x

Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдэвт Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна.

Чуулганы талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Чингис хаан Үндэсний музейгээс өнөөдөр /2026.06.12/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож, музейн хамтын ажиллагаа, бодлого, удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей, инноваци, музейн боловсрол, олон нийт, маркетингийн чиглэлээр санал солилцоно.

Мөн Евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид бүс нутгийн музейнүүдийг холбосон хамтын ажиллагааны нэгдэл байгуулах боломжийг хэлэлцэхээрээ онцлог юм.

2026 онд Олон улсын музейн зөвлөл /ICOM/ “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолж байна. Энэ нь Монгол Улсад зохион байгуулагдах чуулганы ач холбогдол, агуулгатай нийцэж байгааг зохион байгуулагчид тэмдэглэв.

Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун хэлэхдээ, Евроазийн шилдэг музейнүүдийн удирдлагууд Монгол Улсад анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй чуулах гэж байгааг онцоллоо. Тэрбээр уг чуулган нь Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагааг олон улсад сурталчлах төдийгүй Монголын бусад музейн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн тэргүүлэх музейнүүдийн туршлагаас суралцах, үзэсгэлэн солилцох, сан хөмрөгөө баяжуулах боломж нээж өгнө гэв.

Мөн Монгол Улсыг соёлоор дамжуулан дэлхийд таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чуулган чухал хувь нэмэр оруулна гэдгийг дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн чуулганыг соёлын дипломат харилцаа, зөөлөн хүчний бодлогын хүрээнд Монгол Улс олон улсын музейн салбарт шинэ хуудас нээж буй үйл явдал гэж тодотгов. Тэрбээр энэ арга хэмжээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн соёл, хүмүүнлэгийн дипломат харилцааны зорилттой нийцэж байгааг хэллээ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн музей нь хүнийг бүх талаар хөгжүүлэх орон зай, соёлын боловсрол олгох чухал орчин гэдгийг онцлов. Тэрбээр 2021 онд Музейн тухай бие даасан хууль батлагдсанаар музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд музейн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгааг дурдлаа.

Чуулганы үеэр Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох юм.

Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн чуулган нь Монгол Улсын музейн салбарыг олон улсын хамтын ажиллагааны шинэ шатанд гаргах, бүс нутгийн хэмжээнд соёлын өв, музейн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал боломж болно гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top