x

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны 06 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо, Усны газрын дарга З.Батбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөвсгөл нуур нь Монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг бөгөөд манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг. Манай орны ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршиж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргасан. Зарлигт Хөвсгөл нуурын цэвэр цэнгэг байдал, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах чиглэлд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тусгасан юм.

Энэ хүрээнд Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх зорилго бүхий нийтийн их цэвэрлэгээний ажлыг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүй, салбар дундын уялдаагаар хангах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ахлуулан байгуулаад байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Э.Золбоо энэ үеэр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох шийдвэр нь зан үйлээр хязгаарлагдахгүй бөгөөд нуурын экосистемийг цогцоор хамгаалах төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг онцоллоо.

Нийтийн их цэвэрлэгээний аянд төрийн болон төрийн бус байгууллагууд, Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд зэрэг 1,000 гаруй хүн оролцоно.

Хөвсгөл нуурын хамгаалалтын бүс дагуу 545 км, Эгийн голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн 303 км, нийт 800 гаруй км урттай 5672 га талбайд их цэвэрлээг зохион байгуулна.

Энэ ажилд төр, хувийн хэвшлийн оролцооноос гадна олон нийтийн идэвх, санаачилга чухал гэдгийг тэмдэглэж, хоёр сарын турш үргэлжлэх аянд нэгдэн оролцохыг иргэдэд уриаллаа.

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн энэ үеэр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайлал дор Монгол орны гол, нуурыг хамгаалах зорилгоор Хөвсгөл нуур, Ганга нуур, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуурыг цэвэрлэх, сэргээх төслүүд хэрэгжиж байна.

Жишээ нь, Ганга нуурыг сэргээснээр усны түвшин 2004-2005 оны хэмжээнд хүрсэн. Өгий нуурыг хамгаалах чиглэлд судалгаа шинжилгээ хийх, хамгаалалтын хашаа барих зэрэг шат дараатай ажлуудыг хийж байна. Эдгээр төслүүд нь нэг удаагийн аян, хөтөлбөр явуулаад зогсохгүй, урт хугацааны тогтвортой хамгааллын ажил гэдгээрээ онцлогтой" хэмээн тэмдэглэв.

Усны газрын дарга З.Батбаяр энэ үеэр, "Дэлхийд хамгийн цэнгэг устай 17 нуур байдгийн нэг нь Хөвсгөл нуур. Өнгөрсөн хугацаанд нуурын усны чанарыг хамгаалах чиглэлд живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажил амжилттай хэрэгжсэн. Харин одоо Хөвсгөл нуурын эргийн хамгаалалт буюу усны сан бүхий газарт буй хог хаягдлыг цэвэрлэх гэж байна. Энэ бол дэлхийд ховорхон Хөвсгөл нуурын цэнгэг усыг хамгаалах ажлын амин сүнс" хэмээн онцлов.

Мөн монголчууд гол, мөрнөө хамгаалж чадвал бүс нутгийн экосистемийн тэнцвэрийг хадгалахад оруулж буй чухал хувь нэмэр болно гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах чиглэлд үе шаттай ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-ыг зохион байгуулж, нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.

Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагааг 2021-2024 онд үе шаттайгаар зохион байгуулж, нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргав. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 18 цаг 24 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 18 цаг 29 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 18 цаг 33 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 19 цаг 34 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 21 цаг 18 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 21 цаг 46 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 21 цаг 53 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 22 цаг 10 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 22 цаг 11 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 6 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top