин төлөвлөлтийг хариуцах ёстой хүн юм.

-Хотын даргаар заавал нийслэлийн унаган иргэн байх ёстой гэдэг зүйлийг их ярих юм. Энэ хэр зөв гаргалгаа юм бэ?

-Ер нь бусад том хотуудад хотыг ямар ч байсан хөдөөний хүнээр удирдуулдаггүй. Энэ чинь бас нэг учиртай. Хот, хөдөө хоёр чинь иргэншлийн хувьд өөр шүү дээ. Хоёр өөр амьдрах орчин байдаг. Тийм учраас хотын иргэнээр удирдуулдаг. Уг нь манай нутаг дэвсгэрийн хууль дээр ч ийм утгатай заалт байгаа. Энэ чинь дэлхийн жижишг байхгүй юу.

-Одоогийн Ерөнхийлөгчийн хүргэн байсан хүний нэр хотын даргад яригдаад байгаа шүү дээ. Үүн дээр юу хэлэх вэ?

-Надад хэн нэгний хүргэн байсан энэ тэр нь ёстой сонин биш байна. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын уугуул байх ёстой. Хоёрдугаарт, хот байгуулалт гэдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Ажил хийж чаддаг байх ёстой юм. Монгол Улсад хамгийн их ажлын ачаалалтай хүн бол нийслэлийн Засаг дарга. Хамгийн том тулгамдсан асуудлуудыг хариуцдаг. Тиймээс үүнийг хийж чадах уу, үгүй юу гэдэг нь л асуудал. Гэвч одоо бол нэг агентлагийн даргаар л нэг нөхөр очих гэж байна. Тиймээс манай улаанбаатарчууд Н.Учралаас л нийслэлийн бүх хариуцлагыг нэхэх ёстой. Тэгнэ биз дээ, томилсон хүн нь хариуцах ёстой. Яагаад гэхээр одоо очиж байгаа хүн чинь манай нийслэлийн иргэдийн сонгосон хүн биш шүү дээ. Ерөнхий сайд, нам томилсон хүн. Тиймээс хар толгойгоороо Ерөнхий сайд хариуцна.

-Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг та хэр ажилласан гэж үзэж байгаа вэ?

-Бидний 2012-2016 онд хийсэн ажлыг МАН 2016 онд сонгуульд ялаад бүгдийг нь зогсоосон. Уг нь 2018 онд BRT, 2020 онд метро ашиглалтад орох ёстой байсан. Ийм төлөвлөгөөтэй явж байсан юм. Даанч бүгдийг нь МАН зогсоосон. Тэгсэн чинь Х.Нямбаатар гарч ирээд тэр бүгдийг үргэлжлүүлэн эрчимжүүлсэн. Харин Х.Нямбаатарт нэг дутагдал байсан нь хот байгуулалтын мэдлэггүй байсан явдал. Хот байгуулалт гэдэг чинь их нарийн зүйл. Жишээ нь, Сэлбэ дэд төв гээд бараг 20 мянган хүний том хороолол барих гэж байна. Энд ямар аюул байна вэ гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм.

-Ямар аюул байна вэ?

-Сэлбээс хойшоо Хандгайт хүртэлх орон зай чинь том хорооллоор хаагдчихна гэсэн үг. Тэгэхээр түгжрэл бүр утгаа алдана. Асар том суурьшлын бүс болох гэж байна. Уг нь тэр чинь нам давхрын бүс байхгүй юу. Таван давхраас дээш хэтрэхгүй байх ёстой. Нэг ёсондоо ингэхгүй болохоор Сэлбэ дэд төв чинь түгжрэлийн “Цагаан хэрэм” болчихно. Энэ ашиглалтад орсны дараа Сэлбийн эрэг дээгүүр төмөр зам тавихаас өөр аргагүй болно. Ингэхгүй бол Яармагаас илүү гамшиг болж таарна. Хотын захиргааг Яармаг руу битгий нүүлгээрэй. Нисэх рүү явж байгаа магестрал замаа аймар түгжрэл болгоно шүү гэж хэлээд байхад л нүүлгэчихсэн. Хот төлөвлөлтөө мэдэхгүй байна шүү дээ.

-Таны үед уг нь Баянхошуу руу нүүлгэнэ гэж байсан биз дээ?

-Би чинь Баянхошуу руу нийслэлийн захиргааг нүүлгэх гэж байсан. Гэтэл Яармагийн дэнж дээр авлига, арын хаалгаар газар авсан хүмүүсийн бизнесийг дэмжих гээд МАН тийш нь нүүлгэчихсэн. Үр дүнд нь одоо Яармаг чинь гамшиг болж хувирсан. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлт гэдэг чинь нийтийн тээвэр нь ямар байх юм. Хэчнээн машин явж өнгөрөх вэ гэдгийг бүгдийг нь тооцож байж хийдэг зүйл. Хот байгуулалт гэдэг чинь хамгийн гол тоо бодлогын ажил хийдэг, бүх тооцооллыг нарийн хийдэг, мэргэжлийн өндөр түвшний ажил. Тэрийг ингээд дураараа өөрчилчихсөн.

-Улаанбаатар хотыг тусдаа “Вант улс болчихлоо” гэх зүйлийг их ярих болсон. Үүн дээр юу хэлэх вэ. Үнэхээр тийм болчихоод байгаа хэрэг үү?

-Ерөөсөө л дарангуйлагчдын хэлдэг үг. Түүхийн турш дарангуйлагчид нийслэл хотоо “Вант улс боллоо” гэж дайрдаг байсан. Өөрийнхөө хяналтад байлгаж, нийслэлээ гартаа авахын тулд л тэр шүү дээ. Гэтэл энэ чинь хот гэдэг ойлголтгүй хүний л яриа. Хот гэдэг чинь үл хөдлөх хөрөнгө, эдэлбэр газар, өмч хөрөнгөө нийлүүлсэн хүмүүсийн том холбоо, корпораци байхгүй юу. Хотын мэр гэдэг чинь тэр корпорацийн Ерөнхий менежерийг л хэлээд байгаа юм. Тэгэхээр үүнийг ойлгохгүй дарангуйлагчид ингэж ярьдаг. Ингэж дайрсаар байгаад хотын Нутгийн өөрөө удирдах ёсыг устгаад хаячихлаа. Агентлаг болгоод хувиргачихлаа. Тийм учраас ирэх өвөл дулаан зогсох, түгжрэл, эрчим хүчний асуудлыг Н.Учрал л хариуцна. Ирэх өвөл галгүй зогсвол улаанбаатарчууд Н.Учралыг огцруулахаар жагсах ёстой. Өөрөөр хэлбэл, жинхэнэ хотын мэр чинь Н.Учрал болчихлоо. Түүнээс биш хотын даргаа нийслэлчүүд сонгоогүй гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Шинээр очиж байгаа хэн ч байлаа гэсэн Н.Учралын төлөө л ажиллана.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Keith Wilson (45.14.195.241)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (45.14.195.241)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top