x

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд хардлага, айдас дагууллаа

Үндсэн Хуулийн Цэцийн дээд суудлын хуралдаан болж УДШ-ийн Ерөнхий шүүгч нэг удаа зургаан жилээр сонгогдож болно гэсэн утгатай шийдвэр гаргав. Энэ нь улстөрчид, төрийн албан хаагчид болон иргэдийн дунд хардлага, айдас дагуулж байна. Энэ талаар Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэхдээ “МАН олон жил хүн биш, хууль засаглана гэдэг байлаа. Одоо тэгвэл хүн засагладаг болжээ. МАН-ын та нар муу байна. МАН ч гэж дээ, танай хэдэн хүн л байгаа шүү. Тэд л мэддэг болж” гэж мэдэгдлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн АН ын дэд дарга Ч.Өнөрбаяр Цэцийн зарим гишүүн ажлаасаа гарсан, даргынх нь хугацаа дуусан байхад ийм шийдвэр гаргадаг нь улс төрийн ашиг хонжоо гэж харж байна. Улсын дээд шүүх гэдэг Монголд шударга ёс тогтоох дээд байгууллага байх учиртай. Гэтэл өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 124 дүгээр байр руу ухарлаа. Үүний хариуцлагыг зөвхөн Авлигатай тэмцэх газар биш, шүүх засаглал хамт үүрэх ёстой. Сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор Эрүүгийн хэрэгт холбогдуулан намнадаг, шоронгоор айлгадаг байдлаа өөрчлөх хэрэгтэй. Монголд Эрүүгийн бодлого гэдэг зүйл хоёрхон чиглэл рүү ханддаг болжээ. Нэгдүгээрт, бизнес эрхэлж байгаа иргэд рүү чиглэдэг болсон. Хүн бизнес хийснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй.

Улс төрийн бодлого хэрэгжүүлснийхээ төлөө, эсвэл эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хоригддог байж таарахгүй. Эрх баригчид ийм харалган бодлогоо зогсоох ёстой гэв. Мөн УИХ-ын гишүүн АН-ын дэд дарга Л.Мөнхбаясгалан мэдэгдэхдээ “Өчигдөр /2025.05.27/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс "Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилж болно. Гэхдээ зөвхөн нэг удаа, зургаан жилээр" гэсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүн үүнд тусгай санал гаргасан. Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа.

Үүнээс харахад Цэц өөрөө шийдвэр гаргах чадамжтай эсэх асуудал яригдана. Мөн төрийн өндөр албан тушаалтан зургаан жилээс дээш хугацаагаар алба хашиж болохгүй гэсэн заалттай. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч нар бол төрийн өндөр албан тушаалтан. Хэрэв энэ хүмүүс зургаан жилээсээ улиран томилогдож, 12 жил ажиллах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Ардчилсан намын зүгээс үүнийг хүчтэй эсэргүүцэх бөгөөд Эсэргүүцлийн хороо байгуулж байна. Шаардлагатай бол Улс төрийн зөвлөлийн хурал зарлана. Цаашлаад Үндэсний бодлогын хороог ч хуралдуулна” гэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цааш нь хэлэхдээ БХЯ-ны сайд Л.Батлутыг огцруулахгүй юм бол Ерөнхий сайдыг огцруулна гэж мэдэгдсэн юм. Цэцийн шийдвэр ийнхүү дуулиан шуугиан хар сэр дагуулж байна.

Яагаад гэвэл энэ сунасан томилгоонууд Монгол Улсад дарангуйлал бий болгочих вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа бололтой. Өрсөлдөх эрхтэй л гэж байгаа. Түүнээс сунгаад тавьчихсан юм биш. Өрсөлдөөд л нэг нь гарна гэж маргах хүмүүс байна. Гэвч одоо Ерөнхий шүүгч хийж байгаа хүнтэй өрсөлдөх нь бараг ялах боломжгүй гэцгээх аж. Ийнхүү Цэцээр юуны ч хамаагүй шийдвэр гаргуулаад байгаагаас улстөрчид их сэжиглэж цэрвэж байгаа. Нэг мэдсэн чинь Монгол Улсын Ерөнхийлөгч хүсвэл хэдэн удаа ч сонгогддог болчихсон байх вий гэдгээс улс даяараа айж болгоомжилж байна. Яагаад гэвэл ийм үйлдэл хуулийн дагуу л бий болчихдог туршлага дэлхийгээр нэг бий. Гитлер, Сталин, Путин, Уга Чевас бүгд л хууль номын дагуу сунан сонгогдсоор дийлдэхгүй дарангуйлагч болдог түүхтэй аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ETH RECOVERY EXPERTS//DIGITAL LIGHT SOLUTION DLS (193.37.32.28)
    I never imagined that a simple message on Telegram would lead to one of the most painful experiences of my life. What started as curiosity quickly turned into regret, stress, and a heartbreaking loss. I’m sharing my story in the hope that it helps someone else avoid the same mistake. On December 20, I received a Telegram invitation to join a crypto investment group. At first, it seemed harmless. Inside the group, I saw constant posts from people claiming they were making profits every day. Many praised a trader who appeared to be helping others succeed, and everything about it looked convincing. Over time, I let my guard down and began to believe it was real. Eventually, I contacted the group admin and got pulled in deeper. Over the next three months, I sent a total of $380,000, believing I was making a genuine investment. The truth hit me when I was suddenly locked out of the website and blocked from the Telegram group. In that moment, I realized I had been scammed.The emotional toll was overwhelming. I felt ashamed, helpless, and deeply hurt. I replayed everything in my mind, wishing I had seen the warning signs earlier. While searching for help, I came across (DIGITAL LIGHT SOLUTION) and decided to reach out Web: [https://digitallightsolution.com/] Email: [support@digitallightsolution.com] They responded promptly, treated my case seriously, and communicated with professionalism and respect. After reviewing my case, (DIGITAL LIGHT SOLUTION) team traced the Bitcoin to wallets linked to the scammers and assisted with the recovery process. This experience changed me. It taught me how convincing online scams can be and how easily trust can be exploited. I still carry the pain of what happened, but I hope sharing my story encourages others to be more careful and protect themselves.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
  • Bruno James (176.56.39.104)
    I NEED A TRUSTED CRYPTO HACKER THAT CAN RESTORE LOST OR SCAMMED FUNDS. Are you struggling to get back the money you lost? Every day, countless individuals face the devastating impact of scam operations that drain their hard-earned savings. But there’s good news – GEO COORDINATES RECOVERY HACKER are here to help you recover what’s rightfully yours. I lost my entire savings to a fake crypto investment scam while I was looking for a way to double my savings. After many weeks of trying to find a way to get my money back with no success, I finally came across a crypto recovery company GEO COORDINATES RECOVERY HACKER, a reliable and trustworthy crypto recovery company. I'm immensely grateful for his dedication, professionalism, and unwavering support. You can get in touch with them through below contact details  Email: geovcoordinateshacker@gmail.com  Telegram @Geocoordinateshacker WhatsApp ; +1 ( 318 ) 203-3657  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I had to send out my review also. They are indeed recommendable.
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 29 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top