x

Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм

Манай улсын анагаах ухааны салбарт системийн шинэчлэл хийх цаг нь нэгэнт болжээ. Энэ салбарын “дарга анги” болчихсон зузаан давхаргыг хөндөөд би бээр хоёр сарын турш бичиж байна. Энэ хугацаанд үнэхээр гайхширмаар баримт мэдээллүүдтэй нүүр тулж байгаа. Манай эмнэлгийн удирдлагууд бол ХААН, ЗААН болцгоон хувирчээ. Тэднийг ТУЗ гэх тоглоомын байгууллага нь мэддэг. Тэднийгээ дарга нар хахуулиар барьдаг маш энгийн логик энд үйлчилсээр удлаа. Хэдийгээр зөвхөн асуудлыг гаргаж тавихыг, систем хөндөхийг зорьж байгаа ч эцсийн эцэст системийг хүн бүрдүүлдэг учраас энд тэнд зэвэрч муудсан эрэг боолт болсон, гацаа түгжээ, гай түйтгэр болон хувирсан зарим ноходтой ноцолдохоос өөр аргагүй рүү ийнхүү орж байна.

Үнэндээ энэ улсын анагаах ухааны хөгжлийг боомилсон, энд тэнд хэлмэгдлийн, шударга бусын хонгилыг угсарсан, эгэл жирийн эмч ажилчдыг түүгээрээ чирж хэлмэгдүүлдэг, гайхширч барамгүй бохир явдлууд энэ салбарыг хэрчихжээ. Ийм хонгил угсрагчид өөрсдөө систем болчихсон нь ой гутам юм. Энэ ялзарсан системийн гажгууд ХӨСҮТ, Глобаль сан гээд миний хөндөн гаргаж ирж байгаа газрууд дээр явагдсан бузар булай, дээрэм тонуулын хэргүүдээс харагдаж байгаа биз ээ.

Эрүүл мэндийн салбарын “дарга анги”-ийнхныг чадалтай хүчтэй мэргэжилтнүүдээр бус чадалгүй, албан тушаал хөөцөлдөж гэтэн амьдрагчид, элдэв төсөл сангийн мөнгийг тоногчид, хувийн өмчитнүүд болон цулайсан бүхэл бүтэн давхарга бүрдүүлж байгаа нь үзэг шүүрч, өөртөө дайсан цуглуулдаг ажлыг минь өөрийн эрхгүй түлхсээр байна. Яахаараа дандаа хогийн юмнууд бусдын толгой дээр дур зоргоороо зайдалж байдаг юм бэ. Яагаад нэг хэвэнд цутгачихсан гэмээр хүн муутай, хорон, дунд доод шатныхандаа харгис хатуу, худал хуумгай явдалтнууд нь ингээд дээрээ гараад ирчихэв ээ. Үнэхээр салбар бүрт байдал ийм байна.  

Олон жилээр ийм увайгүй хэсгийнхэндээ дарамтлуулаад явчихсан  салбарын масс нь өнөөдөр зүрх зоригоо алдаж, итгэл үнэмшил рүүгээ нулимуулж, энд тэндгүй хэлмэгдэн туйлдаж, эцэстээ тэсрэхэд бэлэн болжээ. Өнөөдөр нэг л жишээг нь сонгож бичье.

Миний хөндөж байгаа доорх асуудлаар Улсын Нэгдсэн Төв эмнэлгийн (УНТЭ) ТУЗ-д аль хэдийнэ өргөдөл гомдол нь хүргэгдсэн ч ямар ч өөрчлөлт гарахгүй, бахь байдгаараа байгаа юм. Ер нь энэ салбарт ийм явдлууд нүүрлэсэн. Ганцхан Нэгдүгээр эмнэлэгт ч байгаа асуудал биш юм.  Энд тэндгүй ийм явдлууд болж байна.

Нэгдүгээр эмнэлгийн удирдлага сүүлийн жилүүдэд хэд хэд солигдов. Өнөөдрийн дарга нь П.Анхтуяа гэж эмэгтэй байгаа. Түүнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Очирбат 2025 оны 11 сард эхлээд өөрөө УНТЭ-ийн ТУЗ-ийн дарга болж байгаад, тун удалгүй эмнэлгийн даргаар томилуулсан байдаг. П.Анхтуяа нь одоо жинхэнэ эрх мэдлээ урвуулан ашиглахын үлгэрийг тод томруунаар үзүүлэн ид жаалж байна. Энгийн жишээнээс дурьдахад эмнэлэгт нь өвчтнүүд дугаарлаж байхад энэ авхай АТГ, Прокурор, Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг л хоёр хоёроор нь тусгай тасагт авч эрхлүүлэн сувилах ажлыг гайхамшигтай хийдэг. Энэ нь эмч ажилтнуудаас нь халиад энгийн өвчтнүүдийнх нь мэддэг зүйл болчихсон тууж явах юм. Хүчний байгууллагынхныг бүр гэр бүл мэтээр хосоор нь хэвтүүлж, тасгийн эмчилгээний төлбөрөөс өөрийн үзэмжээр чөлөөлж дур зоргоороо аашилдаг. Энэ бол эмнэлгийн даргын эрх мэдлээ хувийн эрх ашигтаа дурзоргоороо ашиглаж байгаагийнх нь энгийн л жишээ. Энэ мэт бусармаг явдлуудыг нь шалгуулахаар 2025 оны 12-р сард хээг ажилтнууд нь АТГ-т өгсөн ч одоо хүртэл шийдэгдэлгүй дарагдсан гэж үзэж болно. Ахиад 2026 оны гуравдугаар сард АТГ-т өгсөн ч мөн л таг болж. Ойлгомжтой дүр зураг гарч ирж байгаа биз дээ.

Одоо П.Анхтуяа даргын хязгааргүй засаглалын дор өөр нэгэн этгээд ёстой нөгөө даам гарна гэгчийг үзүүлж байгаа талаар манай редакцид баримт мэдээллүүд ирсээр байгааг дор өгүүлье.

Энэ хүнийг Л.Анхбаяр гэнээ. Л.Анхбаяр нь анх 2010 оны үеэс тус эмнэлэгт даатгал хариуцсан, даатгалын эмчээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Даатгалын эмч маань аажимдаа зүрх судасны мэргэжил сонирхдог гэдэг тайлбартайгаар зүрх судасны тасагт дагалдан эмчээр явж эхэлжээ. Энэ өөрөө шонхрууд нисдэг талбар болохоор эмч нар нүдээ томруулан харцгаасан байж таарна. Гэвч арга зальтай, сүйхээтэй нөхөр алгуурханаар зүрхний тасагт шингэсэн төдийгүй, өнөөдөр Нэгдүгээр эмнэлгийн зүрх судасны төвийн даргын албан тушаалд хүрч амжжээ.

Даатгалын эмч маань ийнхүү 2023 оноос улсын хамгийн том эмнэлгийн зүрх судасны тасгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд удаа дараа алдаа дутагдал гаргаж, ёс зүйн хороо болон захиргааны хурлаар орон арга хэмжээ авахуулсан боловчдаргын сэнтийгээс бууж ирдэггүй. Харин ч 2025 оны зургадугаар сард ахин ноцтой алдаа гаргаж, 55 настай эмэгтэйг клиник үхэлд оруулжээ. Мэдээж мэргэжлийн комисс шалгаад, мэргэжлийн алдаа гэсэн дүгнэлт гарсан учраас энэ баримтыг энд дурьдаж байгааг анхаарна биз ээ.

Энэ ноцтой явдлын улмаас Л.Анхбаяр захиргааны арга хэмжээ авахуулж, тасгийн эрхлэгчээс чөлөөлөгдсөнболовч ажлаа хүлээлгэж өгсөнгүй. Өвдсөн, амралтаа авсан, акт авсан гэх мэтээр баримт илгээн 11 сар хүртэл алга болсон гэж байгаа. Бусад эмч нар ийм алдаа хийсэн бол ямар түвшний дуулиан дэгдэх бол. Гэвч энэ нөхөр бүх газар ар талтай учраас яадаг ч үгүй.

Тасгийн төлбөртөй өрөөний мөнгө төлбөрийг хувийн дансандаа шилжүүлж авдаг, төлбөр төлөх ёстой хүмүүсийг өөрөө төлбөрөөс дур мэдэн чөлөөлж тал засан,албан тушаалаар авилгал үйлддэг зэрэг хулгай луйврыг байнга хийдэг. Энэ мэт олон хууль бус үйлдэл нь илэрсэнээр 11 сард ажлаас халах шийдвэр гарч, АТГ-д шалгуулахаар шилжүүлсэн. Гэвч эмнэлгийн удирдлага анхан шатны шүүх дээр УНТЭ-г төлөөлж бодит байдлыг мэдээлэх, яагаад халагдах шийдвэрт хүрсэн зэрэг тайлбар мэдээллүүдийг гаргаж өгөх ёстой атал шүүхийг санаатайгаар мэдээлэлгүй болгож төөрөгдүүлэх ажиллагаа явуулснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Л.Анхбаярын талд гаргасан байдаг. Улмаар давж заалдах ажиллагааг ч албаар эмнэлгийн удирдлага нь явуулаагүй.Харин ч өөрсдийнх нь явуулсан ажиллагаа амжилттай хэрэгжиж, шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн томилох гэдгийг тасгийн эрхлэгчээр дахин томил гэсэн мэтээр санаатайгаар мэдэн будилж, аль хэдийн 2025 оны зургадугаар сард арга хэмжээ авагдан зайлуулагдсан Л.Анхбаяртанг Зүрхний төвийн даргаар эргүүлэн томилсон. Энэ бол эмнэдгийн эрх мэдэлтнүүдийн дур зорго гэдэг нь харагдаж байгаа юм.

Одоогийн байдлаар Л.Анхбаяр нь мөн л АТГ шалгагдаж,шалгалтын ажиллагаа явагдаж байгаа гэх авч мөн л таг чиг. Түүнтэй холбоотой өөр нэг мэдээлэл байгаа ньСБД-гийн шүүх дээр зөрчлийн хэргээр маргаан үргэлжилж байгаа гэх мэдээлэл. Салбар дээр нь чухам юу болж байгааг тодруулахаар ЭМЯ-ны Ёс зүйн хорооны гишүүдээс тодруулахад “Энэ Л. Анхбаярыг дуудаад ирдэггүй, олддоггүй, нэг утас өгсөн боловч түүн дээрээ байхгүй” гэж хэлэх юм. Энэ бол хугацаа хожиж, асуудлыг унтраахажиллагаа явуулж байгаагийн л нэг хэлбэр гэж харагдаж байна. Мэдээж хүчнийхэн дотор түүний хэргийг янзалдаг бүлэг бий.

Өөр нэг анхаарал татдаг зүйл Л.Анхбаярыг мэргэжлийн эмч гэдэгт салбарынхан нь асар их эргэлздэг явдал юм.  Яагаад мэргэжлийнхэн нь эргэлздэг вэ гэхээр тэрбээр өөрөө ерээд оны үеийн бужигнаан дунд Оросын Воронеж хотод Анагаахын сургууль төгссөн гэдэг ч түүний диплом хуурамч байх магадлалтай гэх яриа зүрхний эмч нарын дунд хавтгай явж байдаг. Ийм нөхцөл байдлаас болоод ямар мэргэшлээр, хэдэн онд анагаахын мэргэжил эзэмшсэн бэ гэдгийг нь ч тогтоох шаардлага үүсчээ.Эмчийн диплом, лицензтэй эсэхийг нь нотолсон  баримтыг хэн ч хараагүй. Тиймээс дотрын эмчийн резидент, зүрхний мэргэжил олгох болон мэргэжил дээшлүүлэх дамжаа, мэргэжлийн лицензийг дүрэм журмийн дагуу авсан эсэх нь тодорхойгүй. Дотор болон зүрхээр ажилласан жилийг нь тооцон үзвэл мэргэжлийн үнэмлэх, лицензийг хуурмаг байдлаар олж авсан байх үндэслэлтэй гэж мэргэжилтнүүд нь үздэг юм байна. Ёстой нөгөө хэзээ, хэдэн онд, хаана...гээд монтажаа үзүүлчих гэдэг шиг шалгах шаардлага түүний үйл ажиллагаан дээрх байж боломгүй эргэлзээ, гаргадаг алдаа, аюул, түгшүүр төрүүлдэг байдлаас харагддаг аж.

АТГ-аас “Л.Анхбаярын эдийн засгийн хэрэг прокуорорт хянагдаад явж байгаа. Харин ёс зүй дүрэм журамталаасаа Зүрхний төвийн даргын сонгон шалгаруулалт явуулах нь зүйтэй юм” гээд одоогийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Анхтуяад 2026 оны 7-р сарын 6-ны дотор сонгон шалгаруулалт явуулах үүрэг даалгаварыг өгсөн тухай мэдээлэл мөн ирж байна. Харин тус эмнэлэгийн дарга энэ асуудлыг яаж замруулсныг бүү мэд.

Яагаад ингэж хаа сайгүй байдаг л нэг луйварчныг мөшгин бичээд байна вэ гэхээр Нэгдүгээр эмнэлгийн Зүрх судасны тасгийн өнөөгийн байдал өөрөө зүрх түгшээж буйг эмч нар нь ярьцгааж байгаа юм. Учир нь 2020 оноос хойш энэ тасгийн эрхлэгч таван удаа солигджээ. Батмягмар, Д.Эрдэнэбилэг, Л.Анхбаяр, Ананд, ахин Л.Анхбаяр дарга гээд. Энэ хугацаанд мэргэжлийн сайн эмч нар болох Д.Даваадалай, Б.Баярт, Д.Цацрал, Майдар, Батмягмар, Эрдэнэбилэг, нарын 6-7 эмч “...ажиллахад хүндрэлтэй байна” гэдэг учир битүүлэг шалтгаанаар өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Энэ бол гайхмаар явдал. Энэ бол эмнэлэгт маш том хохирол. Нөхцөл байдал ийм байхад сонгон шалгаруулалтаар ажилд орсон хоёр ч эмчийг П.Анхтуяа, Л.Анхбаяр нар тодорхой шалтаг шалтгаангүйгээр шууд ажлаас нь халжээ. Энэ үйлдлийг нь“Биднийг яаж ч чадахгүй шүү” гэж бусаддаа харуулсанаархал гэж эмч нар нь хэлж байх юм.  

Статистик сөхөж харахад 2020 оноос өмнө тус тасгийн нас баралт (exitus) жилдээ 2-3 гэсэн тоон дотор байсан бол үзүүлэх тусламжийн харъяалал хүрээ нэмэгдээгүй байхад сүүлийн жилүүдэд 30 гаруй болж нэмэгдсэн байгаа юм. Үүнийг эмнэлгийн статистик үзүүлэлтүүдээс харж болно.

Эцэст нь эрүүл мэндийн салбар энэ мэт зэвэрсэн эрэг боолтноосоо салах цаг болоогүй юм уу. Хүний амь насыг минут секундээр хэмжиж байдаг энэ салбарыг олон жил баглан барьж ирсэн, ёс суртахуун, үнэт зүйлийн хувьд уланд хэвтүүлсэн “Дарга анги”-аас нь салгаж өгөөч.

Б.Ганчимэг, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
  • sarah elena (105.116.14.241)
    During my search, I discovered an IT specialist who has many positive reviews on the internet. I quickly reached out to him at jbeespyhack @gmail com to satisfy my curiosity. Within few minutes I got a response from him asking me which of his services I was interested in, I explained my worries to him. He requested for few certain details which I didn’t hesitate to provide cuz my spirit fairly undoubted his authenticity. Few hours after our initial conversation a notification popped in and it was the spy Link Tim promised. Clicking the link, I could see all activities such as text messages, whatsapp, calls, Instagram, as well as other apps including all browser activities. Many thanks to Tim, It’s never a regret using this services. You can get in touch with him at; jbeespyhack@gmail com
    2026 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top