x

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Уг хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2014 оноос хойш буюу сүүлийн 12 жилийн турш Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд багагүй ярьсан бөгөөд Засгийн газрын "Чөлөөлье" санаачилга, Улсын Их Хурлаас баталсан тогтоолуудын хүрээнд богино хугацаанд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсныг Г.Дамдинням сайд тодотгоод хуулийн төслөөр 40 гаруй хувийн өөрчлөлт оруулж буйг дурдлаа.

Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнийг даган бий болж байгаа шинэ тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт, геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, ашигт малтмал баяжуулах үйл ажиллагаа, түүний зарчим, чухал ашигт малтмал, нөхөн сэргээлт, хаалт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, хуваарилалтын асуудлуудыг тусгасан. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл болох эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлогын өөрчлөлт орууллаа. Уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлан хайгуулын тусгай зөвшөөрлийг олон жилээр хадгалдаг асуудлыг хязгаарлахын тулд тусгай зөвшөөрлийн хугацааг нь хоёр дахин багасган 6 жил болгож, төлбөрийг нь нэмэгдүүлсэн. Энэ нь эргээд уул уурхайн салбарт хайгуул хийх төсөл бий болгох болгох зорилготой бөгөөд харин лицензийн наймааг таслан зогсоох олон улсын жишиг рүү чиглүүлсэн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэсэн.

Одоогоор дэлхийн улс орнууд 30-50 төрлийн эрдэс, элементийг чухал ашигт малтмалын жагсаалтдаа тодорхойлсон бөгөөд Монгол Улсад хийсэн геологи, хайгуулын ажлын үр дүнд эдгээр элементийн хуримтлал бүхий цэгүүд нэлээдгүй байгаа нь тогтоогдсон. Иймд манай улс "Чухал ашигт малтмалын бодлого"-оо тодорхойлж, олон улсад танилцуулан хэрэгжүүлснээр энэ төрлийн ашигт малтмалын судалгааг гүнзгийрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, технологийн дэвшлийг нутагшуулах, бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын дэд бүтэц, хүний нөөцийн чадавхаа бэхжүүлэх боломж нээгдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Түүнчлэн хуулийн төсөлд гарал үүсэл нь тодорхойгүй ашигт малтмалыг хяналтгүйгээр худалдан авч хууль бус олборлолтыг өөгшүүлэх, татвараас зайлсхийх зэрэг олон сөрөг үр дагавар үүсгэж байгаа гажуудлыг арилгах өөрчлөлтийг тусгасан гэж байлаа.

Хуулийн төсөлд Төсвийн тухай хуульд заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төвлөрсөн орлогыг орон нутагт дахин хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлэх болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн хөгжлийн санд хуваарилдаг хувь, хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасан "зэс"-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг хэт өндрөөр тогтоосон нь Монгол Улсад шинээр зэсийн ордыг ашиглалтад оруулах нөхцөлийг бууруулж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд төсөлд "зэс"-ийн ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15 хувь, баяжмалд 0-5 хувь, бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулан өөрчлөх зохицуулалтыг тусгасан байна.

УИХ-ын дарга С.Бямбацогт хуулийн төслийг хүлээн авахдаа, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг ард иргэд хүртдэг байх, нөгөө талдаа байгаль орчин, иргэдийн амьдрах орчин, амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ашиглахад онцгой анхаарах шаардлагатайг сануулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 4 цаг 31 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top