x

П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш

УИХ-ын гишүүн, ХҮН намын УИХ дахь зөвлөлийн дарга П.Ганзоригтой Орон сууцжуулалтыг дэмжих банк байгуулах болон зэсийн АМНАТ-ийг бууруулах асуудлаар ярилцлаа.

-Орон сууцжуулалтын банк гэж байгуулах тухай асуудал яригдаад байгаа. Энэ асуудлаар танай зөвлөл даваа гарагт хуралдсан гэсэн. Ямар нэгдсэн шийдэлд хүрсэн бэ?

-Орон сууцжуулалтыг санхүүжүүлэх, энэ төрлийн банк байгуулах, одоо явж байгаа ипотекийн зээл дээр хэд хэдэн анхаарах асуудал байгаа. Өнгөрсөн хугацааг харвал, 2013 оноос хойш 144 мянган иргэнд 11.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Гэсэн хэдий ч 47 мянга орчим иргэн долоо орчим их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлээд, дөрвөн жилийн дараалал үүсчихсэн. Тэгэхээр ипотекийн зээлийн хүртээмж, ил тод байдал гээд анхаарах зүйл байгааг энэ тоо илэрхийлж байгаа. Нөгөө талдаа ипотекийн зээлийг гаргаж байгаа нь гэр хорооллыг орон сууцжуулах, утааг бууруулах гол зорилго нь байсан. Тэгвэл 2013 онд 208 мянган өрх гэр хороололд байсан ч өнөөдөр энэ тоо 230 мянга болоод нэмэгдчихсэн. Нэг ёсондоо буурах ёстой тоо маань 22 мянгаар өссөн байгаа юм. Тиймээс ганцхан банк байгуулаад энэ асуудал шийдэгдэх үү гэдгийг бодолцох ёстой. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд зээл авсан 144 мянган иргэний 40 гаруй хувь нь л гэр хороололд амьдарч байсан иргэд байна.

-Тэгэхээр банк байгуулаад энэ асуудал шийдэгдэхгүй юм биш үү?

-Засгийн газраас өргөн барьсан төслийн агуулга нь орон сууцны үнийн өсөлтийг тогтворжуулна гэж тайлбарлаж байгаа. Өнгөрсөн хугацаанд төрөөс экспортыг дэмжинэ, томоохон төслүүдийг санхүүжүүлнэ гээд Хөгжлийн банкийг байгуулсан. Харамсалтай нь тэр чигээрээ хулгай явсан. Төрийн өмчит компаниуд нэг их наяд төгрөгийн чанаргүй зээл авсан. Томоохон төслүүдээ санхүүжүүлж чадаагүй. Хоёрдугаарт, Төрийн банк байна. Төр аваад жижиг бизнесүүдийн зээлийн боломжийг нэмэгдүүлнэ, хүүг бууруулна гэсэн ч энэ зорилгодоо хүрээгүй. Тэгэхээр төр банк байгуулдаг, зах зээл рүү хэт орох нь үр дүнгээ өгдөггүй гэдгийг энэ мэт жишээнүүдээс харж болно.

-Тэгвэл орон сууцжуулалтыг дэмжих, үнийн өсөлтийг багасгахад ямар арга хэмжээ авах нь чухал юм бэ?

-Гол хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, зээлийн хүү байна. Монголын эдийн засаг, бизнесийн орчинд зээлийн хүү асар өндөр байна. Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг өсгөөд байгаа зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл, тэр барилгыг барих гээд жилийн 25-40 хувийн хүүтэй зээл авдаг. Үүнээс болоод үнэ өсөж байгаа. Хоёрдугаарт, бид барилгын гол материалуудаа дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй. Хятадаас 70-80 хувийг нь импортолдог. Тийм болохоор валютын ханш дагаад өсчихдөг. Гуравдугаарт, орон сууцжуулах асуудал бол зөвхөн зээл олгоод, эрэлтийг нэмээд шийдчих зүйл огт биш.

Энэ чинь тэр аяараа хот төлөвлөлтийн асуудал. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж 2011, 2012 онуудад маш чухал төслийг эхлүүлсэн. Харамсалтай нь үүнийг олигтой дэмжиж яваагүйгээс болоод хувийн хэвшил орохоо больсон. Сүүлдээ нийслэл өөрөө 500 сая ам.доллар болгоод Сэлбэ дэд төв гээд маш том хороолол бариад явж байгаа. Энэ босгосон мөнгөөрөө газраа чөлөөлчихсөн. Уг нь газрыг орон сууцаар нь сольж хийх ёстой. Тэгж байж гэр хороололд байгаа яндан, жорлонгийн тоо цөөрнө. Мөн төрөөс одоо барилгын төслүүд хэрэгжиж байгаа газартаа дулаан, эрчим хүч гэсэн дэд бүтцүүдээ хүргэх ёстой. Одоо зүүн тийшээ хотоо тэлье гэхээр дулаан хангамжийн дэд бүтэц очоогүй.

-Засгийн газраас өргөн барьсан ашигт малтмалын тухай хууль, дэр дундаа зэсийн АМНАТ-ийн асуудал нэлээд маргаан дагууллаа. Эрх баригчид ч үүнийгээ хойшлуулж байх шиг байна. Үүн дээр танай намын зөвлөл, та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Г.Дамдинням сайд ч манай зөвлөл дээр танилцуулга хийсэн. Зөвлөлийн зүгээс эцсийн байдлаар байр сууриа нэгтгээгүй байгаа. Хувь гишүүний хувьд хэлэхэд, томоор нь харвал энэ хуулийн төсөл уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, олон улсын жишигт байдаг хайгуулын лицензээ ашиглалтынхаасаа тав дахин илүү олгох чиглэл рүү зорьсон. Мэдээж энэ бүхэн нь зөв. Гэхдээ бид татвараа дааж чадахгүй хэмжээнд хүртэл хэт бууруулж болох уу, үгүй юу гэдэг асуудал тэр зэсийн АМНАТ дээр байгаа. Зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ийг үнэ 5000 ам.доллараас дээш үед тав дээр нэмэх нь 11 хувь байхыг нэг хувь болгоод бууруулчихаж байгаа юм. Тэгээд 9000-аас дээш байвал 15 хувь байхыг тав болгож бууруулж буйг дэмжихгүй байгаа.

Ер нь бид гадны томоохон төсөл, хөрөнгө оруулалт орж ирэхэд татварын таатай орчин бий болгож байна гээд өөрсдийнхөө дааж чадахгүй хэмжээний хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлчихдэг. Тэгээд дараа нь хамаг үр ашгийг нь гадныхан аваад байна гээд үл ойлголцол үүсгэдэг. Ийм байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ингэж бууруулсныгаа ямар төсөл хөтөлбөр, уурхайгаар нөхөх гээд байгаагаа Засгийн газар тайлбарлаж, нотлох хэрэгтэй. Тодорхой хэмжээнд бууруулахыг дэмжинэ. Гэхдээ ингэж огцом бууруулж болохгүй. Энэ чинь эргээд улсын орлогыг тасалдуулах эрсдэлтэй. Хоёрдугаарт, Оюу толгойн сонсголыг ноднин жил анх удаа хийсэн. Тэгэхэд гадны байгууллагуудын өгч байсан зөвлөгөөг огт авалгүйгээр Монгол Улсад хохиролтой байж болох хамаг нөхцөлүүдийг оруулаад, хөнгөлөлттэй хийчихсэн. Тэгээд УИХ 120 дугаар тогтоол баталсан. Яг үүн шиг одоо ингээд бууруулчихвал дараа, дараагийн төслүүдийн хэлэлцээрийг хийх суурь татвар болчихно.

-Онтрэ компанитай хийх хэлэлцээр үргэлжилж байгаа. Үүнийг дууссаны дараа энэ хуулийн төслийг хэлэлцэхээр болсон гэж ойлгосон?

-Онтрэ компани дээр Оюу толгойн бүлэг ордын нийт баялгийн 34 хувийг эзэмшсэн хоёр чухал лиценз байгаа. Үүн дээр АМНАТ-өөр оруулахаар нөхцөлүүд ярьж байгаа үед ингэж огцом бууруулахаар оруулж ирсэн нь бүр буруу жишиг болно. Тэр хэлэлцээрийг Г.Дамдинням сайд ахалж байгаа. Тийм байж ийм хуулийн төсөл авч орж ирнэ гэдэг бол ашиг сонирхлын талаасаа ч зөрчилтэй асуудал гэж харж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
  • Suzan_Leo (23.108.49.41)
    HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER TO RECOVER YOUR LOST / STOLEN CRYPTO / BITCOIN / USDT / ETH I want to quickly tell you all about an Authorized hacker that can help you recover your lost cryptocurrency. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their goal is to help victims of bitcoin and cryptocurrency scam/fraud recover their digital funds from scammers operating offshore. I recommend them to anyone who has fallen victim to a crypto scam. For more info. You can reach them via Email: Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Thank you so much WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for assisting me in recovering my stolen cryptocurrency funds. I was devastated and couldn’t grasp what had happened to me when I was locked out of my account but I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER.
    2026 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 11 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top