x

Ц.Туваан: Сумын дэлгүүрийн худалдагч “Танай хамаатан ноолуураа тушаасан гэсэн. Манайхаар үйлчлүүлээрэй” гэж иргэдээс гуйдаг болсон байна

УИХ-ын гишүүн Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган өндөрлөж байна. Энэ удаагийн чуулганаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэрэгтэй, бодит үр өгөөжтэй хуулиуд батлагдаж чадсан гэж та үзэж байна уу?

-Энэ парламент нийт найман чуулган хуралдахаас дөрөв дэх чуулганаа өндөрлөж байна. Эхний гурван чуулганы үр дүнд миний хувьд төдийлөн сэтгэл хангалуун байгаагүй. Учир нь Засгийн газар огцруулах, томилох, төсвийн тодотгол хэлэлцэх зэрэг асуудалд ихээхэн цаг зарцуулсан. Харин иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитоор хэрэгтэй хуулиуд харьцангуй цөөн батлагдсан. Харин энэ хаврын чуулган илүү ачаалалтай болж өнгөрлөө. Татварын багц хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, олон хүүхэдтэй эхийг шагнахтай холбоотой хууль, хүүхэд, гэр бүлийн асуудал, тамхины хэрэглээтэй холбоотой зохицуулалт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон хууль хэлэлцэгдлээ. Эдгээр хууль батлагдсанаар өнөөдөр зохицуулалтгүй байсан олон харилцаа эрх зүйн хүрээнд шийдэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Энэ дундаас онцолж хэлэхэд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтөөр сарын 792 мянган төгрөг хүртэлх орлоготой иргэдийн татварыг тэг хувь болгож, хоёр сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн татварт 90 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт батлагдсан. Энэ нь ялангуяа бага орлоготой иргэдэд бодит дэмжлэг болохоор шийдвэр болсон. Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос хоёр хувийн татвар авдаг байсан зохицуулалтыг хүчингүй болгож чадсан. Өөрийн өмчөө зарсан хэрнээ ойлгомжгүй татвар төлдөг байсан иргэдийн бухимдлыг арилгасан эерэг өөрчлөлт гэж харж байна.

-Таны хувьд энэ хаврын чуулганы хугацаанд ямар асуудалд голлон анхаарч ажиллав?

-Миний хувьд Малчны тухай хуулийн хэрэгжилт байлаа. Энэ хүрээнд Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Ерөнхий сонсголын ажлын хэсэгт ажиллаж, хоёр өдөр үргэлжилсэн сонсголд оролцлоо. Сонсголын үеэр малчдаас маш олон санал ирсэн. 2024 онд батлагдсан Малчны тухай хуульд Засгийн газар 9-10 орчим журмыг боловсруулж батлан хэрэгжүүлэхээр заасан байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар эдгээр журмын дийлэнх нь хэрэгжээгүй гэж хэлж болно. Монгол Улс парламентын засаглалтай орны хувьд УИХ хууль баталдаг, харин түүнийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газар хүлээдэг. Гэтэл Засгийн газар шаардлагатай журмуудаа баталж, хэрэгжилтийг хангаж чадаагүйгээс болж малчдын дунд “Сонгуулийн өмнө малчдыг хуурсан хууль болсон”, “Энэ хууль хэрэгжихгүй байна”, “Зөвхөн пиарын шинжтэй хууль баталсан байна” гэсэн бухимдал маш их үүссэн байна.

-Малчны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд малчид ямар асуудлыг хамгийн их хөндөж байсан бэ?

-Малчны тухай хуульд хэрэгжих ёстой олон чухал зохицуулалт бий. Тухайлбал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн тооцох, малчдын хүүхэд хөдөө аж ахуйн чиглэлээр суралцвал сургалтын төлбөрийг нь төрөөс хариуцах, малчдыг жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, мал маллаж яваад байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, мөн малчдыг хөнгөлөлттэй зээл, ипотекийн зээлд хамруулах зэрэг олон чухал заалт хуульд туссан байдаг. Гэвч эдгээр зохицуулалт бодит ажил болоогүй байгаа нь малчдын хамгийн их шүүмжилсэн асуудал байлаа. Энэ удаагийн ерөнхий сонсголын мөрөөр УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах юм. Тэр тогтоолоор Засгийн газарт шаардлагатай журмуудаа яаралтай баталж, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэл өгнө гэж үзэж байгаа. Үүнээс гадна Татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Боловсролын тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд олгох урамшууллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон хуулийн төсөл, ажлын хэсгүүдэд ажилласан.

-Та тойргоороо байнга явж, иргэдтэй уулзалт хийдэг гишүүдийн нэг. Иргэдийн амьжиргаа, тэдний хэлж байгаа санал, шүүмжлэл ямар байна вэ. Батлагдаж байгаа татварын болон бизнесийн орчныг дэмжих хуулиуд иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадах болов уу?

-Маш чухал асуулт байна. Бид орон нутагт ажиллахдаа хүн амын бараг бүх бүлгийн төлөөлөлтэй уулзаж байна. Хөдөө аж ахуйн салбарынхан буюу тариаланчид, малчид, ногоочид, хүнсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулздаг. Мөн сумын төвийн иргэд, ахмад настан, төсөвт байгууллагын ажилтан, жижиг, дунд бизнес эрхлэгчид, ажилгүй, орлогогүй иргэдтэй уулзаж байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн хүндрэлтэй, хавдрын хүнд шатанд байгаа иргэдтэй ч тогтмол уулзаж, санал бодлыг нь сонсдог. Ер нь 15 орчим өөр өөр бүлгийн төлөөлөлтэй уулзаж ажиллаж байна. Энэ бүх уулзалтаас харахад гэгээтэй зүйл тун бага байна. Иргэдийн орлого буурч байна, ажил хөдөлмөр эрхлэх боломж хумигдаж байна, ахмадын тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна. Өнөөдөр сумын төвийн дэлгүүрүүд хүртэл “Танай хөдөө байдаг хамаатан сая ноолуураа тушаасан юм байна, манай дэлгүүрээр үйлчлүүлээрэй гэж хэлээд өгөөрэй” гэж гуйдаг болсон байна. Энэ нь худалдааны эргэлт эрс муудаж, иргэдийн худалдан авах чадвар ямар хэмжээнд буурсныг харуулж байгаа юм.

-Ахмадууд мэдээж тэтгэврийн асуудлаа хэлж байгаа байх...?

-Ер нь хамгийн хүнд асуудал нь ахмадын тэтгэвэр байна. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байгаа. Хэрэв нэг килограмм махыг 30 мянган төгрөгөөр тооцвол нэг эр хонины гулууз худалдаж аваад л тэр мөнгө нь бараг дуусч байна. Үүнээс цааш хоол хүнс, эм тариа, бусад хэрэгцээгээ юугаар хангах вэ гэдэг асуудал ахмадуудын өмнө бодитоор тулгарсан. Тиймээс ахмадын амьжиргааг сайжруулах асуудал дээр төр бодитой шийдвэр гаргахгүйгээр өөр гарц байхгүй гэж үзэж байна. Мөн бүх сумын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилтнуудад улсын төсөвт батлагдсан цалингийн нэмэгдлийг оны эхний дөрвөн сард олгоогүй. Хууль нь батлагдаж, төсөв нь батлагдсан байхад эдгээр хүмүүс дөрвөн сарын нэмэгдлээ авч чадаагүй. Зөвхөн тавдугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдлээ авч эхэлсэн. Энэ бол тухайн өрхүүдэд очих ёстой байсан орлого дөрвөн сарын турш тасалдсан гэсэн үг. Маш хариуцлагагүй үйлдэл болсон. Энэ асуудал дээр иргэд маш их бухимдалтай байна. Нөгөө талаар бараг айл өрх бүрд хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хүнд өвчтэй нэг хүн байдаг болсон. Ийм өрхүүдэд нэг гэр бүлийн гишүүн нь заавал асран хамгаалагч болж ажил хөдөлмөрөөс хөндийрөхөөс өөр аргагүй болж байна. Ингэснээр тухайн айлын санхүү, эдийн засаг, цаг зав гээд бүх боломж нь нэг хүний өвчин, асаргаанд төвлөрдөг. Эдгээр өрхийн орлого өмнөхөөсөө улам буурч, инфляци, үнийн өсөлтөд идэгдэж байна. Дээрээс нь дизель түлшний үнийн өсөлт орон нутгийн бүх бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж байгаа учраас иргэдийн бухимдал маш өндөр түвшинд хүрсэн байна гэдгийг хэлье.

-Удахгүй наадам болох гэж байна. Наадмын дараа намар гэдэг. Таны хувьд ирэх намын чуулганаар ямар чиглэлд анхаарч ажиллахаар байгаа вэ?

-Ард түмэн бидэнд сөрөг хүчний үүргийг хүлээлгэсэн. Бид парламентад цөөнх учраас иргэдтэйгээ тогтмол уулзаж, тэдний санал, шүүмжлэлийг сонсдог. Нөгөөтэйгүүр тойрогтоо ажиллаж байгаа нь өөрөө хэд хэдэн ач холбогдолтой. Нэгдүгээрт, иргэдийн бодит амьдрал ямар байгааг газар дээр нь харж, санал хүсэлтийг нь сонсож байна. Хоёрдугаарт, батлагдсан хуулиуд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг хянаж байна. Гуравдугаарт, Засгийн газрын бодлого, шийдвэрт иргэд ямар үнэлэлт өгч байгааг судалж, өөрсдийн ажлын тайлангаа танилцуулж явдаг. Цаашид энэ ажлаа улам эрчимжүүлнэ. Ялангуяа иргэдийн амьжиргааг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, батлагдсан хууль бодитоор хэрэгждэг тогтолцоог бий болгохын төлөө дуу хоолойгоо хүргэж ажиллана. Үүний хамгийн тод жишээ нь Малчны тухай хууль байна. Сайн хууль баталсан мөртлөө хэрэгжилтийг нь хангахгүй байгаа асуудалд бид онцгой анхаарна. Түүнчлэн иргэдийн орлогоос авч байгаа татварын хэмжээ, тэтгэвэр, тэтгэмжийн бодлогыг сайжруулах чиглэлээр иргэдийнхээ талд байр сууриа илэрхийлж ажиллах болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 18 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 22 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 26 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 28 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 12 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 39 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 46 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 4 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top