x

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээлтээ хийлээ

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өнөөдөр /2026.06.16/ боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Эрүүл мэндийн сайд Энхбаярын Батшугар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, салбарын төлөөллүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал  нээж хэлсэн хэлсэн үгэндээ  өнөөдөр бидний нээж буй энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит үр дүн юм” гэв.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна” хэмээн онцоллоо. 

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Саиа Ма’у Пиукала:  “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байдаг.

Энэ бол зөвхөн техникийн асуудал биш, хүний амь насанд аюул учруулж буй асуудал юм. Хүчирхэг лаборатори гэдэг нь зүгээр нэг барилга байгууламж биш. Энэ бол иргэд, гэр бүл, нийт нийгмийг эрсдэлээс хамгаалдаг хамгаалалтын тогтолцоо юм. Монгол Улс өнөөдөр энэхүү хамгаалалтаа улам бэхжүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор

  • Жилд 4,000–5,000 дээжид шинжилгээ хийх хүчин чадалтай болов
  • Иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа бэхжив
  • Хяналт, шинжилгээний чадавх олон улсын түвшинд хүрэв
  • Орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт системүүдийг нэвтрүүлэв
  • Мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх боломж бүрдэв
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үндэсний лавлагаа лаборатори болох суурь тавигдав

Эмийн чанарын хяналтыг дэлхийн жишиг стандартад нийцүүлэх шинэ шат эхэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 24 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 28 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 32 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 34 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 18 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 45 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 52 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 10 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 11 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 6 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top