x

Хүний эрхэм чанарыг хог болгох явдал

Тархины саажилттай Ц.Мөнхтулга өглөө гэрээсээ гарчээ. Тэр өдөр Сувилахуйн сургуулийн Хөдөлмөр заслын ангийн нэгдүгээр дамжааны оюутнуудад “Хүний эрхэм чанар” сэдвээр хичээл заах байсан гэнэ. Гэвч олон нийтийн сүлжээнд мань эрийг “өрөвдөлтэй амьтан” болгож орхилоо.

Гарцаар гарахаар зогсож байхад нь цагдаа ирж хөтлөөд гаргасан аж. Хэн нэгэн энэ мөчийг утсаараа бичиж, зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээнд байршуулжээ. Ингээд мянга мянган хүн мөнөөх бичлэгийг үзэж, лайк дарж, шейр хийж, сэтгэгдэл үлдээх уралдаан өрнөж таарна. “Харгалзах хүнтэй явж баймаар юм байна”, “Өрөвдөлтэй юм аа”, “Тусламж хэрэгтэй хүн байна”...

Ийм комментуудаас нэг зүйл анзаарагдана. Хүмүүс Ц.Мөнхтулга гэж хэн болохыг мэдэхгүй. Юу хийдгийг нь мэдэхгүй. Ямар боловсролтой, ямар ажилтай, хаашаа ямар хэргээр явж байсныг нь ч мэдэхгүй. Ц.Мөнхтулгын зохиол бүтээл, үзэл санааг бол бүр гадарлах ч үгүй. Гэхдээ шууд л “өрөвдүүлэх ёстой этгээд” мөн гэж үзжээ. Ц.Мөнхтулга удалгүй өөрөө “Би зүгээр л гарцаар гарах гэж байсан. Улаан гэрэл солигдохыг хүлээж зогссон. Цагдаа үүргээ гүйцэтгэж тусалсан. Би ямар нэгэн асуудалд орсон хүн биш. Би энэ өглөө Сувилахуйн сургуулийн оюутнуудад Хүний эрхэм чанар сэдвээр хичээл заахаар явж байсан” гэдэг тайлбар хийхдээ “Яагаад цагдаа сайн хүн болж, харин би асуудалтай хүн болчихдог юм бэ” гэдэг асуулт тавьжээ. Энэ асуулт өнөөдөр Монголын нийгмийн асуудал болчихоод байна.

Бидний төсөөлөл

Энэ үйл явдлын гол асуудал нь цагдаа тусалсан эсэхдээ биш, хүний зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, олон нийтэд түгээсэн явдал. Түүнээс ч ноцтой нь тухайн хүнийг бодит амьдрал дээр хэн болохыг огт мэдэхгүй атлаа “өрөвдөх объект” болгон хувиргасан нь зэвүүцэм. Нийгмийн сүлжээнд тарсан тэр бичлэгээс бид хөгжлийн бэрхшээлийн тухай өөрсдийнхөө төсөөллийг л харцгаалаа. Тэр төсөөлөлд бодит хүн алга, багш алга, иргэн алга, “өрөвдөлтэй дүр” л байх ажээ.

Хэрэгтэй хэдэн ойлголт

Орчин үеийн ёс зүй, медиа судлалд ийм үзэгдлийг тайлбарласан хэдэн ойлголт бий:

Performative altruism буюу Үзүүлэнгийн энэрэл. Өөрийгөө сайн хүн болгож харуулахын тулд бусдад “туслах”-ыг хэлдэг. Чин сэтгэлийн тусламж хүний сайн сайхны төлөө байдаг бол үзүүлэнгийн тусламж нь имиж бүтээх. Өөрөөр хэлбэл “Миний сайхан сэтгэлийг хараад аль” гэдэг сурталчилгаа. Лайк, шэйр, магтаал сонсох боломж олгодог сошиал орчин энэ үзэгдлийг гааруулж, эцэстээ галзууруулжээ. Хүнд тусалж бололгүй яах вэ, гэхдээ заавал пост хийх шаардлагатай юу?

Inspiration porn буюу Урам зоригийн порно. Австралийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн идэвхтэн Стэлла Янг энэ нэр томьёог дэлхийд түгээжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусдад урам өгөх хэрэгсэл мэт ашиглахыг ингэж хэлдэг байна. “Хараач, ийм хүн хүртэл амьдралын төлөө зүтгэж байна. Чи яагаад чаддаггүй юм”, “Ийм өрөвдөлтэй мөртлөө ямар мундаг юм бэ” гэх мэт агуулгатай. Өнгөц харахад магтаал мэт боловч үнэндээ хувь хүнийг үлгэр жишээний үзүүлэн болгож байгаа хэрэг. Тухайн хүн өөрийнхөөрөө амьдрах эрхтэй болохоос хүмүүст урам зориг өгөх үүрэггүй.

Savior complex буюу Аврагчийн синдром. Зарим хүн бусдыг аварч байж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг. Тэд нар тухайн хүн тусламж хүссэн эсэхийг огт тоохгүй. Өнөөх “тусламж” нь үнэхээр хэрэгтэй эсэхийг ч боддоггүй. Хамгийн гол нь өөрөө “аврагч” болох чин хүсэл. Тэгж гэмээн сая гол дүр болно.

Сэлэм агссан Сюй Шүжан

Хүн өөрөө амьдралаа шийдэх эрхийг автономи гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л ямар ч чадваргүй амьтан гэсэн үг биш. Тэр хүн өөрөө шийдвэр гаргаж чадна. Ажиллаж чадна. Сурч чадна. Хичээл зааж ч чадна. Гэтэл бид хөгжлийн бэрхшээлтэй хүний чадварыг огт хайхралгүй бэрхшээлийг нь л хардаг. Ингээд эрх мэдлийг нь булааж Сюй Шүжан шиг хувь хүний автономийг бахтайгаар “устгадаг”.  

Ц.Мөнхтулга тухайн өдөр “Хүний эрхэм чанар” сэдвээр лекц уншихаар явж байсан. Хүний эрхэм чанарын тухай заахаар явж байсан хүн өөрийнхөө эрхэм чанарыг хамгаалан тайлбар хийхээс өөр аргагүйд хүрчээ. Ямар зэвүүн шоглоом бэ. Хүмүүс Ц.Мөнхтулгын мэдлэг, боловсролыг мэдэхгүй. Бакалаврын дипломыг нь үзээгүй. Ердөө л алхаж буй дүрсийг нь харсан. Хэдхэн секундын бичлэгээр Ц.Мөнхтулгыг төсөөлсөн. Ингээд бардам Ц.Мөнхтулга өөртөө итгэлтэй залуу сэхээтэн биш, ердөө л өрөвдөлтэй объект болжээ.

“Өрөвдөлтэй”, “Харгалзах хүнтэй явж баймаар юм байна”... Ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс сайхан сэтгэлтэй гэдэгт эргэлзэх явдалгүй. Гэхдээ сайн санааны үр дүн дандаа сайхан байдаггүй. Хүний нэр төрд халдана гэхээр л нэр хоч зүүхийг хэлдэг юм биш. Хүнийг бодит байдлаас нь доогуур үнэлэх ч нэр төрд нь халдсан хэрэг мөн.

Өнөөдөр сошиалд хүний зовлон хамгийн хурдан тардаг контентын нэг. Үүгээр дагнаж хандалтаа нэмэх уралдаан нэгэнт хавтгайрсан. Ядуу өвөө. Өлссөн хүүхэд. Хөгжлийн бэрхшээлтэй хүн. Өрөвдөлтэй түүх... Хамгийн өндөр хандалт авдаг пост. Гэвч ийм контент үнэхээр тухайн хүний төлөө юу, эсвэл хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөхийн тулд уу, зүгээр л лайк болоод шейрийн төлөө хүний нэр хүндийг худалдаж байна уу гэдэг асуулт босно. Хүний нэр хүндэд сэлэм агссан Сюй Шүжан шиг хандаж болох уу?

“Өвөөд цай өглөө”, “100 хүүхдэд бэлэг өглөө”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусаллаа” гэдэг пост сошиалд байнга харагддаг. Камер ч зэхээтэй. Камераар баталгаажуулж, бахаа хангадаг энэрэл ч гэж юу байх билээ. Жинхэнэ тусламж тус хүртсэн хүний эрхэм чанарыг хамгаалдаг байх ёстой. Үзүүлэнгийн тусламж тусалсан хүнээ гол дүр болгож, туслуулсан хүнээ фон болгодог. Энэ хоёр асар том ялгаатай биз?

Хэлнэ...

Энэрэнгүй сэтгэл гэдэг хошуу цорвойж өрөвдөхөөсөө илүү хүндэтгэхийг хэлнэ. Тусламж хэрэгтэй эсэхийг асуухыг хэлнэ. Зөвшөөрөл авахыг хэлнэ. Хүний зураг, дүрсийг нийтлэхээс өмнө зөвшөөрөл хүсэхийг хэлнэ. Сул талаас нь илүү чадварыг нь олж харахыг хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг баатар ч болгохгүй, өрөвдөлтэй амьтан ч болгохгүй байхыг хэлнэ. Зүгээр л хүн гэж харахыг хэлнэ. Энгийн мөртлөө хамгийн хэцүү нь энэ.

Нийгмийн хөгжлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр төрийг яаж хамгаалж байгаагаар хэмжихээс хэдэн төгрөгөөр хэмжихгүй. Тэднийг өрөвдөхөөсөө илүү хүндэтгэх нь нийгмийн хөгжлийн хэмжүүр. Гарцаар гарах гэж зогссон багш залууг бид өрөвдөлтэй амьтан болгож чадсан. Харин багш залуу бидэнд чухал хичээл заалаа. Тэдэнд дорд үзсэн өрөвдөх сэтгэл, хуурай нулимс, хоосон лайк ёстой хэрэггүй. Тэдэнд тэгш эрх, дэд бүтэц, хүртээмжтэй орчин, хамгийн гол нь хүнийг хүн гэж харах хүндэтгэл хэрэгтэй гэнэ. Ц.Мөнхтулга танд баярлалаа.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.127.15.27)
    Сайн байцгаана уу хүмүүсээ Бен бол хэнд ч байхгүй нөөц мастер түлхүүртэй тусгай хувийн болон мэргэжлийн jbeespyhack юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид бүрэн аюулгүй бөгөөд таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тэр бол хакердахтай холбоотой аливаа ажлын хамгийн шилдэг нь бөгөөд үүнд: . Сургуулийн ангийг өөрчлөх . Банкны ажил, бэлэн мөнгө солих . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сангийн хакердах . Эрүүгийн бүртгэлийг устгах 1-Фэйсбүүк хакердах 2-Gmail хакердах 3-Whats апп хакердах 4-Вэбсайт хакердах 5-Дуудлагыг хянах 6-Онлайн хакердах лекц 7-Утасны хуулбар 8-Онлайн бүртгэлийн өөрчлөлт 9-Хакердсан сошиал медиа хаягуудыг сэргээх 10-Их сургуулийн дүн 11-Андройд болон iPhone хакердах 12-Твиттер хакердах 13-Вэбсайт хакердах Хэрэв та дээрх хакердахтай холбоотой үйлчилгээ болон сургуулийн дүнг өөрчлөх чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоно уу… И-МЭЙЛ: jbeespyhack@gmail.com мөн үүрд аз жаргалтай байгаарай. Түүнд мессеж илгээж, танд юу хэрэгтэй байгааг болон ТЭР танд хэрхэн тусалж чадахыг тайлбарлана уу. Тэр үргэлж онлайн байдаг. Өдөр бүр 24 цаг. Өдөр бүр танд төгс, ул мөргүй ажлыг хүргэхийн тулд. Тэр таны мессежийг хүлээж байна! Түүний ажил 100% илрэхгүй бөгөөд хурдан бөгөөд найдвартай.
    2026 оны 06 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 16 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 11 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 15 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 20 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top