x

Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр зохион байгуулдаг “Алтан Феми” олон улсын кино наадамд Монголын уран бүтээлчид таван “Алтан цом” хүртжээ.

Энэхүү наадмыг олон улсын уран сайхны болон баримтат кино бүтээгчдийг нэгтгэх, соёлын харилцааг өргөжүүлэх зорилгоор 2023 онд анх зохион байгуулж иржээ.

Тус наадмын 2026 оны шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 6-ны өдөр Софи хотод болсон бөгөөд энэ жилийн хувьд “хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх түүх, экологи, байгаль орчны хамгаалал, аутизмтай хүүхдүүдийн нийгмийн оролцоо болон тэдэнд тулгамдаж буй асуудал, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх,тэмцэх зэрэг сэдвийг хамарсан байна.

Бүгд Найрамдах Болгар Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам “Алтан Феми” наадмын урилгыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Монголын уран бүтээлчдэд хүргэсний үр дүнд 8 уран бүтээлч кино ирүүлснээс найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач”, найруулагч О.Урантуяагийн “Явуулын хүн Говьд”, найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Д.Галбаярын “Эмэгтэйн кейс” бүтээл шалгарч, “Алтан цом” шагнал хүртжээ. Ийнхүү “Алтан Феми” кино наадамд дэлхийн 130 орны 9600 уран бүтээлч өрсөлдсөнөөс манай 5 уран бүтээлч төрөл тус бүрт “Алтан цом” хүртсэн нь улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөсөн бахархалтай сайхан үйл явдал болжээ.

“Их говийн манаач” баримтат киноны продюсер Ж.Мядагбадам, зураглаач С.Боргил, “Явуулын хүн говьд” уран сайхны киноны найруулагч О.Урантуяа, продюсер, жүжигчин Д.Урантунгалаг, гүйцэтгэх продюсер О.Уянга нарын уран бүтээлчид Монголоос шагнал гардуулах ёслолыг зорин очиж, “Алтан цом” шагналаа гардан авсан байна.

Мөн найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Д.Галбаярын “Эмэгтэйн кейс” киноны шагнал “Алтан цом”-ыг Монгол Улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаа уран бүтээлчдийн нэр өмнөөс гардан авчээ.

“Алтан Феми” кино наадмаас Польш Улс 2, Мороко 2, Кипр 2, Индонези 2, Вьетнам 1, Ливан 1, Аргентин 1, Армен 1 “Алтан цом” шагнал тус тус авсан байна.

Тус наадмын “Алтан цом” хүртсэн “Явуулын хүн говьд” бүтээлийн гол дүрд Үндэсний урлагийн их театрын жүжигчин, уртын дуучин Д.Урантунгалаг тогложээ. Тэрбээр шагнал гардуулах ёслолд энэхүү киноны дуу болох “Алсын говь” уртын дуугаар өргөн зочдын сонорыг мялаав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 11 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top