x

Агаар мандлын дээд үе давхаргыг судлах Аэрологийн төвийг нээлээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар болон БНСУ-ын Үндэсний цаг уурын газар, Цаг уурын хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн "Монгол Улсад цаг уурын нэгдсэн автомат систем суурилуулах нь I, II " төслийг 2017-2019, 2022-2026 онд хэрэгжүүлсэн.

Төслийн II шатны хүрээнд төвийн бүсийн аймаг, сумдад нийт 52 цаг агаарын автомат станц суурилуулж, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод "Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төв"-ийг байгуулсан бөгөөд тус төвийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.06.14/ боллоо. Уг төв нь агаар мандлын дээд үе давхаргын мэдээллийг олон улсын стандартын дагуу тогтмол цуглуулж, боловсруулах, ашиглах нөхцөлийг бүрдүүлж, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, нарийвчлалыг олон улсын түвшинд нийцэх хэмжээнд сайжруулах ач холбогдолтой юм.

Нээлтийн арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир  нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилтыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн энэхүү төв ашиглалтад орсноор байгаль орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх Монгол Улсын үндэсний тогтолцоог бэхжүүлэх стратегийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт болохыг тодотгов.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны судалгаа, нүүрстөрөгчийн эргэлтийн үнэлгээ, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн үнэлгээ, нисэхийн цаг уурын үйлчилгээ болон бүс нутгийн гамшгийн эрсдэлийн хамтарсан мониторингийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжуудыг нээж байгааг цохон тэмдэглэж, салбарын нийт албан хаагчдад ажлын өндөр амжилт хүслээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга хэлсэн үгэндээ Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аэрологийн станцуудын мэдээлэл дэлхийн цаг уурын мэдээлэл солилцооны сүлжээгээр дамжин олон улсын тоон прогнозын төвүүдэд хүрч, дэлхийн агаар мандлын загварчлалын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулж байгааг дурдав.

Мөн шинэ төв ашиглалтад орсноор дээд агаар мандлын ажиглалтын мэдээллийн чанар, хүртээмж нэмэгдэж, Монгол Улс бүс нутгийн хэмжээнд чанартай ажиглалтын өгөгдөл нийлүүлэгч, дэлхийн газар зүйн ажиглалтын сүлжээний идэвхтэй оролцогч орны байр сууриа улам бэхжүүлэх боломж бүрдэж байгааг тодотголоо.

Арга хэмжээний үеэр БОУАӨЯ-наас аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд зориулан 2 ширхэг мотоцикл олгосныг хүлээлгэн өглөө. Нээлтийн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Ч.Чанцалдиймаа болон салбарын төлөөлөл оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 12 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 4 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top