x

Европын холбооны Элчин сайд нар Монголд болох СОР17 хурлыг дэмжинэ

Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нар Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Элчин сайд нарын энэ удаагийн уулзалтад БОУАӨ-ын сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир оролцож, мэдээлэл өгч санал солилцсон байна. Тэрбээр тус хурлыг зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлж буй Элчин сайд, холбогдох албаны төлөөлөлд талархал илэрхийлж, Европын Холбоо, түүний гишүүн орнууд нь Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааны чухал түнш байсаар ирснийг онцолсныг БОУАӨЯ мэдээлэв.

Засгийн газар Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох СОР17 бага хурлыг үр дүнтэй зохион байгуулахад идэвх санаачилгатай ажиллаж, талуудын хамтарсан уулзалтыг үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Мөн байгаль орчны эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг эхлүүлсэн Талуудын 17 дугаар бага хурал нь газар, ус, бэлчээр, ой, уур амьсгал, хүнсний тогтолцоо, малчдын амьжиргаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, залуусын оролцоог нэгтгэсэн шинэ манлайлал үзүүлэх боломж гэж үзэж байгаа.

Дээрх уулзалт нь талуудын хамтын ажиллагааг бодит үр дүн, хөрөнгө оруулалт, бодлогын шинэчлэл, ирээдүйн хамтын манлайлал руу чиглүүлэх чухал боломж юм.

Элчин сайд нар нийт газар нутгийн 77 орчим хувь нь ямар нэг байдлаар цөлжилтөд өртсөн Монгол Улсад энэ хурлыг амжилттай зохион байгуулах нь цөлжилттэй тэмцэхэд бүх нийтээрээ хүчээ нэгтгэж буйгаа дэлхий нийтэд харуулах боломж юм гэдгийг тодотгоод, СОР17-г зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 16 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 20 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 26 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 10 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 37 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 2 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 3 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 58 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top