x

Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сайд Б.Найдалаа БНХАУ нь Монгол Улсын эрчим хүчний салбарын чухал хамтрагч, дэмжигч хэмээн үздэгээ илэрхийлэв. Мөн тэрбээр өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэхийн сацуу эрчим хүчний салбарт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа талаараа онцолсон юм. Тодруулбал, нэг бодлого, гурван зарчим, есөн ажил гэсэн төлөвлөгөөгөөр ажиллаж байгаагаа танилцуулаад, үүнд хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний экспорт, устөрөгч, аммиак ашиглах асуудал багтсан талаар дурдлаа.

Түүнчлэн бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байгаагаа тэмдэглэхийн сацуу БНХАУ-аас 80 МВт хүртэлх эрчим хүч импортлох 220 кВ-ын "Зэс-Оюу" ил хуваарилах байгууламж, агаарын шугамыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч байгааг тодотгосон юм. Мөн цаашид хүний нөөцийг чадавхжуулах, хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гээд бүхий л чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Шэнь Миньжуаний зүгээс хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, "БНХАУ XV таван жилийн төлөвлөгөөндөө эрчим хүчний бүтцийг илүү сайжруулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр тусгасан. БНХАУ-ын (Өвөр Монгол) чөлөөт худалдааны бүсийг нээгээд байгаа. Өвөр Монгол нь БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний чухал түшиц газар. Цаашид хоёр улсын энэ чиглэлийн хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэж байна. "Бүс ба зам" санаачилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улс чухал түнш" гэлээ. Мөн БНХАУ-ын зүүн бүсэд хөнгөн цагааны төсөл хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэрэгцээ ихсэх тул Монгол Улсаас нийлүүлэх боломжтойг дурдсан юм.

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын компанид төслийн зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн болон томоохон техник оруулж ирэхэд зарим хүндрэл учирч байгаа талаар Элчин сайд Шэнь Миньжуань хэлэв. Түүнчлэн Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх хугацаанд цар тахал дэгдсэнээс шалтгаалж санхүүжилттэй холбоотой шийдвэрлэх асуудал тулгарсныг хэлж байлаа.

Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг бид маш чухал гэж үзэж байгаа. Ирэх бямба гарагт төслийн талбайд очиж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцаж, мэдээлэл авна. Тулгарч буй асуудал байгаа бол шийднэ. Чойбалсангийн дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлыг мөн шийдэх болно" хэмээн мэдэгдээд, хөрөнгө оруулагчдыг дэмжин, хил гаальтай холбоотой хүндрэл учруулахгүй байх зэрэгт анхаарна хэмээн тэмдэглэв. Элчин сайд Шэнь Миньжуаний зүгээс Монголын инженер техникийн ажилтнуудын чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах боломжтойг дурдаад, цаашид эрчим хүчний салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын бэлтгэл ажлыг 2023 оны тавдугаар сард эхлүүлсэн. Одоогоор төслийн барилга угсралтын ажил 33 хувийн гүйцэтгэлтэй байна. Монгол Улсын хилээр гүйцэтгэгч компанийн 197 хүн орж ирж төслийн талбарт ажиллаж буй бол орон нутгаас 210 хүнийг ажиллуулж байгаа агаад өдгөө тунелийн ухалга, станцын суурийн ажил явагдаж байна гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 16 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 26 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 10 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 2 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 3 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 58 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top