x

Засгийн газрын гишүүд Сэлэнгэ аймгийн Орхон сумын ногоочидтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон холбогдох албаны хүмүүс энэ амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллахдаа Орхон сумын төмс, хүнсний ногооны тариалалтын явц, ногоочдын өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр сумын удирдлагууд орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Эко Орхон-2035” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Органик ногоо”, “Орхон хонины цөм сүрэг” хөтөлбөрүүдийг товч танилцуулж, ногоочид, тариаланчид болон орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Тус сум жил бүр дунджаар 24 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг ч одоогийн ашиглаж буй хадгалах зоорийн хүчин чадал ердөө 5200 тонн байгаа нь ургацын хадгалалт, борлуулалтад хүндрэл учруулж байгааг онцоллоо. Үүний улмаас нийт ургацын 80 орчим хувийг намрын улиралд хэт бага үнээр бөөндөж нийлүүлэх нөхцөл үүсдэг байна.

Иймд төмс, хүнсний ногооны хадгалах зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн оролцоотойгоор шинэ зоориуд байгуулахад анхаарч ажиллах хүсэлтийг орон нутгийн зүгээс уламжиллаа.

Мөн Монголын ууган үүлдрийн нэг болох Орхон хонины цөм сүргийг түшиглэсэн жишиг эрчимжсэн аж ахуй байгуулах асуудалд төрийн дэмжлэг шаардлагатай байгааг ч танилцуулсан юм.

Уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат Орхон хонины цөм сүргийг хамгаалж, жишиг аж ахуй байгуулах чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Ерөнхий сайд Н.Учрал төсвөөс шууд хөрөнгө гарган зоорь барихаас илүүтэй, хүнсний ногооны хадгалалтын зориулалттай урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын шийдэлд анхаарч ажиллахаар болсныг онцоллоо.

Ингэснээр Орхон сумын ногоочид ургацаа зориулалтын нөхцөлд хадгалж, улирлын үнийн огцом уналтаас сэргийлэхийн зэрэгцээ борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 26 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top