x

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ.

“И-Билл үйлчилгээ” нь финтек байгууллагууд болон төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэгчдийн хөгжүүлсэн платформ, аппликэйшн, киоск зэрэг технологийн шийдлүүдээр дамжуулан хэрэглээний төлбөрөө цахимаар лавлах, төлөх боломжийг бүрдүүлсэн цогц үйлчилгээ юм. Уг үйлчилгээг ашигласнаар иргэд эрчим хүч, орон сууцны ус, дулааны төлбөр, СӨХ, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээ зэрэг тогтмол төлөх хэрэглээний төлбөрүүдээ гар утсаараа төлөх боломжтой байдаг. Хоёр банкны хамтын ажиллагааны хүрээнд “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд нэвтрүүлснээр Голомт банкны харилцагчид хэрэглээний төлбөрөө хялбар төлөх боломж тэллээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь банк болон финтекийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдэд үзүүлэх цахим санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна. Мөн хэрэглэгчид өөрийн сонгосон банк, төлбөрийн аппликейшнээс үл хамааран нэг төрлийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг:

-Системийн нөлөө бүхий арилжааны банкнуудын төлөөлөл 2023 онд хамтын ажиллагааны хүрээнд АТМ-ны үйлчилгээг харилцагчдад илүү ойртуулах, үйлчилгээний зардал, шимтгэлийг бууруулах зорилгоор томоохон хамтралыг эхлүүлж байлаа. Энэхүү хамтрал маань харилцагчдадаа хамгийн боломжит үйлчилгээг бага зардлаар богино хугацаанд хүргэх чиглэлийн хүрээнд Голомт банкны SocialPay аппликэйшн болон Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-ээр дамжуулан үргэлжилж байгаа гэж хэлж болно.

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дижитал шилжилтийн эхлэлийг тавьж, инновац шингэсэн дэвшилтэт шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголын банк санхүүгийн салбар анхлан нэвтрүүлсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд харилцагч, хамтрагч байгууллагууддаа Дижитал банк, Нээлттэй банк, Дэд бүтэц хуваалцах үйлчилгээ, Агент банк гэсэн үндсэн технологид суурилсан бизнес загварыг санал болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 3 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top