x

МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно

Төв халхын алдарт уртын дуучин МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан энэ сарын 13, 14-нд Арвайхээр суманд болно.

Монгол үндэстний давтагдашгүй соёлын биет бус өв болох монгол уртын дууг судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, мөн С.Сумьяа агсны уран бүтээлийг залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор тус уралдааныг Монголын уртын дууны холбоо, аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Хөгжимт драмын театр хамтран зохион байгуулна.

Уралдаанд мэргэжлийн болон өвлөн уламжлагчдын ангиллаар оролцох бөгөөд оролцогчид МУГЖ С.Сумьяагийн урын санд багтах “Хүрэн толгойн сүүдэр”, “Өлийн даваа”, “Хэрлэнгийн барьяа”, “Цомбон туурайтай хүрэн”, “Эрдэнэ засгийн унага”, “Бор тойрмын бялзуухай” зэрэг олон арван уртын дуунаас сонгон дуулах боломжтой юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин Самбуугийн Сумьяа нь 1941 онд Өвөрхангай аймгийн Сант суманд төржээ. Тэрбээр бага насандаа ааваасаа “Зээргэнтийн шил”, “Торой банди” зэрэг уртын дууг анхлан сурч, айлын найр наадамд аавыгаа даган дуулдаг байжээ.

Тэрбээр 70 гаруй уртын дууг урын сандаа багтааснаас “Цэвцгэр хурдан шарга”, “Хэрлэнгийн барьяа”, “Уянхан замбуу тивийн наран”, “Дөмөн”, “Хоёр бор”, “Соёг бор”, “Хөөрхөн халиун”, “Саруул талбай” зэрэг олон дууг өөрийн өвөрмөц арга барил, дуу хоолойн өнгө аясаар дуулсан хэмээн мэргэжлийнхэн үнэлдэг.

Мөн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Ч.Ойдовын “Далан худалч” хөгжимт драмын жүжгийн Пагам, С.Равдангийн “Арвайхээр” жүжгийн Хүдэрмаа, Д.Намдагийн “Шинэ байшинд” жүжгийн Жавзан зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Түүнчлэн Монголын уран сайхны “Тууврын замд” киноны гэрийн эзэгтэй, “Ард Аюуш” киноны Дарьзав хатны дүрийг чадварлаг бүтээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 39 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 43 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 47 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 49 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 33 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 23 цаг 0 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 23 цаг 7 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 25 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 26 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top