x

Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж татварын бааз суурь нэмэгдэнэ

"Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийн орон зайг тэлж байж л татварын бааз суурь нэмэгдэнэ"

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Засгийн газраас Татварын багц хуулийг өргөн барьсан. Мэдээж гишүүдэд тарааж өгч, үзүүлсэн байх. Тиймээс энэ хууль дээр та юу хэлэх вэ?

-Татварын шинэчлэлийн амлалтыг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үеэс л өгч эхэлсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүлээлт өндөр байгаа. Гэхдээ Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслүүд тэр хүлээлтэд хүрэхгүй байна. Мэдээж одоогийн мөрдөгдөж байгаа хуулиудаас сайжруулсан зүйлүүд нэлээн хэд байна. Мөн зарим нэг зүйл, заалт нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээс тавьж байсан саналын эсрэг болчихсон байна лээ.

-Сайжруулж байгаа гэсэн зүйл, заалтаас нь тодорхой хэлж өгөхгүй юу?

-Үндсэн хуульд заасан бидний үндсэн үүргүүдийн нэг бол хуулиар ногдуулсан албан татвар төлөх явдал. Үүнтэй холбоотойгоор татварын өр төлбөрийг үл маргах журмаар барагдуулдаг хуулийн заалттай. Харин энэ удаад үүн дээр жаахан агаар оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс орж ирж байгаа орлогынх нь 20 хүртэлх хувийг үлдээж, үйл ажиллагаандаа зарцуулах боломжийг олгож байгаа юм. Одоогийн хуулийн заалтаар татварын өртэй компаниудын дансыг хааснаар ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг ч төлж чадахгүй, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч дампуурах эрсдэл рүү түлхдэг. Улмаар төр татварын өрөө ч авч чадахгүй байдал бий болдог. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс зөв шийдэл болж байна гэж харж байна. НӨАТ-ын төлөх хугацааг татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнээс нь хамаарч хоёр хүртэлх сарын дараа төлж болохоор шинэ заалт оруулж ирсэн. Бага орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хувь хүний сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогын албан татварыг бүрэн чөлөөлж байгаа. Үүнээс дээшээ бол одоогийн байгаа хуулиараа татвараа төлнө. ХХОАТ нь сум, дүүргийн төсвийн гол эх үүсвэр бөгөөд хасагдсан дүнгээр нь төсөвт давхар ачаалал ирдэг. ХХОАТ-ын буурч байгаа дүнг нь сум, дүүргийн төсөвт улсын төсвөөс нөхөж өгөх шаардлага үүсдэг

Энэ өөрчлөлтөөр иргэдэд 850 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт өгч байгаа ч улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн ачаалал нэмэгдэхээр байгаа.

-Аж ахуйн нэгжүүдийн тавьсан саналаас эсрэг заалт гэдэг нь юу вэ?

-НӨАТдээр татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн тавьсан саналаас эсрэг санал орж ирсэн. НӨАТ-ын босгыг 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлж байгаа. Энэ нь татварын суурийг нэлээд багасгах эрсдэлтэй харагдаж байна. Ингэж босгыг нэмэгдүүлснээр шинээр НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгж 20 гаруй мянгаар нэмэгдэхээр байгаа. Энэ нь суутган тооцох боломжгүй худалдан авалтаас үүдэн НӨАТ-ын өр нэмэгдэх, татвар ногдох орлогоос худалдан авалтын зардлаа хасах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд хуулийн дагуу татвараа төлдөг аж ахуйн нэгжүүдэд үүснэ. Нөгөө талаас энэ шийдвэр нь далд эдийн засгийг нэмэгдүүлэх эрсдэлтэй. МҮХАТ болон аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн хөнгөлөлт, чөлөөлөлтүүдээ болиод нийтээрээ НӨАТ-аа төлдөг болъё, НӨАТ-ын хувиа нуух шаардлагагүй, бодит хэмжээнд нь хүргэе гэсэн саналууд өгч байсан. НӨАТ-ын хоёр хувийг буцаан олголтоо болиод найман хувь болгоод бүгдээрээ НӨАТ-аа төлдөг болъё гэсэн саналууд гарч байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулинд их хэмжээний өгөгдлийг өндөр хурдтай хадгалах, автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график процессор бүхий сервер, супер компьютерийн элэгдлийг гурван жилээр тооцохоор өөрчлөлт орсон байна лээ. Одоогийн хуулиар 10 жилээр элэгдлийг тооцдог.

-НӨАТ анх бий болгосон зорилгоосоо хазайгаад төсөв бүрдүүлдэг гол татвар болчихсон гэдэг шүүмжлэлийг хүмүүс хэлж байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Ер нь НӨАТ аль ч улсад татварынх нь гол сууриудын нэг байдаг. Нөгөө талаасаа эдийн засгийн харилцаанд орж байгаа татвар төлөгчдийн бааз суурийг нь бүртгэлжүүлэх агуулга бий. Татварын шинэчлэлийг зөвхөн дангаар нь биш, нийтийн санхүү буюу төсөвтэй уялдуулж цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Төсвийн зардлыг бууруулж, бүтээмжийг сайжруулан хувийн хэвшлийг дэмжиж байж татварын хувь хэмжээг бууруулах орон зай илүү гарч ирнэ. Төсвийн зардлаа бууруулах талаар ярихгүйгээр татвараа бууруулъя гэхээр түр зуурын гоё уриа, лоозон болоод л дуусна. Төсвийн зардал, татвараа хамтад нь ярьж байж л татварын шинэчлэл ярих боломжтой. Төрийн үйлчилгээтэй холбоотой шууд урсгал зардлын хэмжээ нь Засгийн газрын зээлийн хүүгийн төлбөр, хөнгөлөлт, чөлөөлөлт, урсгал шилжүүлэг зэрэг бусад урсгал зардлаасаа бага болчихоод байгаа. Төсвийн зоригтой шинэчлэл хийх шаардлага жил өнгөрөх тусам чухал болж байна.

Тиймээс цогцоор нь зоригтой бодлогын өөрчлөлтүүд хийж байж хүссэн татварын шинэчлэлээ хийх боломжтой болно. Иймэрхүү бодлогын өөрчлөлтүүд үр дүн гартал багагүй цаг хугацаа шаарддаг. Эрх баригчдын хувьд хугацааныхаа талдаа орчихсон учраас иймэрхүү бодлогын өөрчлөлт хийх боломжгүй болж байх шиг байна. Уг нь засгийн эрхийг авангуутаа л нийлүүлэлтийн чиглэлийн бодлогын өөрчлөлтүүд хийсэн бол тодорхой үр дүн, бодлогын нөлөөнүүд гаргах боломж байсан. Улс төрийн хамгийн чухал нөөц болох эрх барьж байгаа хугацаа дуусах дөхөх тусам татварын том өөрчлөлт хийх боломжгүй болдог. Тэгэхээр "Чамлахаар чанга атга" гэгчээр орж ирж байгаа сайн өөрчлөлтүүдийг дэмжээд явуулсан нь дээр гэж бодож байна. Уг нь аж ахуйн нэгжүүдээс тавьсан татварын хувь хэмжээ, орлогод шууд нөлөөлөхгүй саналуудыг хуулийн төсөлдөө оруулсан бол гэж бодсон.

-Зарим нь татварыг буулгачихаар улсын төсөв бүрдэхгүй болчихно гэдэг. Гэтэл нөгөө талдаа харин ч татварын бааз суурь нэмэгдэж, татвараас олдог орлого бүр нэмэгддэг гэдэг юм билээ. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Хувийн хэвшил, иргэдийн бизнес эрхлэх орон зайг тэлэх, сайжруулах бодлого маш чухал. Түрүүнд хэлсэнчлэн иймэрхүү бодлогод цаг хугацаа их ордог. Энэ орон зайг нэмнэ гэхээр төр хүссэн хүсээгүй өөрийгөө хязгаарлахаас өөр аргагүй. Гэвч өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлийг нь харахаар төр үүнийхээ эсрэг яваад байна. Төрийн эдийн засаг дахь оролцоо нь улам нэмэгдсэн байна. Төсвийн зарлагын хэмжээ нэмэгдэж байна. Зөвхөн нийслэл л гэхэд Монгол Улсын барилгын салбарын 50 хувьтай тэнцэх хэмжээний орон сууцыг бид өөрсдөө мэдэж зохицуулна гээд байх жишээтэй. Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийн орон зайг нэмэгдүүлж байж л татварын бааз суурь нэмэгдэнэ.

Татвар төлдөггүй төр томроод татварын орлого нэмэгдэхгүй. Уг нь хувийн хэвшлийг дэмжье, “чөлөөлье” гэсэн санаачилга зөв хэдий ч төсөвтэйгөө цогцоор нь шийдэхгүй бол үр дүнд хүрэхгүй. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Гадаадын хөрөнгө оруулалт ихэвчлэн экспортыг идэвхжүүлдэг. Хөгжсөн улсуудыг харахад гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр хүний нөөцөө бэлддэг, санхүүгийн зах зээл, дэд бүтцээ бэхжүүлдэг, бүтээгдэхүүний чанар, стандарт, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг учраас чанартай хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг бодлого их чухал байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 5 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top