x

Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Парламентын боловсрол бол парламентын тогтолцооны салшгүй бөгөөд зайлшгүй хэсэг юм. Парламентын боловсрол хөтөлбөрийн агуулга нь парламентын үүх түүх, үйл ажиллагаа, хууль батлах явцыг танилцуулах төдий бус, илүү өргөн цар хүрээтэй ойлголт юм.

Парламентын засаглалтай улс орнуудын жишгээс харахад “Парламентын нэр хүнд” гэхээсээ илүүтэй “Төрд итгэх иргэдийн итгэл”-ийн тухайд онцгой ач холбогдол өгч ажилладаг. Иргэд төрд яагаад итгэхгүй болж байна вэ гэдэг нь сонгосон гишүүд нь сонгогчдынхоо итгэлийг алдах явдлаас үүдсэн байдаг. Энэ итгэлийг сэргээхийн тулд юуны өмнө УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудал яригдахаас өөр аргагүй. Тэгж байж иргэдийн итгэл сэргэнэ.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг иргэд, сонгогчид дэмжээд байгаа нь тодорхой хэмжээнд “нийгмийн захиалга” болоод байсан юм болов уу. Ямартай ч ойрын өдрүүдэд зөвхөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөс үүдсэн талцлаар бүх институц хоорондоо далд байсан зөрчил, дутагдлаа илчилж уудалцгаасан нь нэгийг хэлээд байгаа юм.

Энэ үеэр нэг зүйл тод харагдлаа. Жишээ нь хууль бус “бойкот”-ыг хаах шаардлагатай юм байна. Өнгөрсөн богинохон хугацаанд хэд хэдэн удаа “хууль бус бойкот” дэмжигдлээ. Цаашид дандаа ингэж явж болохгүй, хуулиараа л явах хэрэгтэй. Одоо мөрдөж буй хуульд “Үндсэн хууль зөрчсөн заалт, хуулийн төсөл хэлэлцэх гэж байна гэж үзвэл гишүүн хуралдааныг орхиж болно. Бусад нөхцөлд хуралдааныг орхиж гарахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ зөрчлийг ч бас иргэд, сонгогчид харж л байгаа.

Парламентат ёсны онол, парламент судлалд иргэдийн заавал мэдэж байх ёстой хоёр зүйлийн нэг нь Үндсэн хууль. Яагаад гэвэл Үндсэн хууль бол УИХ-ын гишүүдэд зориулсан хууль. Иргэд бол “Мэдэгтүн, Сахигтун” гэдэгчлэн үг дуугүй мөрдөж ажиллаж амьдардаг шүү дээ.

Харин өдөр тутамдаа Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх хүмүүс нь УИХ-ын гишүүд. Учир нь, жишээлбэл Шүүх эрх мэдлийн хуулийг шүүгч нар өөрдийнхөө хуулийг өөрсдөө баталдаггүй Парламент баталдаг. Гүйцэтгэх эрх мэдэл буюу Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг хэн баталдаг вэ? Мөн л Парламент баталдаг. Тэгсэн мөртлөө тэд өөрсдийнхөө тухай хуулийг өөрсдөө баталдаг. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуулиа баталдаг. Өнөөдрийн өдрүүдэд ч эдгээр хуулийг хэлэлцэж байна.

Ийнхүү Парламент өөрөө өөрийнхөө хуулийг баталдаг. Батлахдаа нэг л хуульд захирагддаг. Тэр нь Үндсэн хууль. Үндсэн хуульд заасан, Хууль тогтоох эрх мэдэл: “Улсын Их Хурал” гэсэн бүлэг бий. Үүнийг хууль ёсны дагуу эрхээ ч эдэлж, үүргээ ч хүлээдэг заалтууд нь Дэгийн хуулиар илэрдэг, процессжиж явдаг. Тиймээс Дэгийн хуулийг иргэд зайлшгүй мэдэх ёстой. Бусад улс оронд Дэгийн хууль зөрчсөн л бол тэр хуулийг легитим буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг. Гэтэл манайд зүгээр л хурлын үйл ажиллагааг зохицуулсан “дотоод дүрэм” шиг ханддаг. Дэгийн тухай хууль бол өөрийн гэсэн онол арга зүйтэй.

Дэг бол ёс юм. Баримтлах дүрэм горим, мөрдөх сахилга, хариуцлага ч гэж ойлгож болно.

Зарим жишээг дурдахад БНСУ-д Үндэсний ассамблейн тухай хуульд нь “Олон нийтэд дэлгэгдээгүй материалыг хэн нэгэнд үзүүлсэн, хуулбарлаж буюу хэвлэж өгсөн бол”, “хаалттай хурлын тэмдэглэлийг олон нийтэд дэлгэсэн бол, танхимын дэг журмыг зөрчсөн бол”, “Үндэсний Ассамблэйн дарга болон Хорооны даргын даалгаврыг биелүүлээгүй бол, бусдыг доромжилсон, хувийн нууцын талаар үг хэлсэн бол. Үг хэлэхээс түдгэлзэх үүрэгтэйгээ мэдсээр байж үг хэлэхээс түдгэлзээгүй бол”, “Чуулган эхэлснээс хойш долоо хоногийн дотор ирээгүй, хуралдаа суух шаардлагыг хүлээж авснаас тав хоногийн дотор ирээгүй бол шаардлага өгнө. Шаардлага өгөөд дахиад хугацаа өгнө” гэхчлэн заажээ.

Тус улсын Үндэсний Ассамблейн тухай хуулийн 22-р зүйлд заасан “Сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бүрдсэн тохиолдолд, тухайлбал, нээлттэй хуралдаанд санал өгөөгүй, уучлал хүсүүлэх, гуч хүртэл хоногоор хуралдаанд суухыг хориглох, хуралдаа суугаагүй хугацааг тооцон Үндэсний Ассамблэйн хуульд заасан хөдөлмөрийн хөлс, хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагааны хөлсийг / манайхаар О.Амгаланбаатар гишүүний 100 сая төгрөг болгоё хэмээн чамлаад буй 20 сая төгрөгтэй ижил/ болон, онцгой үйл ажиллааны хөлсийг хоёрны нэг хувиар бууруулах, эсвэл хуралдаанаас хөөхөөр заасан байгаа юм.

Мөн Үндэсний ассамблэйн хуралдаанд саад учруулсан, хурлын танхим, түүний ойролцоо газар хүчирхийлэл үйлдсэн бол 7 хүртэлх жилээр хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлэх ял оногдуулах, эсвэл 20 сая хүртэлх воноор торгох шийтгэл оногдуулна. Эд зүйлийг эвдэж сүйтгэсэн, төрийн албан бичиг баримт, цахим дата мэдээлэл зэрэг хэвлэл мэдээллийн тусгай хэрэгцээний бичлэгийг устгасан, нууцсан, аливаа хэлбэрээр саад учруулсан бол хэмээн мөн л сахилгын шийтгэлүүд оноохоор заажээ.

Гэтэл Германы Бундестагийн хуралдааны дэгийн дотор “Лобби бүртгэлийн тухай хуулийн хүрээнд тусгай ашиг сонирхол бүхий төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм” гээд хавсралт байх жишээтэй. Үүнд мэдээллийг хууль бус аргаар олж авч болохгүй, тусгай ашиг сонирхол бүхий төлөөлөл амжилттай болсноос хамаарч болзошгүй хураамж буюу цалин хөлс, түүний хэмжээг тогтоох тохиролцоо хийхийг зөвшөөрөхгүй гэхчлэн заалтууд оруулж ёс зүйн хэм хэмжээг зөрчих, авлигад өртөх зэрэг эрсдлүүдээс хамгаалсан байх юм. Энэ мэтээр Монголын парламентад суралцах зүйл их байна. Өөрөөр хэлбэл, парламентчид ажиллангаа суралцах, өөрсдийгөө боловсронгуй болгохыг цаг үе, нөхцөл байдал шаардаж байдаг аж.

Дахин хэлэхэд “Парламентын нэр хүнд” гэж олон улсад ярьдаггүй. Итгэлийг хүлээх чадвар талаас нь буюу хууль ёсны нэршлээрээ “Төрд итгэх иргэдийн итгэл” гэдэг нэр томъёогоор ярьдаг. Энэ утгаараа бид зөв чиглэл рүүгээ явж байна.

У.Оргилмаа baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Keith Wilson (45.14.195.241)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 12 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 4 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top