x

Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав?

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтын ерөнхий хяналтын сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Бүтэн өдөржин үргэлжилсэн хэрэлцүүлгийг УИХ-ын гишүүн Р.Золжаргал даргалсан бол Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллалаа. Хэлэлцүүлгээр нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хөндөв. Хоёр өдөр дамнах сонсголд 100 гаруй хүн оролцох нэрсийн жагсаалт гаргажээ. Эхний өдөр Хотын дарга Б.Пүрэвдагва, НЗД-ын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, НЗД-ын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Мөнхбаатар тэргүүтэй албаныхан ирсэн байв. Олон хүн хотын экс дарга Х.Нямбаатарыг ирэх байх гэж хүлээж байсан ч үзэгдсэнгүй. Сонсгол даргалагчийн тайлбарласнаар түүний нэр хэлэлцүүлэгт оролцох хүмүүсийн нэрсийн жагсаалтад бичигдээгүй байна.

Нийслэлийн өрийг Засгийн газар төлөх үү

Эхний илтгэлийг Сангийн сайд З.Мэндсайхан сонсгов. Түүний танилцуулгад 2026 онд нийслэл 2.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Үнэт цаас болон зарлагын хэмжээ 2.6 их наяд төгрөг байгаа бол улсын төсвөөс 42.6 тэрбум төгрөгийг нийслэлд олгожээ. Нийслэлийн төсөв нь ХАОАТ, ААНОАТ, хөрөнгийн татвар, татварын бус орлогоос бүрдэж байгаа гэнэ. Нийслэлийн төсвийн орлого 2025 оны гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 24 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Улсын төсөвтэй харьцуулбал, нийслэлийн төсвийн бүтэц ХХОАТ болон ААНОАТ нь нийслэлийн орлогын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа нь нэгдсэн төсвийн 40 орчим хувиас өндөр үзүүлэлт аж. Тэгвэл нийслэлийн төсвийн зарлага 2025 оны гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөг байжээ. Энэ нь өмнөх 2024 оноосоо 32 хувиар өссөн дүн юм байна. Ерөнхийдөө нийслэлийн зарлагын тэлэлт 2022 оноос хойш үүсчээ. 2022 онд 1.4 их наядын зарлагатай байсан бол 2026 онд 7.8 их наядаар хэмжигдэж байх жишээтэй. Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр -2.4 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэхээр байна. Улмаар нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсч, улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгааг Сангийн сайд дурдав. Тэрбээр илтгэлдээ "Нийслэлийн гаргасан бонд, дотоодын үнэт цаасны төлөлтөд эрсдэл үүсвэл нийслэл биш, Засгийн газар төлөх болно. Ингэвэл улсын төсөвт маш том ачаалал болж орж ирнэ. Одоогийн байдлаар нийслэл 2.5 их наядын гадаад болон дотоодын үнэт цаас гаргаад байна" гэв.

Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Хотын удирдлага юу хэлэв?

Сонсголын үеэр Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва илтгэлдээ “Улаанбаатар хотод 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нь татварын, найм нь татварын бус орлого. Төсвийн тухай хуульд 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 2022 оноос эхлэн ААНОАТ-ын 40 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр хуульчилсантай холбоотойгоор томоохон өөрчлөлт орсон. 2026 онд 5.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс татварын орлогоор 4.2 их наяд төгрөг, татварын бус орлогоор 1.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ” гэв. Тухайлбал, ХХОАТ-аар 58 хувь, ААНОАТ-аар 29 хувийг бүрдүүлнэ гэж төсөөлжээ. Одоо төсвийн орлогын бүрдүүлэлт 81.7 хувийг гүйцэтгэлтэй байгаа бол зарлагынх нь 78.6 хувьтай байгаа гэнэ.

Төсвийн урсгал зардлын төлөвлөгөөг авч үзвэл, хот тохижуулалтын зардалд 495.2 тэрбум төгрөг, нийтийн тээврийн алдагдлын татааст 377.6 тэрбум төгрөг, цалин хөлс, урамшуулал, нийгмийн даатгалд төлөх шимтгэлд 329.2 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 161.8 тэрбум төгрөг, бусад зардалд 216.9 тэрбум төгрөг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 79.7 тэрбум төгрөг, КОП-17 хуралд 70.1 тэрбум, дамжуулан зээлдүүлсэн зээл 95.8 тэрбум, Засаг даргын нөөц санд 36 тэрбум төгрөг, агаарын бохирдлыг бууруулахад 52.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хотын даргын хэлснээр Туулын хурдны замд 800 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй байна. Шалгалт дууссаны дараа төсвийг эргэн харах юм байна.

Шинжээчид ямар тоо хэлэв?

Шинжээч Ц.Хосжаргал “Нийслэл 2024 онд төсвөө дөрвөн удаа тодотгохдоо анх батлагдсан төсвийн алдагдлыг нэмэгдүүлж баталсан. Өнгөрсөн 2025 онд анхны баталсан төсвийн алдагдлыг бууруулсан үзүүлэлттэй харагдаж байгаа ч тухайн оны төсвөөс санхүүжих дүнг бууруулсан нь хууль зөрчсөн байна. Нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад зарлагын өсөлт 34.6 хувьтай, алдагдалтай гарч төсвийн зарчмыг хэрэгжүүлээгүй байна” гэв.

Шинжээч Т.Мөнхбаатар “НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, нийт 104 суудал эзэлж байна. Нийт суудлын 65 буюу 62.5 хувь нь ердөө 19 төлөөлөгчид төвлөрсөн. Мөн 10 төлөөлөгч байгууллагын гүйцэтгэх удирдлагын албан тушаал эрхлэхийн зэрэгцээ бусад байгууллагын ТУЗ-ийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа нь засаглалын төвлөрөл, хяналтын хараат бус байдал, ашиг сонирхлын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна.

Шинжээч В.Данаасүрэн “Нийт 16 мега төслийн төсөвт өртөг 8.1 тэрбум ам.доллар буюу 28.9 их наяд төгрөг. 2025 оны улсын төсвийн 93 хувьтай тэнцэх дүн, орон нутгийн нийт төсвөөс 3.6 дахин, хотын төсвөөс 6.5 дахин их дүн юм. Метроны төсөл хамгийн их буюу 30 хувийг эзэлж байгаа бол нэг, хоёрдугаар тойрог зам, Сэлбэ дэд төв, Тавдугаар станц, Туулын хурдны зам төслүүд 70 орчим хувийг эзэлж байна. Нийт 16 төслийн 10 нь 2025-2027 он хүртэл хэрэгжихээр байгаа ч цаг хугацаан дундаа орсон хэдий ч 28.9 их наяд төсөвт өртгийнхөө таван хувийг л зарцуулсан байна. Тодруулбал, Дүүжин тээвэрт 26 хувь, Туулын хурдны зам болон Баянхошуу дэд төв 22 хувьтай байгаа бол бусад төслүүдийн зарцуулалт хангалтгүй байна. Нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төслүүдийг зургаан эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Гадаад зээл, гадаад бонд нь 54 хувь буюу 15.5 их наяд төгрөг байна” гэлээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа “Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 16 хуулийн этгээд, компани үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 26 орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2025 онд долоон компани 7.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан болд есөн компани 14 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Мөн 18 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 18.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин зургаан үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа бол дөрвөн компани аудитын хязгаарлалттай дүгнэлттэй гарсан. Нийт 16 мега төсөл 28.8 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй. Өнөөдөр 1.3 их наяд төгрөгийн зарцуулалттай буюу 4.8 хувийн гүйцэтгэлтэй байна” гэв.

Сонсголын үеэр олон хүний чихийг сортолзуулсан өөр нэг мэдээлэл бол тодорхой бус ажилт санхүүжилт олгосон зөрчил байв. Тодруулбал, 2025 онд газрын зөвшөөрөл, байршил нь тодорхойгүй бэйсболын талбай барих ажилд төсөвт өртгийг нь баталсан байна. Өнгөрсөн жил баталсан 118 төсөл арга хэмжээний дунд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдаагүй 23 төсөл арга хэмжээ багтжээ.

АТГ-ын дэд дарга Г.Азжаргалын мэдээлэлд нийслэлийн 24 мега төслийг шалгах ажлын хүрээнд найман хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, гурван хүнийг цагдан хорьжээ. Түүнчлэн 30 дансны 2.6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг хязгаарлаж, 24 төслийн 11-д нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөлд тодорхой хэмжээний санхүүжилт олгосон байна.

УИХ-ын гишүүдилтгэлтэй холбоотой юу онцлов?

Сонсголд оролцогч УИХ-ын гишүүд болон төлөөлөгчид илтгэлтэй холбоотой асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: -НИТХ чинь тэр чигтээ ашиг сонирхлын зөрчлийн бүлэг болчихсон байна. Одоо яах вэ. ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага гэдэг чинь тухайн компаниасаа цалин аваад явж байгаа. Одоо ийм жонхуурсан юм үүсчихсан юм байна. НИТХ-ын төлөөлөгч нар чинь өөрсдөө удирдах зөвлөлд нь ажилладаг компанитай холбоотой шийдвэрүүд гаргаад яваад байдаг юм байна шүү дээ. Тэднийг томилогдохоос нь өмнө АТГ-аас дүгнэлт гаргадаг. Тэрэн дээр ямар нэг зүйл байхгүй гээд явчихдаг. Томилогдсоных нь дараа ийм асуудал үүсчихдэг юм байна. Хэн нэгэн гомдол гаргах ёстой байдаг уу. 45 төлөөлөгчийн 43 нь өөрсдийнхөө ажилладаг компанидаа төсөв баталж өгөөд сууж байна. Үүнийг болохгүй гээд хуулиндаа заачихсан. Авлигын эсрэг Засгийн газар нь ч юм яриад хэрэг алга. Ашиг сонирхлын тухай хэдүүлээ яриад ч хэрэг алга. Ийм байхад зүгээр хараад суудаг юм бол АТГ-аар ч яах юм. Тэр газрын дарга гэж байгаад ч яах юм" гэв.

УИХ-ын гишүүн Р.Батболд: -Би 10 дугаар хороололд амьдардаг. Хоёр талын замыг хуулаад сольчихсон. Хуулах шаардлагагүй л байсан. Ингээд яваад байх юм уу. Эсвэл таны нийслэлд хийгээд байгаа ажил чинь хойшоо Долоон буудал Дамба, зүүн тийшээ Амгалан, баруун тийш Сонгинохайрхан, Толгойтын гудамжуудаар сайхан чулуулаад явсан бол хэлэх үг алга. Зүгээр байгаа бродюрыг солиод яваа нь үнэн шүү дээ. Засвар үйлчилгээний ажил хийх нь зөв байх. Гэхдээ бүтнээр нь хийх нь зөв үү. Энэ улс чинь тийм их мөнгөтэй болчихсон юм уу. Гэр хороолол руу татсан замаа солиод явбал алга ташина. Гэтэл нэг хийсэн ажлаа дахин, дахин хийгээд байх юм" гэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:-“Гэр хорооллын амьдрал үзээгүй хүмүүс гоё ганган зүйл яриад, нутгийн өөрөө удирдах байгууллагыг авчраад загнаад сууж байгаад харамсаж байна. Энэ хүмүүс уг нь гудамжинд гараад ажлаа хийж байх ёстой. Улаанбаатар хот чинь түгжрэл, хөрсний бохирдол, утаанаасаа салах хэрэгтэй. Энэ түгжрэлд гэр бүлийн чанартай цаг гэж алга. Орон сууцжуулж иргэдээ аятай тухтай амьдруулмаар байна. Орон сууцжуулах бодлогыг зайлшгүй хийх ёстой. Өнөөдөр энэ танхимд 23 их наядаар тоглож байгаа ТӨК-иудын талаар ярих ёстой байсан юм. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс 23 их наядаар тоглож байхад хэн ч дуугарч сонсгол хийгээгүй байж ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг дуудаж авчраад улс төрийн оноо цуглуулж байгаад харамсаж байна" хэмээв.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Georg (105.116.1.231)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
  • Мэри Жордан (105.116.14.241)
    Crypto currency is an Electronic currency and it has made great profits for wise investors worldwide, the secret to success is a profitable bitcoin investment and I want to recommend everyone to at least be a part of the success. Elon Musk the richest man in the world made money from crypto investment. You can start up an investment very easily by working with a genuine crypto investor. You can start small or big depending on your income and below are the categories of the investment and profits generated . For example if you invest $200 you will make $2000 after 3 days of trading $500 to make $5000 profit $1000 to make $10000 profit e.t.c if you are going through hard times or poverty if you owe debts and need urgent help to pay it if you need money to start business or for any important situation contact (CINDY INVESTMENTS) To set up an investment kindly contact Mrs. Cindy Investments by Email: jbeespyhack@hotmail.com
    2026 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 11 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top