x

Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026

Азийн шатрын аварга шалгаруулах 21 дэх тэмцээн Улаанбаатар хотод амжилттай сайхан болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд азийн 28 орны 250 шатарчин оролцлоо. Үүнд 34 эрэгтэй их мастер, 12 эмэгтэй их мастер, олон улсын эрэгтэй мастер 51, олон улсын эмэгтэй мастер 20, ФИДЕ-гийн олон улсын эрэгтэй,  эмэгтэй мастер 49, дэд мастер 18 оролцжээ.

Ази тивийн аваргын тэмцээний шагналын сан 100 000 ам. доллар байлаа. Тус тэмцээнд тэргүүн байр эзэлсэн шатарчинд 15 000 ам долларын шагнал өгч байлаа. Энэ тэмцээн дээр эхний 5 байр эзэлсэн 5 эрэгтэй шатарчин, 1 эмэгтэй шатарчин цаашид дэлхийн цомын тэмцээнд  орох эрхээ авах юм билээ.  

Би ч гэсэн шатрын хорхойтны хувьд энэхүү тэмцээний нээлт дээр очлоо. Шатар бол миний хувьд хамгийн ухаалаг,  хамгийн оюунлаг хөлөгт тоглоом юм. Би хөзөр, даалуунд сонирхолгүй, харин зөвхөн шатарт л дуртай. Хар багаасаа л би шатар тоглосон. Одоо ч гэсэн chess.com дээр шатар тоглосоор байна. Биднийг залуу байх үед зөвлөлтийн гроссмастер  дэлхийн шатрын аварга Карпов, Каспаров нар ид мандаж тэдний өргийг зөвлөлтийн шатрын сэтгүүлээс олж судалдаг байлаа. Эдүгээ Оросын Холбооны Улсын шатарчид ч гэсэн энэхүү тэмцээн дээр сайн тоглож байлаа.

Нийслэлийн “Баянгол” зочид буудалд азийн аварга шалгаруулах шатарчдын тэмцээний байр бэлэн болжээ. Ямар ч олон шатар байрлуулсан ширээтэй юм бэ, ямар ч сүрлэг юм бэ. Азийн олон шатарчид цугларлаа. Ихэнхи нь хүүхдүүд бололтой. Өсвөр насандаа их мастер, мастер цолтой  олон хүүхэд ирснийг хараад гайхлаа. Дэлхийн шатарчид залуужжээ. Энд 25 наснаас дээш бол бараг ахмадад нь орж байна шүү. Энэ том тэмцээнд 17 настай өсвөр шатарчид түрүүлж байна лээ.      

Дэлхийн шатрын  их мастер Юү Янги тэргүүлсэн  шатрын 34 их мастер цолтон цугларсан "2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий ялагчаар 2009 онд төрсөн,  17 настай,  Олон улсын мастер цолтой хятад хүү Конг Шиангруй тодорч шатрын ертөнцөд шуугиан тарилаа.

Конг Шиангруй гэдэг шатарчны тухай Интернетээс тодруулвал дэлхийд  494 дүгээрт бичигддэг,  Хятадад   30 дугаарт бичигддэг шатарчин ажээ.  

Шатрын ертөнцөд тодроогүй Конг Шиангруй Монголын Улаанбаатар хотноо ази тивийн аваргаас алтан медаль авч гялалзсан том амжилт гаргалаа.  Конг Улаанбаатарт  

9 өрөг наадахдаа нэг ч ялагдалгүй  5 хожил, 4 тэнцээтэй,  нийт  7.0 оноотой коэффицентийн давуугаар Ази тивийн аварга  цол хүртлээ

 1998 оноос зохиогдож эхэлсэн Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд  БНХАУ-ын эрэгтэй шатарчид нээлттэй ангилалд 9 алтан медаль  зүүгээд байсан бол Конг Шиангруй арав дахь шатрын цомыг нь авчирлаа.

"21 дэхь удаагийн Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий аваргын алтан медаль нь Конг Шиангруйг шууд Grand Master   буюу Их мастер  цолтонуудын эгнээ рүү аваачлаа.   Тэр бээр 17 насандаа Ази тивийн аваргын титэм зүүгээд шатрын олон улсын их мастер  цол хүртсэн нь том үсрэлт, том амжилт шүү.  Конг мөн дээр нь нэмээд  “Дэлхийн цом 2027” тэмцээнд шууд оролцох эрхээр  шагнууллаа.

Бие нь жижигхэн ч гэсэн бэлчээр нь том гэдгийг турьхан хүү Конг нотоллоо.

 Дэд байранд БНХАУ-ын шатарчин,  их мастер Шиао Тонг орж мөнгөн медаль хүртлээ. Гуравдугаар байранд Дэлхийн Шатрын Холбооны нэр дээр тэмцээнд орсон шатрын их мастер Жамсран Цыдипов хэмээх буриад монгол залуу хүрэл медаль хүртлээ. Энэ монгол үндэстэн залуу шатарчин Монголд нэгэн шатрын клубт багшилдаг ажээ. Энэ бол их ирээдүйтэй,  цаашдаа дэлхийн аваргад өрсөлдөх шатарчин байлаа. Энэ монгол үндэстэн залууг манайхан Монголын харьяат болгоод авчих ухаан байхгүй байгаа нь тун харамсалтай.  Хэдэн жилийн өмнө хаа хамаагүй Ираны Саид хэмээх жудогийн  бөхийг монголын иргэн болгоод яалаа даа. Өнөөх ираны бөх олимпоос нэг медаль аваад монголоос баахан мөнгө, орон сууц шагналд нь аваад Азербайджан руу зугатаагаад явчихаж билээ.  

 Дөрөвдүгээр байранд ОХУ-ын их мастер,  өсвөр жаахан хүү Ветохин Савва орж дэлхийн цомын тэмцээнд орох эрхээ авлаа.  Оросын шатарчид онол практикийн мэдлэг сайтай сайн тоглож байлаа. 

 Монголын шатарчин олон улсын мастер Амартүвшин энэхүү тэмцээнд 5.5 оноо авчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд  Энэтхэг улсын 17 настай шатарчин Савита Шри алтан медаль хүртэж дэлхийн цомын тэмцээнд орох эрхээ авлаа. Турьхан жижигхэн бор охиныг түрүүлнэ гэж хэн санах билээ.

 Дэд байранд  Узбекистаны шатарчин, их мастер Афруза Хамдамова мөнгөн медаль хүртэв. Узбекистан улс шатарчиддаа ихэд анхаарал дэмжлэг үзүүлдэг  болсон тул энэхүү улсын шатарчид дэлхийд томоохон  амжилт гаргаж байгаа билээ.

Гуравдугаар байранд БНХАУ-ын шатарчин,  олон улсын мастер Сүн Юйшинь хүрэл медаль хүртэв.

Монголын эмэгтэй шатарчин Энхрий 7 оноо, Баясгалан, Мөнхзул, Мөнгөнзул нар энэ том тэмцээн дээр 6.5 оноо авсан нь том амжилт шүү.  

 Энэ тэмцээнээс дүгнэлт гаргахад Монгол улс цаашид  шатрын дэлхийн хэмжээний тэмцээн явуулж чадах юм байна. Харин монголын шатарчдыг дэлхийн түвшинд хүргэхэд төр засаг дэмжлэг үзүүлж ялангуяа гадаадад болдог томоохон тэмцээний зардлыг улсаас гаргаж туслах хэрэгтэй юм байна. Монгол улсын ерөнхий дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулах нь зүйтэй юм байна.

 Дэлхийн шатрын их гүрэн болох Энэтхэг, Хятад, Узбекистаны туршлагыг Монгол улс судалж хэрэгжүүлэх нь чухал байна. 

                          Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.113.8.240)
    I was introduced to jbeespyhack@gmail.com because I really wanted to know what my husband has been up to lately as I seem not to be getting his attention.jbeespyhack was able to hack into my husband’s Text messages, Call Log Facebook, Snapchat, WhatsApp, Instagram and above all gave me full access to his mobile phone remotely and emails. I couldn’t help but to introduce him to those who have their spouse cheating on them and want to spy on their cell phone remotely without them knowing. contact him via…Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 25 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top