x

Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов

 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Далянь хотноо энэ сарын 23-25-нд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд оролцож байна.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Contemporary Amperex Technology Co., Limited буюу CATL /Си-Эй-Ти-Эл/ компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнийг хүлээн авч уулзлаа. 

CATL компани цахилгаан автомашины батарей, эрчим хүч хадгалах систем, батарейн дахин боловсруулалт, батарей солих шийдэл, ухаалаг эрчим хүчний системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2025 онд 423.7 тэрбум юанийн орлоготой ажиллаж, 661 ГВт.цаг лити-ион батарей борлуулснаараа ес дэх жилдээ дэлхийд тэргүүлсэн бөгөөд олон улсын зах зээлийн 39.2 хувийг дангаараа эзэлдэг. Мөн эрчим хүч хадгалах батарейн нийлүүлэлтээр таван жил дараалан дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Уулзалтаар Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хураагуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов. Тэргүүн ээлжинд Төв аймгийн Сэргэлэн суманд тус компанийн хөрөнгө оруулалтаар 100-400 МВт.цаг хүчин чадалтай батарей хураагуурын төсөл хэрэгжүүлнэ. Цаашлаад батарейн чанарын шаардлага хангасан түүхий эд боловсруулах, цэвэршүүлэх, эд анги, бүрэлдэхүүн хэсгийг Монгол Улсад угсрах, хаягдлыг дахин боловсруулах зохицуулалт, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж үүсэх юм. Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний сүлжээний тогтвортой байдлыг өсөн нэмэгдэх, сэргээгдэх эрчим хүч илүү өргөн хэмжээнд нэвтрэх, оргил ачааллыг зохицуулах, цаашлаад цахилгаан хөдөлгөөн, ногоон дата төв, хиймэл оюуны дэд бүтэц зэрэг ирээдүйн эдийн засгийн суурийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.

Ийнхүү дэлхийд тэргүүлэх технологи, үйлдвэрлэлийн томоохон компани Монгол Улсад стратегийн хөрөнгө оруулагч болж буй нь Монголын эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт, батарей хураагуурын дэд бүтцийн хөгжилд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж буйг харуулж байна. 

Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эрчим хүчний салбарт олон жилийн турш зөвшөөрөл, зохицуулалт, шийдвэр гаргалтын удаашрал, процессын давхардлаас шалтгаалан хүлээгдэж ирсэн төслүүдийг урагшлуулах зураглал гаргасан. Үүний үр дүнд төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх анхны нээлттэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг зарлаж, нийт 115 компани сонирхол илэрхийлсэн. Сонгон шалгаруулалтын явцад 19 компани оролцож эрчим хүч нийлүүлэх үнэ 4.8 цент хүртэл буурсан нь ил тод, өрсөлдөөнт, зах зээлийн зарчимд суурилсан шинэ аргачлалын үр дүнг харуулж байна. 

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын нэмэлт баталгаа шаардахгүйгээр нээлттэй өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцсон нь Монгол Улсад шударга, ойлгомжтой, өрсөлдөөнт зарчмаар хөрөнгө оруулах итгэл хадгалагдаж байгаагийн илрэл юм гэж ЗГХМОНХХ мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top