x

Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх долоо хоногт /зургадугаар сарын 2/ дуусна. Үүнтэй холбоотойгоор дараагийн Ерөнхий шүүгчийг сонгох сонгууль болох ёстой. Дээд шүүхийн есөн шүүгч хуралдаад дундаасаа нэгийгээ сонгоод, түүнийг нь Ерөнхийлөгч батламжлах ёстой.

Гэвч одоогийн Ерөнхий шүүгч нь дахин сонгогдох боломжийг лхагва гаригт /2026.05.27/ болсон Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гаргалаа. Шүүхийн тухай хуулийн 36.7 буюу “Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох” заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаад хүчингүй болгосон. Цэцийн энэ шийдвэрээс болж Монголын улс төр бүхэлдээ донсолж байх шиг. Төрийн институцүүд хоорондоо “мөргөлдөөд” эхэллээ. Үүний эхийг манай Үндсэн хуулийн цэц тавилаа.

Удахгүй “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох” тухай ҮХНӨ нь Үндсэн хууль зөрчсөн байна гээд Цэц дүгнэлт гаргахад ойрхон болов. Учир нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн уг заалтыг Ерөнхийлөгчийн тухай хуульд хараахан бичиж амжаагүй байгаа. УИХ хууль санаачлаад, түүнийгээ батлаад, баталсан хуулийг Цэц хүчингүй болгох хэмжээний хугацаа үлдсэнгүй л дээ. 2027 оны сонгуулийн өмнө...

Өмнө нь бид “Парламент буюу УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо” гэж ярьж, бичдэг байлаа. Харин одоо Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага хэний хуулийн хэлтэс вэ? гэж бодоход хүргэж байна. ҮДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгоог Ерөнхийлөгч хийх ёстой учраас “чигийг” заачих болов уу. Мөн Цэцийн шийдвэр гарсны дараа манай нэг хуульч олон нийтийн сүлжээнд бичсэн байна лээ. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг заавал яагаад Эрүүгийн танхимаас томилдог юм бэ? Үе үеийн Ерөнхийлөгч нарын жадны үзүүр, сумны зэв болох гэж томилогддог юм уу? гэж. Том хэргүүдийг улс төрийн захиалгаар хаадаг, нээдэг гэсэн л үг шүү дээ.

Хамгийн тодорхой нэг жишээ бий. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Оюутолгойн гэрээг байгуулсныхаа төлөө 2017 оноос эхлэн тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар АТГ-т шалгагдаж, гурван шатны шүүхээр ял сонссон. Гэтэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод Дээд шүүхийн бүх шүүгчдийн зөвлөлийг хуралдуулж байгаад хэргийг мөрдөн байцаалт руу буцаагаад, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, Ерөнхий шүүгч ийм “хар ажлуудыг” нь хийдэг. Тийм учраас “Шүүгчийг нь хязгаарлаж болдоггүй юм бол ядаж Ерөнхий шүүгчийг нь зургаан жилийн хугацаатай ганц удаа томилдог байя аа” гэдэг хязгаарлалтыг хуульд оруулсан хэрэг. Одоо тэр нь ч байхгүй боллоо. Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ын бүлгийн цөөн хэдэн гишүүнээс өөр дуугарсан хүн алга.

Хамгийн эмгэнэлтэй нь УИХ-ын баталсан хуулийг Цэцийн өмнө хамгаалах ёстой итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулиа хамгаалахын оронд “УИХ-ын баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн нь үнэн байна аа” гээд гараа өргөөд гарч ирсэн явдал. Товчхондоо парламент парламент биш болжээ гэсэн үг. Парламент хүчтэй байх, чадамжтай байх нь хүний тооноос хамаарддаггүйн бас нэг жишээ. 76 гишүүнтэй парламентыг 126 гишүүнтэй болгож томруулаад ч тусыг эс олов. Парламент дахь олонхийн бүлэг нь голоороо хуваагдаад албан бус хоёр бүлэгтэй болчихсон, түүн дээр нь Ерөнхийлөгч хүссэнээрээ тоглолт хийж байна л даа. Парламент хүчгүйдвэл Ерөнхийлөгчийн институц хүчээ авдгийн бодит жишээ. 126 гишүүнтэй парламент бүхэлдээ Ерөнхийлөгчийн барьцаанд орчихсон байна.

Саяхан даа, УИХ-ын гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах тухай хуулийн өөрчлөлтийг манай парламент яаж эсэргүүцэв? Улсаараа, нийтээрээ дэмжээд явж байсан хуулийн төслийг “Парламентын ардчиллыг үгүй хийх гэлээ, парламент дархлаагүй боллоо” гэж уйлан дуугарсаар байгаад хэлэлцүүлгийн дундаас орхисон. “Хэлэлцэх нь зүйтэй” гэдэг кноп дараад мартчихсан. Оронд нь гишүүд өөрсдөө санаачлаад огт өөр хуулийн төсөл өргөн бариад, түүнийгээ хэлэлцээд явж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль хаанахын жалганд хэвтэж байгааг бүү мэд. Энэ хоёр хуулийн төсөл дээр наймаа, тохироо хийсэн байхыг үгүйсгэхээр нөхцөл байдал үүсээд байна. Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болилоо.

Алсуураа манай улс нэг хүний дарангуйлал, Ерөнхийлөгчийн засаглал руу гулсаж байх шиг. Зургаан жилийн хугацаатай сонгогдсон Ерөнхийлөгч нэг удаа улирахад л бүх зүйл дуусаа. Хувь хүн хэн нь байхаас огт хамаарахгүйгээр шүү. Ардчиллын “баян бүрд” гэгдэж байх үед Ц.Элбэгдорж наймхан жилийн дотор хэрхэн дарангуйлагч болж хувирахыг бид нүдээрээ харсан шүү дээ. Эрх мэдэл хүнийг ингэж эвддэг. Тиймээс бүрэн эрхийн хугацааг нь хуулиар хязгаарладаг. Парламент энэ эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Гэтэл парламент нь өөрөө өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн ганцхан хуулийн төслөөс болж ингэтлээ жижигрэнэ гэдэг өмнөх 35 жилийн түүхэнд огт байгаагүй үзэгдэл. Олдохоороо өлдөнө гэдэг л болж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Bruno James (209.97.132.235)
    I NEED A TRUSTED CRYPTO HACKER THAT CAN RESTORE LOST OR SCAMMED FUNDS. Are you struggling to get back the money you lost? Every day, countless individuals face the devastating impact of scam operations that drain their hard-earned savings. But there’s good news – GEO COORDINATES RECOVERY HACKER are here to help you recover what’s rightfully yours. I lost my entire savings to a fake crypto investment scam while I was looking for a way to double my savings. After many weeks of trying to find a way to get my money back with no success, I finally came across a crypto recovery company GEO COORDINATES RECOVERY HACKER, a reliable and trustworthy crypto recovery company. I'm immensely grateful for his dedication, professionalism, and unwavering support. You can get in touch with them through below contact details  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram @Geocoordinateshacker WhatsApp ; +1 ( 318 ) 203-3657  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I had to send out my review also. They are indeed recommendable.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
  • Kimberly Hebert (185.161.203.106)
    I invested in bitcoin trading After losing $78.4 USDT) linked to a romance fraud scam worth of cryptocurrency through an online investment platform and later discovered it was a scam. After extensive research for recovery options, I contacted CAPITAL CRYPTO RECOVER based on positive client reviews and recommendations. Their professional security team guided me through the recovery process using advanced technology, and I was able to recover my lost cryptocurrency successfully. I am truly grateful for their support and assistance during such a difficult experience. I will advise you to contact CAPITAL CRYPTO RECOVER helped me recover my funds. For anyone facing similar issues, Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text Number: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top