x

Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан

УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй хэдхэн хоногийн өмнө батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар ярилцжээ.

-Та бүхний өргөн барьж, батлуулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ямар гол өөрчлөлтүүд орсон бэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гол гурван өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, цахилгаан скүүтер буюу хотод явж байгаа, түрээслүүлдэг тээврийн хэрэгслийг мопедын төрөлд хамруулж, тээврийн хэрэгсэл гэдгээр хуулийн зохицуулалттай болгосон. Хоёрдугаарт, тухайн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл гэж тодорхойлогдсон тээврийн хэрэгсэл явган хүний замаар явахыг хориглоно гэдэг зохицуулалт орж байгаа. Ингэснээр дугуйн зам, эгнээ байхгүй бол автозамын баруун хөвөөгөөр аюулгүй байдлаа хангаж зорчино. Гуравдугаарт, насны хязгаарыг өөрчилсөн. Замын хөдөлгөөний дүрэм болон хуульд 16 наснаас дээш насны хүн мопед, скүүтер унах эрхтэй байсан. Үүнийг 18 буюу насанд хүрсэн хүн унах эрхтэй болгож оруулсан. Мөн үүнийгээ дагаад нийтийн хэрэгцээний мопед, скүүтер нь заавал бүртгэлжсэн байх ёстой. Үүнд хувь хүн, компанийн эзэмшил байх нь хамаагүй. Бүгд л бүртгэлтэй болно гэсэн үг.

-Бүртгэнэ гэхээр машин, мотоцикл шиг улсын дугаартай болгох юм уу?

-Бүртгэлийг яаж хийх вэ гэдгийг Тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх журамд тодорхой зохицуулалт оруулж байж шийднэ. Ингэхдээ дугаартай байх уу, эсвэл QR кодтой байх уу гээд шийдээд явах байх.

Бидний хувьд онлайнд бүртгэгдээд явдаг байх нь зүгээр гэсэн саналыг хэлсэн. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцож байхдаа зөрчил гаргасан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг яаж олж тогтоох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Одоо бол нийслэлээс машинуудыг зөрчил гаргахаар нь ухаалаг камераар торгоод байгаа шүү дээ. Түүн шиг шийдэл байж болно гэж үзээд байгаа юм. Энэ хууль батлагдсан учраас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор мопед, скүүтерийг Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд хамруулан бүртгэлжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон, холбогдох журмыг шинэчлэн батлах үүргийг өгсөн байгаа.

-Зориулалтын замын асуудал хөндөгддөг. Замгүй учраас бүгд машины замаар явахаар бүр илүү осол аваар гарах юм биш үү гэсэн болгоомжлол байна шүү дээ?

-Дээрх УИХ-ын тогтоолоор мөн Засгийн газар, нийслэлийн Засаг даргад үүрэг өгсөн. Ингэхдээ явган хүний замаар явуулахгүй байхтай холбогдуулан унадаг дугуйн зам, эгнээг хөгжүүлэх, зорчих хэсгийн баруун эгнээгээр аюулгүй явах нөхцөлийг бүрдүүлэх, зориулалтын зогсоолыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний урсгалаас тусгаарлах хашлага, тэмдгийг стандартын дагуу байрлуулахаар болсон. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгсөн учраас түүнийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, нийслэлийн Засаг дарга хийгээд явах үүрэгтэй болж байгаа юм. Тиймээс тогтоолынхоо хэрэгжилтийг хангуулах ажлыг УИХ болон бидний хувьд хйигээд, шаардаад явна.

-Хуульд заасан дүрмийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтад орж байгаа учраас тээврийн хэрэгсэл гэж ангилагдана. Харин түүнийг жолоодож байгаа хүн замын хөдөлгөөний дүрмийн жолооч гэсэн статуст орно. Тиймээс дүрмээ л дагах ёстой. Зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн хуулиар торгууль хүлээгээд явна.

-Хэзээнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх вэ?

-Хэрэгжилт нь энгийн журмаар буюу хууль батлагдаад, ажлын тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавиагүй бол төрийн мэдээлэлд хэвлэгдэнэ. Ингээд бодохоор долдугаар сарын 1 байх болов уу гэж харж байна.

-Мопед, скүүтерийг хүүхэд унахгүй байх ёстой гэж байгаа ч үүн дээр нь хэрхэн хяналт тавих юм бэ. Одоо бол аав, ээжийнхээ банкны эрхээр төлбөрийг нь төлөөд л уначихдаг юм байна лээ?

-Одоо бол дийлэнх нь түрээсийнх байгаа. Тийм болохоор түрээслүүлэгчдийн гол үүрэг нь и-монголиа системээр дамжуулан насанд хүрсэн хүн унадаг болгох техникийн нөхцөлийг бүрдүүлэх юм. Хэрвээ аав ээж, асран хамгаалагч нь системээ хүүхдүүдэд ашиглуулсан бол хариуцлага хүлээнэ.

-Тэр хариуцлага нь 200 мянган төгрөгөөр торгуулах юм байна, тийм үү?

-Хувийн эзэмшлийн цахилгаан скүүтер байсан ч хүүхдээр унуулсан бол ийм хариуцлага хүлээнэ. Насанд хүрсэн хүмүүс өөрсдийн үүргээ ухамсарлах, биелүүлдэг болгохын тулд Зөрчлийн хуулийн энэ заалтыг оруулж ирж байгаа юм. Түүнээс биш нэг их торгоод л, үүнээс мөнгө олох гээд байгаа зүйл биш. Хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа цагт томчууд маань торгуультай торгуульгүй анхаарал хандуулаад, үүргээ ухамсарлаад явах ёстой.

-Сургалтад суулгах асуудал яригдаад байсан. Энэ талын заалт орсон уу?

-Хэрвээ жолооны эрхтэй бол боломжтой. Харин эрхгүй бол тодорхой хэмжээний сургалтад суух ёстой гэдэг зүйл оруулж өгсөн. Мөн түрээслэгчид аливаа эрсдэлээс сэргийлж даатгуулсан байх гэсэн шаардлага оруулсан.

-Зориулалтын зогсоолд тавьдаггүй асуудал их байгаа. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

-Тодорхой, зориулалтын зогсоолд цахилгаан скүүтерээ байршуулах ёстой. Ингээгүй тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгоно. Тухайн хүн зориулалтын газарт тавиагүй бол тэр торгууль нь эзэмшигч компани дээр бичигдэнэ. Харин эргээд хамгийн сүүлд унаж явсан иргэнээс тэр торгуулиа нөхөж авах боломжтой байхаар техникийн өөрчлөлт хийнэ. Тухайлбал, хамгийн сүүлд унасан хүн дахиад цахилгаан скүүтер унах тохиолдолд торгуулийн 50 мянган төгрөгөө төлж, цэнэглэж байгаад унах эрх нь үүсэх байдлаар зохицуулах ажлыг компаниуд хийж болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 59 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top