x

О.Баасанхүү: Долдугаар сарын нэгэн бол үргэлж санаж байх, хатуу хар өдөр юм

 

2008 оны долдугаар сарын 1-ний үймээний талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн аймшигт үйл явдлын талаар яриагаа эхэлье?

-Долдугаар сарын 1-ний хамгийн гол зүйл сонгуулийг будлиантуулсан Ман-ын зохион байгуулалттай үйл явдал. энэ үйл явдал, үймээн самууны дараа хожсон нь бас Ман, намын байраа хүртэл шинэчилж авсан. Хамгийн гол хохирогч нь ард түмэн, амиа алдсан болон ял шийтгэл хүлээсэн энгийн иргэд, мөн гэмтэл бэртэл авч насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдсан цагдаа, хууль хүчний ажилтнууд байсан. Тэр дунд насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл байсан. Үнэхээр маш харгис, бусармаг үйл явдал болсон. Хэлмэгдүүлэлтийн дараа нэрлэх ёстой,үргэлж санаж байх, мартаж болохгүй хатуу хар өдөр юм.

-Та хуульч хүний хувьд тухайн үед авсан шийдвэрүүдийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-2017 онд Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч байхад “Цагдаагийн албан тушаалтан буудсан” гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэхдээ 1998 онд Санжаасүрэнгийн Зоригийг алсан этгээд олдоогүй шиг 10 жилийн дараа таван иргэний амийг хохироосон этгээд олдохгүй хэрэг давтагдаж байгаа юм. Энд төр засаг анхаарах ёстой гэж боддог. Тухайн үед би шинэ залуу өмгөөлөгч байв. Маш аймшигтай хэрэг болж байлаа. Өмгөөлөгч нар хэвлэл мэдээллийнхэн хүртэл ажлаа хийж чадахгүй хаагдмал байдалтай. 461дүгээр хорих ангийн түр саатуулах байранд 700 гаруй хүн баривчлан саатуулсны 120-иод нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Тэдгээр насанд хүрээгүй хүүхдүүдийн дөрөв нь суллагдаж бусад нь наймаас арван жилийн ял аваад явж байсан харамсалтай түүх бий.

-Ямар зүйл заалтуудаар ял тулгасан юм бол. Та тухайн үед тухайн хэрэг дээр ажиллаж байв уу?

-Би тухайн хэргийн холбогдогч нарын хоёр тохиолдолд үйлчилгээ үзүүлсний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Би 461 дүгээр анги дээр үйлчлүүлэгчтэйгээ уулзахаар очиход “Дээрээс дарга үүрэг өгсөн” гээд уулзуулахгүй байх жишээтэй. Тухайн үед тус ангийн захирагч Н.Даваа-очир гэж хүн байсан.

Тэр үймээний үед Монгол Ардын Хувьсгалт Намын байрны I давхрын Duty Free дэлгүүрийн орчимд шалан дээр өнхөрч явсан кока кола ундааг авч уусан. Гэтэл тэр хүүхдийг, дээрэм болон үймээн зохион байгуулсан /үймээн тарьсан/ гэдэг хоёр зүйл ангиар долоогоос арван жилийн ял төлөвлөсөн байсан. Бусад хүүхдүүд ч ер нь тиймэрхүү зүйл ангиар шийтгэгдсэн. Би тухайн үед олон түмэнд ил гарч, “Өдрийн сонин”-оор Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын цаазаар авах, мөн насанд хүрээгүй хүүхдийг ундаа уусных нь төлөө арван жилийн ял төлөвлөж байгаа бусармаг явдлын тухай ил тодоор зарлаж мэдээлж байлаа. Үүнийхээ дараа би өмгөөлөгч хүнийхээ хувьд хэлмэгдэж, адлагдаж явлаа. Жишээлбэл, намайг 2009 онд Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр ажиллаж байхад, Гадаадын иргэн харьяатын албаны дарга н.Мөрөн гэдэг хүн “Үймээн самуун тарьж, төрийн албаны ажилд саад учруулсан этгээдүүдийг өмгөөлдөг” гэсэн байдлаар Өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргаж, миний өмгөөлөх эрхийг хасуулахаар хүсэлт явуулж, цагдаагаар баривчлуулах оролдлого гаргаж байсан.

-Одоо энэ үйл явдлын талаар дуугарч байгаа хүн байна уу?

-Дуу хоолой болж явсан хүмүүсийг том биш ч ил далдаар хавчин гадуурхах үйлдэл их гардаг байлаа. Тэгэх тусам би улс төрд орохоор шийдээд 2012, 2016 онуудад УИХ-д орж энэ талаар сануулж, дуугарсаар явсан. Эрх баригч нам арван жил төр барьж байна. Юу гэж өөрсдийнхөө бурууг олон нийтэд сануулаад байх билээ. Энэ бол төрийн бодлогоор, зориуд мартагнуулж байгаа. Үүний төлөө тэмцэж байсан н.Энхбаяр гуай бурхны оронд одлоо. Олон хүний амьдрал одоо хүртэл засраагүй байгаа. Саяхан Ч.Амарболд генералтай таарахад “Ерөнхийдөө намайг албан тушаал ашигласан, буруу шийдвэр гаргасан гэж биеэр ял эдлүүлсэн боловч цагдаагийнхан буудсан гэдгийг одоо хүртэл тогтоогоогүй шүү дээ” гэж ярьж байна лээ. Яг цагдаа буудсан уу, тагнуул буудсан уу, үймээн таригчид буудсан уу гэдгийг одоо хүртэл тогтоохгүй байгаа нь анхнаасаа зохион байгуулалтай хэрэг явдлыг хааж байна гэж харж байгаа. Түүхэн шоглоом гэхэд хаашаа юм. Тухайн үед бол өмгөөлөгч нар ажиллаж байсан боловч ил тодоор дуугардаг нь тун цөөн байсан. Тэрний дараа Үндэсний аюулгүй байдлын тэргүүн байсан хүн албан тушаалаасаа сонгуулиар чөлөөлөгдсөний дараа ноцтой мэдээллүүд гарч байсны нэг нь “Үндэсний аюулгүй байдлын шийдвэрээр бусдад галт зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн байдаг. Төрийн нууцаас одоо хүртэл гаргаагүй гэж ойлгож байгаа. Яг тэр үеийн протколыг гаргаач ээ гэхээр гаргадаггүй. Тухайн үед цагдаа нарыг цагдан хорихдоо хүртэл шүүх хурлыг нь анх удаагаа “Ганц худагт”-т хийж байсныг хэлнэ. Сүүлд УИХ-ын гишүүн болсныхоо дараа би, “нүүрсний” Гансүхийн гэгдэх хэрэг дээр хэл ам тавьж байж шүүх хурлыг “Ганц худаг”-т дээр хийдэг явдлыг болиулсан байдаг юм. “Ганц худагт”-т хэлмэгдүүлэлт явагдаж байсан. Ч.Амарболдын шүүх хурал тэнд болсон. Н.Энхбаяр гуайн шүүх хурлыг хийхээр завдаж байсан. “Ганц худаг” бол шорон биш, түр саатуулах байр шүү дээ. Тэнд нь шүүх хурал хийнэ гэдэг зүйл ардчилсан улсад байж боломгүй үйлдэл. Одоо чухам ямар байгааг мэдэхгүй.

-Ардчилсан улсын тухайд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байдаг. Манай улс ардчилсан байдлаа алдчихаагүй биз?

-Бид хэдийгээр үзэл бодол, үг хэлэх,жагсаал цуглаан хийх эрхтэй ардчилсан улс мөн боловч нэг намын олон жилийн ноёрхол цаг хугацааны явцад дарангуйллын хэлбэр лүү орчих магадлалтай. Нэгдүгээрт, яагаад гэвэл эрх мэдлээ ашиглах, хамгаалахын тулд. Хоёрдугаарт, ардчиллыг бий болгохын тулд 300 жил хангалтгүй, ардчиллыг нураахад гурван өдөр хангалттай гэдэг. Гурав хоногт нурааж болохыг бидэнд долдугаар сарын 1-ний үйл явдал харуулсан шүү дээ. Ардчилал одоо байгаа, байхгүй гэж дүгнэхээс илүү ардчиллыг хүн болгон байнга хамгаалж байж удаан оршин тогтнодог.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 11 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top