x

Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ

Израилын Засгийн газар Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт гүрэнд армянчуудыг олноор нь хөнөөсөн явдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрөх тухай тус улсын Гадаад хэргийн сайд Гидеон Саарын дэвшүүлсэн саналыг санал нэгтэй дэмжин баталжээ. Саар ням гаригт болсон Засгийн газрын ээлжит хурлын дараа мэдэгдэхдээ “Зөв алхам хийхэд хэзээ ч оройтдоггүй” гэсэн байна. 

Энэхүү шийдвэр нь Израил болон Османы эзэнт гүрний залгамж улс болох Турк хоорондын харилцааг улам хурцатгах төлөвтэй байна. 2025 онд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху уг эмгэнэлт үйл явдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрсөн тус улсын анхны Ерөнхий сайд болж байсан юм.

2015 онд Израилын олон нийтийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд Ромын Папын жишгийг дагаж, армянчуудыг хоморголон устгасныг хүлээн зөвшөөрсөн улс орнуудтай нэгдэхийг уриалсан өргөдөл гаргаж байсныг “Израилын мэдээ” цахим хэвлэлд дурджээ.

1915-1916 оны хооронд Дэлхийн нэгдүгээр дайны үед 1.5 орчим сая армян амь үрэгдсэн гэж түүхчид үздэг бөгөөд үүний шалтгаан нь Османы эзэнт гүрэнд тэднийг системтэйгээр устгасан явдал гэж судалгаанд дурдсан байна. Харин Турк улс үүнийг геноцид гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тухайн үед 300-500 мянга орчим армян хүн амиа алдсан гэдэг баримтыг л хүлээн зөвшөөрдөг байна.

Израилын эрх баригчид энэ асуудлаар олон жилийн турш албан ёсны байр суурь илэрхийлэхээс зайлсхийж ирсэн бөгөөд парламентад энэ сэдвээр олон удаа хэлэлцүүлэг өрнөж байсан ч нэг ч удаа албан ёсоор санал хурааж байгаагүй юм. Ажиглагчид үүнийг Турктэй харилцаагаа муутгахыг хүсээгүйтэй холбон тайлбарладаг байв. Гэвч сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрс муудсан бөгөөд ХАМАС бүлэглэл дайрсны хариуд Газын зурваст явуулсан Израилын цэргийн ажиллагаа багагүй нөлөөлжээ.

Энэ дайны улмаас Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 2023 онд Израилыг “геноцид” үйлдэж байна гэж буруутгасан. 2019 онд АНУ-ын Конгресс, үүнээс өмнө 2016 онд Германы Засгийн газар Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг хүлээн зөвшөөрсөн нь тухайн үед Герман, Туркийн харилцааг ихээхэн хурцатгаж байв.

Израилын Засгийн газрын шийдвэрийг Туркийн Гадаад хэргийн яам эрс зэмлэн буруушааж, улс төрийн зорилготой, Газын зурвас дахь геноцидоо нуун дарагдуулах гэсэн үйлдэл гэж мэдэгджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 21 цаг 21 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 цаг 26 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 21 цаг 30 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 22 цаг 31 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top