x

АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр-250 жилийн ой... “250” гэхлээр залуухан Төрт-улс мөн л дөө. Тэгэхдээ хөгшин залуудаа биш өнөөдөр хэн бэ гэдэгтээ учир утга нь оршино. Энэ нийтлэл Америкийг үзэн ядагчид, хараагчид руу чиглээгүй шүү. Тэгж эндүүрэв. Нийт монголчууддаа мэдээлэл, болж өгвөл мэдлэг өгчих санаатай бичсэн үзэл бодол (ятгалга биш) гэх үү дээ.

Нэг. Өмнөх өчиг

Гэхдээ монголчуудын савлагаа, туйлшралын гучин хэдэн жилийн түүхийг эргэж сөхөхгүй бол болохгүй байна. Социализм-коммунизмдаа монголчууд нэн итгэлтэй (100%) байсан уу, байсан бол яагаад 1990 онд амархан хөмрөөд ойччихсон юм бэ? –Таны хариулт?

Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй дэлхийн социалист хамтын нөхөрлөл (нэг идэвхтэй гишүүн нь БНМАУ!), ЗХУКН тэргүүтэй олон улсын коммунист-ажилчны хөдөлгөөн (нэг идэвхтэй гишүүн нь МАХН!), социалист чиг баримжаа бүхий Үндэсний-эрх чөлөөний хөдөлгөөн (үлгэр жишээч нь социалист Монгол!) гээд гурвуулаа “Хүйтэн дайн”-тайгаа хамт нэгэн зэрэг нураад унахад уйлж унжсан, амиа хорлосон, амиа хорлох дөхсөн завдсан (ядаж улаан коммунистуудаас нь?) нэг ч монгол хүн төрөөгүй учраас би савлагаа туйлшрал гэсэн “түүх” сэдэж олсон хэрэг л дээ. 

Үнэндээ санал нэгтэйгээр, АНУ-ын оролцоогүйгээр, тэднээр өнгөт хувьсгалаа санхүүжүүлэхийг хүсээгүйгээр МОНГОЛЧУУД бид санал нэгтэйгээр ардчилал-зах зээл рүү шилжсэн дээ. 1990-ээд оны гэрчүүд бараг бүгд амьд сэрүүн байна. Америк, Япон, Өрнөдийнхнийг яасан ихээр уухайлж, сонирхож, шүтэж байлаа? Жил гаранхны өмнө гэхэд л тэднийгээ империалистээр нь дуудаж, хараан зүхэж, хардаж сэрдэж суусан монголчууд бид нөгөө империалистүүдтэйгээ хүзүү толгой холбоод авах нь тэр. Тэгсэн гэж одоо яривал үлгэрийн, тэнгэрийн түүх мөн л дөө. 

Гэтэл 36 жил өнгөрсний дараа, одоо, нөгөө империализмийг үзэн ядах өвчин нь сэргээд сэдэрчихсэн, АНУ ба Өрнөдийг үзэн ядагчид сав л хийвэл Сүхбаатарын талбайд цуглачих гээд, сошиалаар бол бүр алж өгч байна. Хараал зүхэл, нулимах, занахад цаад хязгаар алга. 1990-ээд ардчилагчид ба ардчиллыг талархан хүлээн аваад одоо хүртэл түүндээ үнэнч яваа бүгдийг ЛИБЕРАЛ-ууд гэж цоллож хочлоод бараг л алж устгах хэрэгтэй хэмээн орилолдох сэхээтнүүдийг яанам бэ? Ардчилсан либерализмаас татгалзахыг уриалан дуудагсад!

Хоёр. Гурван л сонголт 

Эдүгээ хүн төрөлхтөнд хөгжлийн гурван л загвар-замнал байна.

1. АНУ тэргүүтэй Өрнөдийн ардчилал-хүний эрхийг дээдлэх-зах зээлийн харилцааны нийгмийн хөгжлийн загвар-замнал;

2. Либералуудыг үзэн ядагчдын хүсээд байх магадлалтай Орос, Хятад маягийн автократ, авторитари дэглэм дор хөгжих загвар-замнал (нэг үгээр улс төр-нийгмийн хувьд БНМАУ-ын социализм гэсэн үг). БНАСАУ, Куба бол хамгийн их хэтийдсэн нь гэх үү дээ;

3. Исламын шашны теократ, автократ, жихадист, фанат дэглэмийн дор Иран маягаар хөгжих зам-замнал. Хамгийн увайгүй нь Афганистаны Талибаны дэглэм.

Цаашаа нийгэм-эдийн засгийн өөр формац байна уу? Боолт нийгэм хэт алсраад алга болсон, феодализмд эргэж очихгүй нь лав. Өөр байна уу? Тэр шилдэг загвараа нэрлээч!

Монголд шилжилт хэт удаашраад, өөрсдөөсөө болсон назгайрал нь ядууралтай нь хутгалдчихсан. Үүндээ гол буруутнаар АНУ-ыг тодруулаад зүхчихсэн, дээр нь Израиль гэж улс нэмэгдэн хамтдаа хараалгаж байна. Хараах эрх чөлөгөө эдэлж байна гээд уучлая.

Олон таван үггүйгээр Тусгаар тогтнолынх нь баярыг тохиолдуулан бидний хувьд АНУ хэн юм бэ? Ерөөсөө дэлхийд хэн юм бэ гэдэгт одоо тархиа чилээх үү?

Гурав. Түүх бүтээж байна

Монгол Улс бол Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай хоёр их хөрштэй, цаана нь Стратегийн түншлэлийн харилцаатай 8 түнштэй–бүгд гуравдагч хөрш гэдэг ангилал шалгуурт багтана. Түүний нэг нь АНУ. Харилцааны түвшин маш ахицтайгаар ийм өндөрлөгт хүрсэн.

1. 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын Хамтарсан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхийлөгч Ж.Буш нар ардчилсан хоёр орны хооронд хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин үеийг зарлан тунхаглав” гэж заасан.

2. AНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар Монгол Улсад 2005 онд албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдэлд хоёр Ерөнхийлөгч  Монгол Улс, АНУ-ын уламжлалт найрсаг харилцааг дахин баталж, “Ардчилсан хоёр орны хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан иж бүрэн түншлэлийн удирдах зарчмыг тодорхойлж, цар хүрээг нь өргөтгөхөөр тохиров” гэсэн байгаа.

3. Ноён У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2018 онд АНУ-д айлчилж, айлчлалын үр дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэлд “Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав” гэж байгаа.

4. Ердөө жил хүрэхгүй хугацаанд 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчлах үеэр энэ түншлэлээ Стратегийн түншлэл болгож шат ахиулсан.

5. Mонгол-Америкийн анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ 2024 онд Гадаад харилцааны сайдын түвшинд явагдах үед хоёр улсын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснийг тунхагласан. Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизм нэвтрүүлсэн.

Монгол Төрийн алтан аргамж–гадаад харилцааны маш том түүхэн ололтуудыг 5 үе шатаар өгүүлэхэд ийм байна. Цаашаа зургаа, долоо, найм... гээд явж өгнө дөө. Саруул дардан зам өмнө маань байна.  

“Ардчиллын замаар замнаж байгаа Монгол Улсын хамгийн том дэмжигч нь АНУ гэдгийг дахин батлан хэлэхийг хүсчбайна”, “Монголын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад АНУ-ын зүгээс дэмжих асар их сонирхол байна”, “Цаашид Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам хөгжүүлэхийн төлөө байна”–Америкийн дээд өндөр тушаалтны үг ба амлалт.  

Дөрөв. Тэд хэн бэ?

Хараал зүхлийн амт амсан буй тэр АНУ нь өнөөдөр даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах“Дэлхийн цагдаа” болчихоод байна. Нэг үгээр онож хэлбэл. Аль л болохгүй, бүтэхгүй дэглэмүүдтэй тэмцэж байна. Болж бүтэхгүй дэглэмүүд гэдэг нь ард түмэн биш шүү, засгийн эрх барьж буй улс төрийн дэглэм. Болохгүй, бүтэхгүй гэдгийг нь Монгол амсаагүй л дээ. Тиймдээ ч бодит байдлаас хол, бас дотоодын ба өөрсдийн зовлондоо буруутан хайхдаа Америкийг лүд барам болгоод заачихаад сууцгааж байгаа хэрэг.

Америкийн профессор Ханс Биннендик 1999 онд ийм нэг онолоо дэвшүүлсэн. Эх сурвалж: Hans Binnendijk.  Back to Bipolarity? The Washington Quarterly, Autumn 1999. Түүнд  дэлхийн бодлогын  гол тоглогчид ба дэглэмүүд гээд 5 ангилсныг би тодруулаад жишээ орууллаа.                                                   

1]  Гол орнууд–(core states):  зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан орнууд

                                           Дэлхийн  ДНБ-ий өсөлтийн 80 гаруй хувь,

                                           НҮБ-ын төсвийн 90 орчим хувь тэдэнд ногдоно

2]  Шилжилтийн орнууд–(transition states): зах зээл, ардчилал руу яваа, жишээ

                                              нь манай Монгол гарцаагүй энэ ангилалд орно

3]  Харгис хэрцгий орнууд–(rogue states): эсэргүүцэгч орнууд буюу миний

                                               хэлээд буй авторитари, тоталитари, исламжсан,  

                                               шашинжсан бүлэг улс

4]  Бүтэлгүй орнууд–(failed states): Өөрийгөө авч явах чадваргүй

5] Төрт улс биш тоглогчид–Хезболла, ХАМАС маягийн террорист бүлэг,

                                               дээрмийн-мөнгө угаах, гэмт элдэв бүлэг, эсвэл олон

                                               улсын томхон корпораци, олон улсын зарим          

                                               байгууллага (олон бий дээ) гэх мэт.    

Гол орнуудын (core states) толгойд АНУ зогсож байгаа гэдгээр “Дэлхийн тэргүүлэх глобал гүрэн” гэсэн алдрыг хүртсэн. Тэгэх тэгэхдээ “Гуравдагч хөрш чинь болъё, болж чадна” гэдэг итгэл 1990 онд бидэнд төрүүлсэн, тэр утгаар гуравдагч хөршийн концепцыг өөрсдөө бидэнд сэдээд өгчихсөн дэлхийн том гүрэн бол АНУ шүү дээ. Тиймдээ чманай улсын хувьд анхдагч, тэгэхдээ гол гуравдагч хөрш, дээр нь стратегийн түнш улс. АНУ бол Монголын хувьд геополитикийн, стратегийн түнш учраас тэр өнцгөөс харилцааны улс төрийн ач холбогдлыг нь олж хараасай, тэгэхдээ бүр олзуурхан лавшруулж хараасай гэж би бичдэг уриалдаг.

АНУ бол манай улсын энхийг сахиулах ажиллагааны бас гол түнш. Монгол цэргийг дэлхийн данстай болгоход түүхэн хувь нэмрээ оруулсан итгэлт түнш маань. Гэх мэт яривал олон баримт, аргумент дурдаж нэрлэж чадна. Улс төрийн харилцаа бидний хүссэн дээд түвшиндээ хүрсэн, цаашдаа нэг том алхвал “Иж Бүрэн” рүү тулна. Одоо харин энэ үзүүлэлтээ (ололт!) эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн салбарт бэхжүүлэхэд л Та бидний чармайлт чиглээсэй гэж ерөөх байна!

АНУ-д эдийн засгийн боломж, санхүү, эрх мэдэл, цэрэг-зэвсэг, олон улсын нэр хүнд, нөлөө, шинжлэх ухаан–өндөр технологи, тэр ч бүү хэл технологи бүтээдэг технологи болох метатехнологи, ер нь бүгд байна. Чухам хүртэж чаддаг бол бүгд нээлттэй байна, монголчууд аа!

Б.Ганчимэг /baabar.mn/ 2026.07.03

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse phone is getting in touch with Digital Light Solution It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just Contact Digital Light Solution if you want to track, and you’ll be able to see everything that’s on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, You don’t even need to get physical access to their phone, you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proofs in placen, for assistance Email.support@digitallightsolution.com With What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
  • mary jordan (105.113.12.111)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 07 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 19 цаг 17 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 19 цаг 21 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 19 цаг 25 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 20 цаг 27 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 22 цаг 11 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 22 цаг 38 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 22 цаг 45 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 23 цаг 3 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 23 цаг 4 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top