x

Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ...

АН-ынхан маань нэг л сүр сүлд муутай байх шиг. Улс төрийн алиа салбадай нарын аманд багтаад байх болж.

Уул нь: УИХ-д 42 суудалтай бүлэг бол агуу сөрөг хүчин байх ёстой. Хоёр сар гаруйн өмнө УИХ-ын дарга нам бус байх ёстой гээд МАН-ын дарга Н.Учралыг ажлаас нь буулгасан. Энэхүү шаардлага Н.Учралд бол ашигтай туссан. Ерөнхий сайд болсон.

Гол юм нь: Н.Учралын дараа УИХ-ын дарга болсон С.Бямбацогт: Намаасаа татгалзах болно гээд мөргөж сөгдөх нь холгүй ам өгч байж саналын дэмжлэг авч байв. Одоо тэрийгээ мартчихсан явна. Хэрүүл маргаан гарвал намынхаа бүлгийн хуралд орж суух зэргээр АН-ын шаардлагыг үл хэрэгсэж байгаагаа үйлдлээрээ харуулан тавлаж байна. Энийг сөхөж шийдүүлэх ёстой гэдгийг АН-ынхан өөр зууртаа яриад эхэлж.

Басхүү: Саяны нэг дэхэд АН-ын бүлэг хүний амийг хамгаалж чадалгүй хариуцлага алдсан Батлан хамгаалахын сайдаа хамгаалсаар буй Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгийг цуглуулаад эхэлсэн. МАН-ын цөөнх, ИЗНН зэрэг намын гишүүд энэ дээр бол зурна. АН-ын дарга О.Цогтгэрэл ч: Гарын үсгийг 64 гишүүн хүргэхийн төлөө ажиллана гэж. Ийнхүү бужигнаад эхлүүт МАН-д дараагийн Ерөнхий сайдын нэр ус ил яригдаж, тэрэн рүүгээ налаад эхлэх жишээтэй. Хүний л араншин.

Нэгэнтээ эхэлсэн гарын үсэгтэй гишүүний бланк гэдэг бол эрх зүйн чадамжтай баримт бичиг. Эрт орой хэзээ нэг цагт УИХ руу орох боллоо гэж болно. Ерөнхий сайд Н.Учралыг ийнхүү нуман тулгуурт ороод ядаж байхад нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нь тэрүүгээр бужигнуулаад гай болох шинжтэй.

Ерөнхий сайдтай хариуцлага тооцох ажлыг албан ёсоор эхлүүлсэн АН-ын дарга О.Цогтгэрэл: Нүүрсний оффтейк гэрээний сонсгол яагаад нам таг болов гээд сураглаж. Тэрээр: Н.Номтойбаяр сонсгол хийнэ гээд гарын үсэг цуглуулж явснаа зогслоо, Д.Ганбатад хариуцуултал бас л явсангүй, энэ ер нь яасан сүрхий лобби вэ гээд бүлгийнхээ гишүүдийг дуудаж энэ дээр санал солилцож.

О.Цогтгэрэл бүлгийнхэндээ: Нүүрсний оффтейк гэрээний сонсголыг ер нь би авъя, удирдъя гээд ярьж. Гэтэл нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр энийг сонсчихож. Тэрээр уржигдар О.Цогтгэрэлийн өрөөнд орж: Нүүрсний оффтейк гэрээний сонсголыг хийж болохгүй гэх шаардлага тавьж, нэг ёсондоо дарамт маягийн юм үзүүлж. Тэрийг нь О.Цогтгэрэл эсэргүүцэж. Тэр хоёр би, чи-дээ тултал хэрэлдээд Б.Энхбаяр гарч явж. Тэндээс Байнгын хороо руу давхиж ороод: Нүүрсчид амь тэмцсэн. 20 сая ам.долларын асуудал, байр сав дээрэмдсэн, Бортээгийг хулгайлсан нь нотлох баримтаар ил тод болсон. Амь тавьсан, орох байх газаргүй болсон.

Хууль зүйн сайдыг ямар ч хамаагүй гүтгэлгээр зайлуулах операци хийсэн. Энэ операцид О.Цогтгэрэл дарга хамжигч болсон. Нүүрсний хулгайч нар Хууль зүйн салбарыг эзэгнэх, хэргээ далдлах гэсэн оролдлогод тус болсон гэж ярьж. АН-ын дарга О.Цогтгэрэл хоёр сар гаруйн өмнө Хууль зүйн сайд байсан Б.Энхбаярыг шүүмжилж ажлаа өгөхийг шаардсан нь үнэн. Тэрээр: Мафийн нэг хэсэг болсон шударга ёсны сайд Б.Энхбаяр маш яаралтай ажлаа өгч, шалгуул гэсэн. Тэр чинь: Б.Энхбаяр 1.3 сая ам.долларын авлига авсан байж болзошгүй гээд нийгмээрээ шуугьж байсан үе.

Авлигын хэрэгт хардагдсан Хууль зүйн сайдыг ажлаа өг гэх нь АН-ын даргын шаардлага мөнөөс мөн. Эсрэгээрээ: Нүүрсний оффтейк гэрээгээр сонсгол хийнэ гэсэн АН-ын даргыг: Наадахаа боль гэж ЗГХЭГ-ын дарга дарамталсан нь харин сонин. Хамаг юмны учир нь: Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн үйл ажиллагаа идэвхжин эхэлж, Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнээд эхэлж байхад ЗГХЭГ-ын дарга нь тэнд тэс өөр юм яриад, гал дээр тос асгаад явж байгаа нь хачин.

Сөрөг хүчнийг ийнхүү дарамталж аархах нь сөргөөр л тусна. Тиймийн учраас: Нүүрсний оффтейк гэрээний сонсгол явахгүй байх нь Б.Энхбаярт Засгийн газар нь унана уу яана, Н.Учрал огцорно уу яана уу хамаагүй гэж ой тойнд буугаад байна. Шулуухандаа: Б.Энхбаярын ярьдаг мэдээллүүд нотлогдох нь бага, тэр нь нийгэмд, ард нийтэд буруугаар тусаж Г.Занданшатарыг сулруулахад тус нэмэр болсон гэдэг. Одоо энэ…

Ө.Батбилэг /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Heather Delaney (105.118.5.230)
    Hello, friends and readers! I’m really excited, I never thought getting my husband back and saved my marriage could be this easy.. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until i met a friend that directed me to Dr. Excellent a spell caster, who helped me to bring back my husband after 11hours. Me and my husband are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are passing through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
    2026 оны 06 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 3 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top