x

Г.Занданшатар: Монгол Улс хоёр Солонгосын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой

Монгол Улсын Ерөнхий сайд асан Гомбожавын Занданшатар зургаадугаар сарын 23-нд БНСУ-ын мэдээллийн Yonhap агентлагт өгсөн ярилцлагадаа хоёр Солонгосын энх тайвны төлөө харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг зэрэг хөгжүүлэх шаардлагатайг онцолж, Монгол Улс нь БНСУ, БНАСАУ-ын хоорондын яриа хэлэлцээний сувгийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой гэж мэдэгдлээ.

Тэрбээр “Солонгосын хойгийн энх тайван нь итгэлцэл болон бүс нутгийн хамтын ажиллагаанаас салангид ойлголт биш. Эдгээр нь зэрэгцэн хөгжих ёстой” хэмээн онцолжээ. Мөн “Итгэлцэл байхгүй бол энх тайван ганхах болно. Бодит хамтын ажиллагаагүй тохиолдолд итгэлцэл нь зөвхөн хийсвэр ойлголт хэвээр үлдэнэ” гэж тайлбарласан байна.

Түүнчлэн Монгол Улс нь хоёр Солонгостой найрсаг харилцаатай байж, бүс нутгийн гол орнуудтай ч бүтээлч хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг дурдаад, Монголын гол үүрэг нь харилцаа хэлэлцээний сувгийг хадгалах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, практик хамтын ажиллагааг дэмжихэд оршино гэжээ.

БНСУ-ын Нэгдлийн сайд Чон Дун Ёны саяхан дэвшүүлсэн Өмнөд, Умард Солонгос, АНУ, БНХАУ-ын дөрвөн талт яриа хэлэлцээний саналыг “яриа хэлэлцээний зорилгыг өргөжүүлэх чухал санаачилга” хэмээн тэрбээр үнэлсэн байна.

Г.Занданшатар Монгол Улс Зүүн хойд Ази болон Төв Азийг холбосон “гүүр” (connector) байх шаардлагатайг онцолж, “Монгол Улс Зүүн хойд Ази, Төв Ази, цаашлаад Евроазийн өргөн уудам бүсийн уулзварт оршдог. Манай улсын боломж нь газар зүйн байршлаа харилцан холбогдох давуу тал болгон, улмаар түүнийг тогтвортой хөгжлийн суурь болгон хувиргахад оршиж байна” гэсэн байна.

Түүний хэлснээр, БНСУ, БНХАУ, Япон улс технологи, инноваци, аж үйлдвэрийн чадавх, хөрөнгө оруулалт, зах зээлийн давуу талтай бол Төв Азийн орнууд эрчим хүчний нөөц, чухал ашигт малтмал, хүнсний тогтолцоо, тээвэр логистикийн боломж, өсөн нэмэгдэж буй зах зээлээрээ харилцан бие биеэ нөхөх боломжтой хэдий ч эдгээр боломжууд хангалттай уялдаагүй хэвээр байна. Иймээс Монгол Улс газар зүйн байршил, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээ, бодит хамтын ажиллагаанд тулгуурлан энэхүү зайг нөхөх боломжтой гэж үзжээ. Мөн Монгол Улс, БНСУ хоёр чухал ашигт малтмалын салбарт нийлүүлэлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцолсон байна.

“Монгол Улс түүхий эд нийлүүлж, БНСУ технологи нийлүүлдэг байдал удаан хугацаанд үргэлжилсэн. Гэвч цаашид энэ нь хангалтгүй. Хариуцлагатай хайгуул, боловсруулалт, технологи дамжуулалт, хамтарсан судалгаа, чанартай боловсон хүчин бэлтгэл, байгаль орчны стандарт, санхүүжилт, урт хугацааны тогтвортой худалдан авалтын тогтолцоог багтаасан өртгийн сүлжээг хамтдаа бүрдүүлэх шаардлагатай” гэж тэрбээр Солонгосын уншигчдад хандан хэлжээ. Түүнчлэн Монгол Улс зөвхөн түүхий эд экспортлогч орон бус, харин зай хураагуур, цэвэр эрчим хүч, дижитал үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд ашиглагдах боловсруулсан бүтээгдэхүүн, өндөр нэмүү өртөг шингэсэн материалыг үйлдвэрлэгч улс болох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Мөн “Арван жилийн дараа Монгол Улсыг зөвхөн газрын баялгаар нь бус, тэрхүү баялаг дээрээ ямар үнэ цэн бүтээснээр нь үнэлдэг улс болоосой гэж хүсэж байна” хэмээн хэлээд, хүчирхэг институц, хүний капитал, ил тод засаглал, тогтвортой аж үйлдвэр, харилцан итгэлцэл, нээлттэй, өөртөө итгэлтэй ардчиллыг хөгжүүлэх шаардлагатай гэв.

Гомбожавын Занданшатар нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд зургаадугаар сарын 25-нд БНСУ-ын Жэжү аралд болж буй “Хуваагдлын эрин үе дэх хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт “Жэжү форум”-ын Дэлхийн удирдагчдын хэлэлцүүлэгт панелистаар оролцох юм.

Эх сурвалж: Yonhap

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 59 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 51 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top