x

В.Путин: Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна

Украины тал Оросын газрын тосны байгууламжууд руу тасралтгүй довтолж байгаатай холбоотойгоор ОХУ-ын газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүдийн хүчин чадлыг дээд цэгт нь хүртэл ашиглаж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт дотоодын зах зээлийг түлшээр хангах асуудлаарх зөвлөгөөний үеэр мэдэгджээ.

Оросын эрчим хүчний гол компаниудын удирдлагууд оролцсон уг уулзалтын үеэр В.Путин хэлэхдээ, долоодугаар сард гол нэр төрлийн түлшний үйлдвэрлэл зургаадугаар сарын үзүүлэлтээс давах болно гэлээ. "Бид нөөцөө ашиглаж эхэлсэн хэдий ч одоогийн байдлаар бензиний нөөц өмнөх оны мөн үеийн түвшинтэй бараг ижил байна" хэмээн тэрбээр нэмж дурджээ. 

Түүний хэлснээр, бензиний нөөц 1.7 сая тонн байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар бага үзүүлэлт юм. В.Путин мөн тус улсад түлшний хомсдол үүсээд байгааг хүлээн зөвшөөрчээ. "Автомашин сонирхогчид болон бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд хэвээр байна. Харамсалтай нь, шатахуун түгээх станцууд дээр дараалал үүссэн хэвээр байгаа бөгөөд шаардлагатай маркийн бензинийг тэр бүр олох боломжгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна. 

ОХУ-ын 50 гаруй бүс нутагт түлшний асуудал үүсээд байна

"Reuters" агентлагийн мэдээлснээр, Оросын бензиний үйлдвэрлэл одоогоор дотоодын хэрэглээний дөнгөж 80 орчим хувийг хангаж байна. "Оросын эрчим хүчний салбарт явуулж буй Украины довтолгооны улмаас их хэмжээний хохирол учирч, тус улс түүхэн дэх хамгийн хүнд түлшний хямрал руу ойртож байна" гэж "Energy Intelligence" компанийн шинжээчид тус агентлагт ярьжээ.

"The Bell" хэвлэлийн тооцооллоор, зургаадугаар сарын дунд үеийн байдлаар Оросын ихэнх бүс нутагт түлшний хангамжид асуудал үүсжээ. ОХУ-ын 50 гаруй бүс нутаг, түүнчлэн Оросын тал өөртөө нэгтгэсэн Украины газар нутгуудад хувийн автомашинуудад түлш олгохыг түр хугацаагаар хязгаарласан байна.

Украины тал Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, газрын тосны баазууд руу дроноор довтлох ажиллагаагаа эрчимжүүлсний дараа буюу тавдугаар сард ОХУ-ын газрын тосны олборлолт сүүлийн нэг жилийн хамгийн доод цэгтээ хүрч буурсан байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, тавдугаар сарын сүүлчээр өгсөн цохилтуудын улмаас тус улсын төв хэсэгт байрлах газрын тосны салбарын бараг бүх томоохон байгууламжууд үйл ажиллагаагаа хумих эсвэл бүрмөсөн зогсоожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 19 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 24 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 28 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 29 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top