x

Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ

Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны үнэ 2026 оны зургаадугаар сарын 02-ны байдлаар өмнөх сараас 2.0 хувь, өмнөх долоо хоногоос 1.4 хувиар өсжээ.

Үнийн өсөлт голчлон махны үнэд төвлөрөв. Тухайлбал, үхрийн ястай махны дундаж үнэ өмнөх сараас 7.9 хувиар нэмэгдэж, нэг кг нь 33741 төгрөгт хүрсэн бол ямааны ястай мах 7.2 хувь, үхрийн цул мах 4.4 хувь, хонины ястай мах 4.2 хувь, адууны ястай мах 2.5 хувиар тус тус өссөн дүн гарчээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад мөн махны үнэ илүү нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үхрийн ястай мах 4.4 хувь, хонины ястай мах 3.8 хувь, адууны ястай мах 2.3 хувь, үхрийн цул мах 2.0 хувь, ямааны ястай мах 1.6 хувиар өсөв.

Бусад хүнсний бүтээгдэхүүнээс элсэн чихрийн үнэ өмнөх сараас 2.3 хувь, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар нэмэгдэж, нэг кг нь 5124 төгрөг болжээ. Мөн хар талхны үнэ өмнөх сар болон долоо хоногийн дүнгээр 2.6 хувийн өсөлттэй гарсан байна.

Харин зарим нэр төрлийн барааны үнэ буурчээ. Алимны үнэ өмнөх сараас 3.6 хувь, сонгино 3.3 хувь, ногоон цай 1.6 хувиар хямдрав. Өмнөх долоо хоногтой харьцуулахад сонгины үнэ 3.6 хувь, алим 3.4 хувь, хүрэн манжин 1.7 хувиар тус тус буурсан дүнтэй гарлаа.

Шатахууны үнэд томоохон өөрчлөлт ажиглагдсангүй. Аи-92 автобензин нэг литр нь 2590 төгрөг, дизелийн түлш 4334 төгрөгийн дундаж үнэтэй хэвээр байна.

Ийнхүү Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ долоо хоног болон сарын дүнгээр өсөхөд махны үнийн нэмэгдэл голлон нөлөөлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 29 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top