x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгч, эх орныхоо өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийлэв. Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулан, иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарын хамт олонд хүсэн ерөөлөө.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулав. Салбарын яам төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэхийн тулд:

-Цахим засаглалыг бэхжүүлэх,

-Харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэх,

-Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,

-5G технологи нэвтрүүлэх,

-Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх

-Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх,

-Хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтрахад анхаарч байна.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж, нээлттэй хэлэлцүүлж эхэлжээ. Төсөл батлагдсанаар цахим орчинд хүүхдийг хамгаалах, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгальд ээлтэй Ногоон дата төвүүд байгуулах зэрэг боломж бүрдэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Ахмадын нэгдсэн холбооны дарга Н.Төмөрхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Техник, технологийн ашиглалтын газрын Техникийн үйлчилгээний албаны дамжуулах байгууламжийн тасгийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Баасанхүү нарт Гавьяат холбоочин цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 21 цаг 15 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 23 цаг 10 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 23 цаг 14 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 23 цаг 19 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top