x

Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн “Unlock the Mongolian economy” өргөтгөсөн хуралдаанд гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч, Монголбанк, манай улсын хувийн хэвшлийнхэн оролцож байна. 

Өргөтгөсөн хуралдаанаас гарсан онцлох үр дүн:

-Нийт 545 сая ам.долларын төслийн хөрөнгө оруулалтын зургаан хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт талууд гарын үсэг зурав.

-Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай Phillip Capital хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад оффисоо нээхээр боллоо.
-Унгарын OTP банк Монгол Улсад салбар байгуулах албан бичгээ Ерөнхий сайдад гардуулж өгөв.

Монгол Улсын Ерөнхий сайд Далянь хотноо Зуны Давосын уулзалтын үеэр бид тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаар ярилцсан. Харин өнөөдөр тэрхүү яриаг илүү нарийвчилж байгааг тодотгоод, Монгол Улс хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчноо хэрхэн сайжруулж буй тухай, “Чөлөөлье” бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хөрөнгө оруулагчдад өгөв.  Мөн энэхүү өргөтгөсөн хуралдаан нь Монгол Улсад хөрөнгө оруулалт татсан үр дүнтэй ажил болж буйг онцоллоо.

Энэ үеэр Унгарын OTP банкны ТУЗ-ийн гишүүн Ласло Вольф, “Хэрэв манай банк Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлбэл, томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтыг санал болгоно. Мөн орон сууцны ипотекийн зах зээлд бүтээгдэхүүн санал болгох сонирхолтой байна. Өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин төдийлөн таатай биш байгаа. Харин Ерөнхий сайд эрх зүйн орчныг шинэчилж, либералчлалын бодлого хэрэгжүүлж буйг илэрхийллээ. Энэ нь бидний хувьд Монголд хөрөнгө оруулах боломжийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Засгийн газрын хэрэгжүүлсэн шинэчлэл, төлөвлөж буй реформуудыг хөрөнгө оруулагчид сайшааж байна” гэв. 

Технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг европын хөрөнгө оруулалтын удирдлагын компани болох Alpac Capital-ийн үүсгэн байгуулагч Луиш Сантуш хэлэхдээ, "Монгол Улс барууны орнуудын хөрөнгө оруулагчдыг татах суурь нөхцөлөө хэдийн бүрдүүлжээ. Өмнө нь Монгол Улс голчлон жуулчдыг татдаг байсан бол одоо хөрөнгө оруулагчдын сонирхлыг  татах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Монгол Улс хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, тогтвортой орчныг бүрдүүлж, сайн засаглалын суурийг тууштай бэхжүүлж байгааг бид харж байна. Монголд олон удаа ирж, хамтран ажиллах хэрэгтэй гэсэн итгэлийг өгч байна" гэдгийг тодотгосон байна.  

“Эдийн засгийн засгийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Ирмүүн, “Өртгөсөн хуралдаан Монгол Улс олон улсад итгэлтэй, найдвартай түнш гэсэн сайн дохиог өгч чадлаа” гэдгийг онцлов.  “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт үргэлжилнэ.  Тус хуралдаан нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөгжлийн тэргүүлэх зорилтуудыг бэхжүүлэх, бүс болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлоход чиглэжээ. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 5 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top