x

Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагватай ярилцлаа.

-УИХ-аас хоёр өдрийн турш нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд дээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Ер нь ингэж сонсгол хийж байгааг таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Олон өнцөг байгаа. Нэгдүгээрт, УИХ-ын сонсгол иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд хийгдэж байгаа. Түүнээс энэ чинь шүүх хурал биш шүү дээ. Нийслэлийн төсөв 2024-2026 оны хооронд юу болж байгаа вэ гэдэг дээр иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд хийж буйг нь би нээлттэй хүлээж авч байгаа. Нөгөө талдаа УИХ цаашдаа бүх зүйлийг ингэж төвлөрүүлээд байх юм уу. Бидний нутгийн өөрөө удирдах ёс яах вэ. Үндсэн хуульд тусгасан зохицуулалт хэрхэх вэ гэдэг асуултууд урган гарч ирнэ. Нийслэлийн төсвийг өнөөдөр ярьж байна.

Дараа нь 21 аймгаа бүгдийг нь ярих юм уу. Хэрэв ингэх юм бол төв дээрээ бүх зүйлээ төвлөрүүлээд яв л даа. Эрх зүйн зохицуулалт нь тийм байвал бид дагаад л явна. Гэхдээ бидний Үндсэн хуулийн үнэт зүйл, амин сүнс нь өөр. Тэгэхээр ер нь нутгийн өөрөө удирдах ёсонд нөлөөлж байгаа л үйл явдал. Гэлээ гэхдээ нийслэлээс 2024-2026 оны төсөвтэй холбоотой бүх мэдээллээ ил тод, нээлттэй өглөө. Иргэдийн эргэлзээ үүсч байгаа асуудлууд дээр нэг мөр тодорхой мэдээлэл өгөх боломж олдож байгаа гэдэг дээр манай албан хаагчид ямар нэгэн өнцөггүйгээр мэдээллээ өгөөд явж байна.

-Таны хувьд хотын дарга болоод удаагүй байгаа учраас энэ сонсголд оролцож, хүмүүсийн асуултад тодорхой хариулт өгөхөд хүндрэлтэй байна уу. Мөн өмнөх Засаг дарга Х.Нямбаатар энэ сонсголд оролцоогүйд зарим хүн шүүмжлэлтэй хандаж байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Би 2020-2024 онд НИТХ-д төлөөлөгч байсан учраас нийслэлд шинэ хүн биш. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2022 онд батлагдахад хуулийн төсөл дээр нь хамт ажиллаад л явж байсан. Тэгэхээр гишүүдийн асуултад хариулахад айхтар хүндрэлтэй зүйл байсангүй. Бүх мэдээлэл нь бас байгаа учраас бүтэн оролцлоо. Энэ бас миний үүрэг. Нийслэлийн л асуудал яригдаж байгаа. Өнөөдөр би хариуцаж байгаа бол оролцох л ёстой. Харин Х.Нямбаатар даргыг яагаад сонсголд оролцоогүйг өөрөөс нь асуух нь зүйтэй. Би шалтгааныг нь мэдэхгүй байна.

-Энэ сонсголыг зохион байгуулах болсон гол шалтгаануудын нэг нь Туулын хурдны зам төсөл. Уг төслийг нэг хэсэг бүрэн зогсоож байгаа гэсэн мэдээлэл явж байсан ч та трассыг нь өөрчлөөд явуулж болох тухай хэлсэн байсан. Үүн дээр өнөөгийн бодит нөхцөл байдал нь ямар байгаа юм бэ?

-Туулын хурдны замтай холбоотой асуудлыг яг одоо нээлттэй ярих боломжгүй. Учир нь хууль хүчний байгууллагуудын шалгалт явж байгаа. Би АТГ руу энэ зам дээрх дүгнэлтийг яаралтай гаргаж өгөөч гэсэн албан тоот явуулсан. Бид ер нь гүйцэтгэх компанитай хэлэлцээр хийх эрх байна уу гэдгээ ч мэдмээр байна. Засаг даргын хувьд үүсч байгаа нөхцөл байдлыг юу руу эргүүлэх вэ гэхээр нэгдүгээрт, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах л шаардлагатай. Хоёрдугаарт, энэ замын эдийн засгийн үр өгөөж, түгжрэлийг бууруулах үүргээ биелүүлж чадаж байна уу. Эсвэл ийм хэмжээний дүнгээр илүү шийдэх шаардлагатай, эрэмбийн хувьд урдуур орох ямар замууд байна. Тухайлбал, Улаанбаатар хотын холбоос замууд, олон түвшний уулзварууд, гүүрэн байгууламжууд байна шүү дээ гэдэг асуултуудад хариулах хэрэгтэй. За, 500 тэрбум төгрөг гарчихсан байна. Дээрээс нь гадны байгууллагатай нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр гэрээ хийчихсэн зүйл байгаа. Бид бизнесийнхэнд хүндэтгэлтэй хандах ёстой. Хувь хүний хувьд гэвэл Туулын хурдны зам дээр бид байгаль экологийн тэнцвэртэй байдлыг барих хэрэгтэй. Мөн төсвийн хөрөнгө үр ашигтай зарцуулагдаж, эдийн засаг болон асуудлыг шийдэх үр өгөөжтэй байх ёстой гэсэн шалгуураар хандаж байгаа. Бодсон хувилбар мөн бий. Гэхдээ хууль хүчний шалгалт явж байгаа учраас эцсийн дүгнэлт гарсны дараа иргэддээ нээлттэй мэдээлнэ.

-Уг нь энэ замын асуудал олон жилийн өмнөөс яригдсан. Гэтэл гэнэтхэн л бөөн эсэргүүцэгч гараад ирсэн шүү дээ. Тэгэхээр хувь иргэний талаас үүнийг хэрхэн хардаг вэ. Элдэв эрх ашгийн зөрчил байдаг болов уу?

-Миний хувьд ч хотын иргэн. Нэг орчинд амьдарч байгаа учраас хотын асуудал ч миний л асуудал. Тиймээс ярьж байгаа иргэдийг сонсохоор яг л өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм болов уу гэсэн бодол төрдөг. Харин цаана нь юу байгааг бол мэдэхгүй байна. Өнөөдөр/өчигдөр/ “SaveTuul” хөдөлгөөнийхөн сонсголд оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тийм ч эрхтэй хүмүүс. Тэр бүхнийг нь би дараагийн шийдвэр гаргалтандаа харгалзаад явна. Дээрээс нь Туул гол бол манай иргэдийн, хотын эмзэг сэдэв. Экосистемийн дийлэнх хувь нь Туул голоо дагаж байдаг. Ер нь эртний хотууд голоо дагаж л хөгжсөн байдаг. Тиймээс гол үнэт зүйл болсон голоо хайрлаж л явах ёстой.

-НИТХ-ын 43 төлөөлөгч нь ямар нэгэн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит компанид ажилладаг. Энэ нь Засаг даргадаа тайлан тавьдаг, ажилладаг болгож байна гэдэг шүүмжлэл явлаа. Хуулиар хориглоогүй гэдэг тайлбар ч мөн явсан. Тэгэхээр цаашид энэ байдлаараа яваад байх нь хэр зөв бэ?

-УИХ-ын гишүүд засаглалтай холбоотой асуудал ярьж байгаа. Гэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын дагуу сонгогдоод гараад ирсэн 45 төлөөлөгч рүү дайрах нь өрөөсгөл. Хэрвээ засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа. Алдаа мадаг байгаа бол өөрчлөх л ёстой. НИТХ бол нийслэлийн өмчийн эзэн байдаг. Тэр ч утгаараа ИТХ-ын төлөөлөгчид иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-д байдаг жишиг бол сүүлийн 35 жил явж ирсэн зүйл. Нөгөө талдаа төлөөлөгчид тойргоос бараг УИХ-ын гишүүдтэй адилхан санал авч гарч ирдэг. Түүнийгээ дагаад иргэддээ амласан амлалт, зорьсон зорилго их байдаг. Гэвч үүнийгээ хийе гэхээр төлөөлөгчид цалин хөлс байхгүй учраас хуулийн хүрээнд ажил эрхлэх нь нээлттэй байгаа учраас ингэж давхар ажиллах нөхцөл байдалтай явж ирсэн.

-Нийслэлийн төлөөлөгчдийн тоог ер нь нэмэх хэрэгтэй юу?

-Одоо 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотын иргэдийг төлөөлөх байдлыг 45 төлөөлөгч бүрэн хангаж чадаж байна гэж бодож байгаа. Тийм болохоор тоог нэмэх эсэх дээр одоогоор тодорхой байр суурь алга.

-Хэвлэлүүдтэй гэрээ хийсэн гэдэг зүйлийг гаргаж тавьсан байсан. Гэтэл энэ чинь хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнүүд. Нөгөө талдаа хийсэн ажлаа ард иргэддээ хэвлэлээр дамжуулан сурталчлах, нээлттэй байх ёстой биз дээ. Та цаашид энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Би Засаг даргад нэр дэвшиж байхдаа иргэдийнхээ дэргэд, мэдээ мэдээллээ ил тод, нээлттэй өгч ажиллана гэдгээ хэлж байсан. Энэ ч утгаараа нийслэл дээр явж байгаа төсөл хөтөлбөрүүдийн ТЭЗҮ, төсөв, сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг энэ сарын 25-нд иргэддээ өгөх гэж байгаа. Бидэнд нуугаад байх юм байхгүй. Иргэдийн мөнгөөр хийж байгаа ажлуудыг иргэд мэддэг, оролцдог л байх ёстой. Үүн дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах нь олон улсын жишиг. Гэхдээ төсөвт батлагдсан өртөгтөө багтаж байх ёстой. Түүнээс биш өөр, тодорхойгүй эх сурвалжаас гэрээ хийж, урамшуулж явж болохгүй.

-Анх Засаг дарга болохдоо та махны үнийг буулгана гэж хэлсэн. Энэ долоо хоногоос эхлээд 1500-2000 төгрөгөөр буусан гэдэг мэдээлэл явж эхэлсэн. Үнэхээр ингээд буусан уу. Цаашдаа мөн буух төлөв байна уу?

-Амралтын өдрүүдээр "Амгалан", "Хүчит шонхор" захууд дээр ажилласан. Махны нийлүүлэлт нэмэгдсэн, кг тутамдаа 1000-2000 төгрөгөөр буусан байна. Өвөл нөөцөлсөн махны үлдэгдэл 340 тонн мах байсан. Өдөрт 15 тонныг гаргаж байсныг 25 болгож нэмэгдүүлээд үр дүн нь ингэж гарч байгаа. Дээрээс нь улирлын онцлог таарлаа. Бидний хувьд өнгөрсөн хавар гарсан алдааг дахиж давтахгүй байх нь л чухал. Төр махаа нөөцлөх нь зөв, буруу гэдгийг харах ёстой. Зах зээлийнхээ хуулиар үнийн зохицуулалт хийчих зүйл дээр заавал төр орж экосистемийг нь эвдсэнээр асуудал үүсдэг гэж боддог. Хувь нөөцлөгч нарын зах зээлийг үгүй болгож байна. Гэхдээ хамгийн гол нь улаанбаатарчууд эрүүл, хямд махаар хангагдаж байх ёстой. Нэмээд хэлэхэд, махны үнэ дээр 2023 оны зудны асуудал ч яригдана. Нийт 71 сая малтай байсан ч 56 сая болсон. Үүнээс маханд нийлүүлэх боломжтой 16 сая мал л үлдсэн. Ер нь цаашдаа малчид маань сүргийн бүтцийнхээ 70 хувийг эм байлгах, хаврын төл намартаа зах зээл рүү орж байх юм бол малчдад ашигтай. Нөгөө талдаа хэрэглэгчдэд ч тустай. Өргөн хүрээгээр нь харахгүй бол механик аргууд дандаа л муу үр дагавар авч ирж байдаг.

-Нийслэлээс ойрын хугацаанд хийх гол ажил, төсөл хөтөлбөрүүд юу байна вэ?

-Хамгийн гол зүйл бол иргэдийн хүлээлттэй байгаа 16 мега төслийн эрэмбэ байгаа юм. Хууль хүчний шалгалтын процесс дуусахаар нэг, нэгээр нь иргэддээ зарлана. Бидний зорилго бол утаа, түгжрэлийг бууруулах, дэд бүтцийн хүртээмжгүй байгаа асуудлуудаа шийдэх шаардлагатай. Үүн дээр хязгаарлагдмал цаг хугацаа, санхүү хөрөнгийн нөөцөө зөв хуваарилах хэрэгтэй. Х.Нямбаатарын юм уу, Б.Пүрэвдагвын мөнгө гэж байхгүй. Иргэдийн л мөнгө. Тэгэхээр хамгийн зөв хувилбар нь юу вэ гэдэг дээр анхаарна. Хоёрдугаарт, хүн төвтэй бодлого барьж байгаа Засаг даргын хувьд өнгөрсөн долоо хоногт энэ зун 73.2 км дугуйн зам баригдана гэдгийг зарласан. Энэ олон асуудлыг шийднэ. Автомашины тоог цөөлнө. Оргил үедээ 9.8 км/ц байгаа хотын ачаалал 10.8 руу орох боломж бий. Тиймээс энэ ажлыг хийнэ. Ингэснээр 2028 он гэхэд 425 км унадаг дугуйн замын сүлжээтэй болно. Нөгөө талдаа явган хүний зам дээр гараад байгаа гэмтэл, осол буурна. Ноднин жил л гэхэд 2720 гэмтэл бүртгэгдсэн байна. Тийм болохоор явган хүний замаа чөлөөлж, үлдээнэ.

Дугуйн зам хийснээр мопед, скүүтерийн тусгай зам гаргаж, хоёр өөр гарцаар хүртэл гарснаараа аваар осол багасна. Мөн “Явган хүний зам” гэдэг төслийг явуулах гэж байна. Улаанбаатар хотын явган зам үнэхээр хүндрэлтэй байгаа. Тиймээс 2-3 өдөрт үр дүн гаргадаг 20 бригад гаргаж ажиллах гэж байна. Томоор нь зарлачихаар бүгдийг нь хуулчихаад зунжингаа ажил болдог. Тиймээс ийм арга хэмжээ авч байгаа юм. Дараа нь төсвийн үрэлгэн байдлыг тодорхой болгоно, засна. Нийслэлийн харьяанд 114 байгууллага байна. Чиг үүрэг, үр ашгаар нь шинжилгээ хийгээд нэгтгэх, татан буулгах, бизнесийн хийж чаддаг чиглэлтэй байгууллагуудыг татан буулгаж, бизнесийнхэнд нь өгөх зэрэг зохион байгуулалтыг хийнэ. Ер нь энэ намар илүү үр ашгийн тооцоололтой, зардлын оновчтой, хэмнэлттэй төсвийн бүтцийг оруулахаар бэлдэж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 11 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top