x

Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа

Ялбагийн хөндийд ан амьтны хөдөлгөөн ихсэж, хандгай, буга согоо, хүдэр элбэг үзэгддэг болжээ

Ердөө гурван жилийн өмнө хууль бус алт олборлолтын уршгаар энд малын бэлчээр ч үгүй болчихсон, айл амьтны үхэр, адуу нүхэнд хөл алдаж их осолддог байсан юм. Сэтгэл өмөлзмөөр дүр зураг шүү дээ. Өндөр карьерууд эгнэж, хөрс хайрга чулуугаар хучигдсан байдалтай, машинаар байтугай алхаж явахад ч хүндрэлтэй байсан энэ талбайг нөхөн сэргээснээс хойш манай ялбагийн хөндийн 20 гаруй айл дээр нэмэгдэн шинэ оршин суугчид нүүж ирсээр байна.

Ан амьтны хөдөлгөөн ч эрс ихсэж, одоо бол энэ хавиар хандгай, буга согоо, хүдэр ч элбэг харагддаг юм. Мөн жил бүр хар өрөвтас гэх тун ховор шувуу үзэгдэх болсон. Түүнийг харахад их сайхан байдаг." Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн Байгаль хамгаалагч М.Болдбаатар 

Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам (БОУАӨЯ) 2020 онд “Нөхөн сэргээлт 2024” хөтөлбөрөө эхлүүлж, хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон 8100 га гаруй газрыг тодорхойлж байжээ. “Оюу толгой” компани нөхөн сэргээх ажилд нэгдэн ороод, 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Нөхөн сэргээлт хийснээс хойш 3 жил өнгөрөхөд энэхүү хөндийн байгалийн өнгө төрх бүрэн сэргэж, Ялбагийн голын урсац тунгалаг болжээ.

Газрын нөхөн сэргээлтээр хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн олон тооны овоолго, огцом нүх шуудууг тэгшилж, голын голдирлыг сэргээх, хиймэл нуур, цөөрмийг тэгшитгэх, зарим тогтоолд эргийн налуулалт хийн аюулгүй болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг. Энэ хүрээнд Оюу толгой 2025 оны байдлаар 1210 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол яг одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантайн гол, Хүдэр сумын Хавчиргана ам, Амж зэрэг газруудад хийгдэж буй нөхөн сэргээлтийн ажилтай нийлээд нийт 1630 га талбай байгалийн төрхдөө эргэн орох боломжтой болно. 

Ялбагийн хөндий нөхөн сэргээлт хийснээс хойш 3 жилийн дараа болон өмнө

 A person standing in front of a fence

Description automatically generated

“Энд нутаглаад 20 гаруй жил, энэ жил зусландаа буугаад 10 гаруй хонож байна. Хуучин нүх сүвэнд үхэр мал уначихна гэх айдастай, гар чанга байсан. Одоо бол тийм аюул гэж үгүй. Бараг үхрээ хариулахгүй барааг нь хараад л сууж байдаг болсон. Мал ч тэнхэрч, тарга тэвээрэг авч байгаа.

Нэмээд голын захаар мод ургаад, нутаг маань нүдний өмнө сэргэж байгааг харахад сайхан байна.”  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчин Ч.Бүжлхам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 12 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top