x

Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ

Өмнөд Африкт цагаачдын эсрэг эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл дагуулсны дараа Нигерийн Засгийн газар иргэдээ эх оронд нь буцаан татах ажиллагаа эхлүүлж, эхний ээлжийн 262 иргэн Лагос хотод иржээ.

Нигерийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тусгай нислэгээр 262 иргэн болон албаны гурван хүн эх орондоо ирсэн байна. Өмнө нь 1000 гаруй нигери иргэн сайн дураараа нутаг буцах хүсэлтээ бүртгүүлсэн гэж тус яам мэдээлж байв.

Нигерийн талын үзэж байгаагаар, иргэд нь Өмнөд Африкт цагаачдын эсрэг халдлага, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй болсон тул ийнхүү буцааж байгаа аж. Харин Өмнөд Африкийн эрх баригчид нутаг буцсан иргэдийн олонх нь тус улсад хууль бусаар оршин сууж байсан гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн саруудад Өмнөд Африкт цагаачдын эсрэг жагсаал өрнөж, зарим гадаадын иргэд халдлагад өртжээ. Жагсагчид гадаад ажилчдыг ажлын байр булааж байна гэж буруутгасан бол Өмнөд Африкийн албаныхан уг үйлдлийг гаднын иргэдийг үзэн ядсан шинжтэй хэмээн буруушаажээ.

Нигерийн Гадаад хэргийн сайд Бианка Одумегву-Ожукву Ерөнхийлөгчийн шийдвэрээр амь нас, аюулгүй байдал нь эрсдэлд орсон гэж үзсэн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгааг мэдэгдсэн байна. Тэрбээр нутаг буцагчдад хандан амар тайван, үр хүүхдийн аюулгүй байдал нь үлдээж буй эд хөрөнгөнөөс илүү үнэ цэнтэй гэдгийг онцолжээ.

Харин Нигерийн Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн сайд Бернард Доро Өмнөд Африкт амьдарч буй бүх нигери иргэнийг хууль бус оршин суугч мэтээр үзэж болохгүй гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, хууль ёсны эсэхийг хүн тус бүрээр нь тогтоох ёстой бөгөөд бүх иргэнийг нэг дор буруутгах нь зохисгүй юм.

Гэхдээ нутаг буцсан зарим иргэн Өмнөд Африкт оршин суух бичиг баримтгүй байсан, зарим нь бичиг баримтаа олон жилийн турш сунгуулж чадаагүй гэж ярьжээ. Тэд Өмнөд Африкийн цагаачлалын байгууллагын саатал, хүндрэлээс болж ийм байдалд хүрсэн гэж үзэж байна.

Нигерийн өмнө Гана улс мөн Өмнөд Африкаас 1000 орчим иргэнээ буцаасан бол Либери улс ч иргэдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Африкийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, бичиг баримтгүй гэж тогтоогдсон 586 нигери иргэнийг нутаг буцаах ажиллагаанд хамруулж байгаа бөгөөд дараагийн бүлэг ирэх даваа гарагт буцах аж. Тус улсын Дотоод хэргийн сайд Леон Шрайбер нутаг буцаж буй иргэдэд Нигерийн Элчин сайдын яамнаас түр зорчих баримт бичиг олгосон бөгөөд тэднийг таван жилийн хугацаанд Өмнөд Африкт дахин нэвтрэхийг хориглосон гэж мэдэгдсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 12 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 4 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top