x

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшшин нар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засаг өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж уг хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцлов.

2024 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр төсвийн зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулдаг байсан зохицуулалтыг өөрчилснөөр уул уурхайн орлогын өсөлтийг тухайн жилийн зарлагад шууд тусгах боломж нэмэгдсэн. Үүний үр дүнд байгалийн баялгаас бий болсон түр зуурын өндөр орлогыг богино хугацаанд бүрэн зарцуулж, ирээдүй үеийн хүртэх өгөөжийг бууруулах, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байгаа аж.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох зохицуулалтыг сэргэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр уул уурхайн орлого өссөн үед төсвийн зарлага дагаж өсөхгүй байх, эдийн засгийн мөчлөгийн савлагааг бууруулах, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн энэхүү зохицуулалт нь олон улсын эдийн засгийн онолд "Dutch Disease" буюу байгалийн баялгийн орлогоос үүдэлтэй эдийн засгийн бүтэц алдагдах, уул уурхайн бус салбаруудын өрсөлдөх чадвар сулрах, төсвийн хэт тэлэлт бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүйн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжид шинээр санхүүгийн дарамт учруулахгүй. Харин төсвийн сахилга бат сайжирч, уул уурхайн орлогын үр өгөөжийг илүү оновчтой хуримтлуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ирээдүй үеийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн баталгаа бэхжинэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байгалийн баялаг бол зөвхөн өнөөдрийн бус, ирээдүй үеийн өмч тул уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, тогтвортой хөгжлийг дэмжих энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх чухал алхам болно гэж танилцуулгад дурдсан байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 15 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 10 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 14 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 18 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top