x

Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “үсрэх” ёсгүй!

Ойрын өдрүүдэд улс төрийн хүрээнд болж буй “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу үсрэх болсон нь эмзэглэл төрүүлж эхэллээ.

Ерөнхий сайд нь “Төсөл, тендер хулгайлдаг байсан хулгайчууд айлын амьжиргаа руу орлоо. Би сая Дэнжийн мянгаар явлаа гэнгүүтээ хотын бүх төсөл, тендрийг шалгахыг ч Тагнуул, Цагдаагийн дарга нар болон хамгийн сонирхолтой нь УИХ-аас томилогдсон АТГ-ын даргад үүрэгдлээ. Өнөөх нь ч дэвтэр, үзэг барьчихсан сууж харагдана. Уг нь Авлигын эсрэг хуулийн 16-р зүйлд зааснаар хараат бус байхыг, ялангуяа 16.2-т “Аливаа албан тушаалтан АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэж заасан байдаг.

Тэр мөчөөс хойш нэг талаас, АТГ-ын дарга “Хотын даргыг шалгаж чадах уу даа” гэх басамжлал, яагаад шалгахгүй байх тухай таамаглал болон нөгөө талаас, хуулийн байгууллага Хотын хэрэгжүүлж буй төслүүдийг шалгаж буйг буруутгасан дайралтууд зэрэг эхэлсэн.

Шалгаж мөрдөх ажлын хүрээнд нэр бүхий сэтгүүлчид ямар нэг сэжмээр холбоотой байж таарсан юм байлгүй, прокурорын зөвшөөрлөөр баривчлан хорьжээ. Нялх хөхүүл хүүхэдтэй хүнийг гэр бүлийнх нь хамт хорилоо, мэдээллийн сайтуудын админуудыг хорьж эхэллээ гэх шүүмжлэл нэмэгдэв. Яг хаанахын, хэдэн хүнийг, яагаад хорьж буй тоо болон үндэслэл шалтгаануудын талаар Цагдаагийн байгууллага болон эх сурвалжийн өгсөн мэдээллүүд зөрсөөр өнөөдрийг хүрч байна.

Энэ хэдхэн хоногийн дотор хэдийгээр дээрх сэтгүүлч, админ хорьсон асуудалд холбогдолгүй боловч АТГ-ын даргын эсрэг худал мэдээллүүд бороо шиг асгарлаа. Шалтгаан нь “Хотын даргыг яагаад хорихгүй байна вэ” гэж шаардах маягтай. Гарчиг нь “Х.Нямбаатарын авлига, хулгайн асуудлыг АТГ шалгах уу, гацаах уу? Улмаар УИХ-ын гишүүдээс АТГ-ын ажил байдлыг дүгнүүлж, шүүмжилсэн хариултууд түүвэрлэж хэргийг шалгах явцад нөлөөлөх гэж оролдох байдал ажиглагдлаа.

Гэтэл өчигдрөөс Улсын ерөнхий прокурорын эсрэг мэдээлэл түгээж эхлэв. Фото зургийг нь эвлүүлж байгаад хийсэн тэрхүү мэдээлэл доторх нь мөн л ор үндэслэлгүйгээс гадна уг хэргийн талаар ямар нэг ойлголтгүй, албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй аж.

Тиймээс ч өмнөх УЕП Д.Дорлигжавын дүү гэх Д.Баатар нар БНХАУ-ын иргэн Ли Жуа Хуанийн хөрөнгө оруулалтыг залилж аваад “Та нар мөрийтэй тоглоомд мөнгөө алдсан гэж бодоорой, намайг яаж ч чадахгүй шүү” хэмээн дарамталж хохироосон хэргийг Чингэлтэй дүүргийн, улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын зөвшөөрлөөр битүүмжилсэн хэрэгт одоогийн албан үүрэг гүйцэтгэж буй Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханыг холбогдуулж гүтгэсэн мэдээлэл цацаж, “Прокурорын шийдвэрийн гор” нэртэй нэвтрүүлэг хийж мэдээллийн сайтууд, пэйжүүдээр тарааж эхлэв.

Бодит байдал дээр дээрх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа одоогоор үргэлжилж буй. Гэтэл одоогийн УЕП-ыг Хятадын иргэн Ли Жуа Хуанийн гомдлыг л гүйцэлдүүлээд уурхай битүүмжилсэн мэтээр гүтгэсэн байх юм. Шалтгаан нь прокурорын зөвшөөрлөөр “Олгой булаг” компанийн Зүүн амыг битүүмжилснээс болоод “Петро Монгол консалтинг” компанийн 150 мянган тонн нүүрс экспортод гарч чадахгүй болоод байгаагаас нүүрс нь шатаж үнс болоод байгаатай холбоотой гэнэ. 2021 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан БНХАУ-ын иргэн Ли Жуан Хуагийн гомдлыг хэрэгсэхгүй болгохгүй, мөрдөж шалгаад, хохирлын төлүүлэх гэж битүүмжилснээс болоод УЕП-ыг хардаж байгаа юм байх.

Шатаж байгаа нүүрсний үнэтэй Улсын Ерөнхий Прокурор гэж байж болох уу? Энэ мэтчлэн тодорхой албан тушаалтнуудад холбогдох хэргийг мөрдөн шалгах бүрт хэргийг шалгаж буй хуулийн байгууллагуудын нэр хүндэд халдаад байвал шударга ёс хэрхэн тогтож, хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Эргээд харахад үе үеийн ЦЕГ, АТГ, УЕПБ, Тагнуулын ерөнхий газрын дарга нарыг ямар үед нийгмийн сүлжээгээр боорлож гүтгэж байсныг судлаад үзэхэд улс төрийн бүлэглэл хоорондын эрх ашгийн буюу албан тушаалтнуудын эрх мэдэл булаалдах зодооны “цус” дандаа хуулийн байгууллага руу үсэрч, удирдлагуудыг нь гүтгэж, ажлаас чөлөөлөхийг шаардах оролдлого хийсээр иржээ.

Гэтэл олон нийтэд сайн сайхан харагдах магтуулахаас чухал үнэт зүйл, зарчим нь хуулийн байгууллагын улстөрчдөөс хараат бус байдал, хэн нэгний нөлөөнд автаж бусдыг хэлмэгдүүлэхгүй, бас гэм буруутай бол өршөөхгүй ажиллах явдал. Үүнийг л үгүй хийхийн тулд хуулийн байгууллагуудын нэр хүндэд халддаг. Ийнхүү нэр хүндийн “террор” хийснийхээ төлөө хэн ч ямар нэг байдлаар хариуцлага хүлээдэггүй байдал хууль тогтоомжуудыг биелүүлж ажиллахад саад учруулах оролдлого л болохоос “муу хэлж муухайгаар харна” гэхээс айж ажиллах эрх, сэдэл хуулийнханд байхгүй.

Аливаа цадиггүй, дэг журамгүй байдал дээдсээсээ эхэлдгийн учир хуулийн байгууллагуудыг улс төрийн “энтертайнмент шоу үзүүлбэр”-тээ оролцуулахгүй байхыг улстөрчдөөс шаардах ёстой. Тэдний шоу хэчнээн хортой, нийгэмд ямар хүлээлт үүсгэдэгийг тайлбарлах нь илүүц. Учир нь улстөрчид баримт нотолгоогүйгээр “Тэр буруутай” гээд зарлахыг ч цаашид хуульд тусгаж хариуцлагажуулах шаардлагатай болов уу. Энэ бол Үндсэн хуульд заасанчлан гэм буруутайг шүүх тогтоогоогүй байхад зарласан гэмт хэрэг бөгөөд нийгэмд зарлагдсан этгээдийг заавал гэмт хэрэгтэн болгож тогтоох хүлээлт үүсгэдэг хорт уршигтай.

Ийм байдлаар олон нийтийн хүлээлтэд нийцсэн шийдвэр гаргаж хэргийг шийдэх боломжгүй учраас хуулийн байгууллагуудын нэр хүндийг сошиал мэдээллүүд, дайралт, гүтгэлгээр дамжуулан унагах арга хэрэглэдэг боллоо. Байж боломгүй энэ үйлдлийг таслан зогсоох хүмүүс нь улстөрчид, хууль тогтоогчид, эрх баригчид.

У.Оргилмаа /baabar.mn/ 2026.05.24

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 9 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top