x

Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг харагдуулж болохгүй

Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслол, төрийн тахилгад 44000 хүн оролцож, 14000 орчим машин, зургаан нисдэг тэрэг хөлөглөв...

“Төр шашныг хослон барьсан Богд хаант засгийн үед Богд, Хан Хэнтий, Отгонтэнгэр гэсэн гурван хайрханд төрийн тахилга хийдэг байсан бол XXI зууны ардчилсан Монгол Улсад 12 ууланд төрийн тахилга хийж байна. Шашинжилт дөрөв дахин нэмэгджээ. Энэ бол хэтэрсэн тэнэглэл юм...” хэмээн судлаач Д.Ганхуяг бичиж байна. Сая Отгонтэнгэрийн тахилгаар юу болоод өнгөрөв. Уул усаа аргадав уу, дайрлагдав уу. Зүгээр л улаанаар эргүүлж хаячихаад ирлээ, 40 мянган хүн. Уул усан дахь төрийн болоод бусад бүх тахилга нь байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, аргадах, зөөлрүүлэх ёс заншил. Тэгвэл энэ утга, ёс заншил маань уламжлалт дэг соёлоо хадгалж чадаж байна уу.

Ерэн оноос хойш уул овооны тахилга идэвхжиж өнөөдөрт ирсэн. Тэр үедээ бол монгол үндэсний дархлааг сэргээж байна гэдэг байлаа. Одоо тэр үг үнэ цэнгүй болжээ. Асар бүдүүлэг монголчуудын цугларалт харагдаж байна. Тэнд европ хувцастай харагдвал алуулахаар байна. Заавал том дээл, том том мөнгөн тоногтой бүстэй оролцох ёстой юу. Уулын энгэрээр дүүрэн улаан шаргал орхимжууд намираад, юу юу ч залаад, уншаад байгаа юм бүү мэд. Хэтийдсэн хийрхэл, тэнгэрт “Ким Ир Сений дүр үзэгдлээ” гэдэг шиг юм ярьж бичиж болохгүй. Ингэхээрээ л наадах чинь мухар сүсэг болчихож байгаа юм. XIX зууны үед Монголд өрх толгойлж, үр хүүхэд үржүүлэх эр хүнгүй болж, бүх эрчүүдийнх нь 80 хувь сахил санваар хүртсэн лам болцгоосон. Энэ нь мухар сүсэгт автсан үндэстний мөхлийн ирмэг байв. Бүх зүйл хоёр талтай. Аль нэгийг хэтрүүлж болохгүй. Энэ мэт болгоомжилмоор, асууж тодруулмаар зүйлс байна. Төрийн тахилгууд одоо үргэлжлэх бололтой. Зүгээр л байгаль дэлхийгээ хайрла гэдгийг цугласан тэр мянган хүнд ойлгуулах үйлийг хий. Уншиж байгаа ном судар, тарни уншлага, зан үйлээ зөвхөн энэ үзэл санаагаар сүсэгтэн олонд ойлгуулан тайлбарла.

Ер нь бол энэ дээшээ уул овоо тахих тусам ураныг эсэргүүцэгчид хүчээ авна. Овоо тахилга олшрох тусам Оюутолгойг занаж зүхэгсэд олширно. Хан тэнгэр минь гэж мөргөх тусам Халзан бүрэгтэйн төсөл нурна. Энэ их уул усны тахилга газар авах тусам Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувь заяа бүрхэг болно гэдгийг сайн ойлгоцгоо. Дагуулаад тонгорно гэж ярьдаг. Уул ус, овоо тахилгын сүсэг бишрэлийг хэрхэн ашиглахаа “Айл саахалт”-ууд мэдэж байгаа. Технологи нь ч бэлэн. Ийм л юм руу энэ их уул овоо, ус мөрөний тахилгууд чинь явж байна.

Ер нь монголчуудыг бүдүүлэг мугуйд харагдуулахыг зорьдог хоёр чиглэл мэдрэгдсээр басчиг удлаа. Жишээ нь, өмнөд монголчуудаас физикч, математикч, байгалийн шинжлэх ухааны хүмүүс тэр бүр тодордоггүй. Уг нь тийм хэмжээний потенциал төрж байгаа байх. Цаадах бодлого нь тэгж нөлөөлдөг. Харин Өмнөд Монгол гэхээр нэг их мах идсэн, “Алтан хундага” дуулсан, Чингис хаан, угсаатны зүй, түүх домог ярьсан, шүлэг уншсан, хашаалсан жижиг бэлчээрт хэдэн малаараа сайхан амьдарч байгаа гэж харуулсан... Ер нь нэг ийм л дүр зурагтай. За тэгээд уламжлалт эмнэлэг их ярих юм даа. Өмнөд Монголын шинжлэх ухаан хаана байна. Тийм юм байхгүй, бүс нутаг болгочихсон. Энэ нь илэрхий Монгол Улс руу нэвт нөлөөлж байна. Энэ бол цаана их гүрний бодлогын хэрэгжилт юм.

Ер нь бол эндээшээ уул овоо тахих тусам ураныг эсэргүүцэгчид хүчээ авна. Овоо тахилга олшрох тусам Оюутолгойг занаж зүхэгсэд олширно. Хан тэнгэр минь гэж мөргөх тусам Халзан бүрэгтэйн төсөл нурна. Энэ их уул усны тахилга газар авах тусам Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувь заяа бүрхэг болно гэдгийг сайн ойлгоцгоо. Дагуулаад тонгорно гэж ярьдаг. Уул ус, овоо тахилгын сүсэг бишрэлийг хэрхэн ашиглахаа “Айл саахалт”-ууд мэдэж байгаа. Технологи нь ч бэлэн. Ийм л юм руу энэ их уул овоо, ус мөрний тахилгууд чинь явж байна.

Хоёр дахь нь орос троллуудын аймшигтай нөлөө. Монголд бүр даварчихлаа. Наад зах нь улаан галстук хүзүүндээ ороочихсон бүдүүн авгай нар “Монгол 87, 89” гэнэ үү, дунд сургууль төгссөн он нь бололтой. Анги төгсөлтөөрөө уулзалдан архидаж, дуулалдан бүжиглэж, өмнөх нийгмийг дурсан уйлалдах. Энэ дотор нь тэгээд юу юу ч болж баларцгаадаг юм, мэдэхгүй. Насныхаа бөгсөнд салж сарних үйл хийцгээж завхардаг ч юм уу... Тэр чигээрээ Оросын ядуу тосгодын архичин бүдүүн авгай нар шиг. Цааш бичвэл орос троллуудын хийж байгаа олон кейс бий. Энэ бүгдээс болгоомжилъё. Энэ завхарсан нөлөөллөөс ангид байцгаая. Тэгэхгүй бол баларлаа. Энэ мэт зорилгот муу нөлөөллүүд газар авсаар одоо уламжлал, ёс заншил руу минь орж, хэтрүүлж магадгүй байна.

Төрийн тахилгатай бүх уул ус маань дархан цаазат газрууд байгаа. Хуулиараа тэнд бүх зүйл төрийн харуул хамгаалалтад байгаа гэсэн үг. Үүнийг бүгд мэднэ. Ийм дархан цаазтай газар руу хэн ч зүрхэлж хавьтахгүй. Тэгвэл төрийн тахилга гэдэг маань эхэнд хэлснээр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах л утга учиртай, зорилго чиглэлтэй зан үйл юм байгаа биз дээ. Зүгээр л тэр чигээр нь, тайван амгалан, хөл гараа хүргэлгүй байж байя л даа. Алсаас залбирч мөргөөд, зан үйлээ хийгээд. Сая Отгонтэнгэрийн төрийн тахилгыг хараад үнэндээ нүд халтирлаа. Удахгүй Бурхан халдуны төрийн тахилга болох гэнэ. Оройн дээд Отгонтэнгэр хайрханы тахилга шиг улаан тоос болгомооргүй байна. Уул усаа хайрласан шиг хайрлая.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Robert Alfred (3.27.93.111)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.116.129)
    Компютерийн програмаар монгол залуусийн сексийг нууцаар бичиж аваад гадаад руу зардаг мафи маягийын бүлэг
    2026 оны 06 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top