x

Шинэ төрлийн В12 аминдэмээр тархины хавдрыг эмчилнэ

В12 аминдэмд суурилсан нэгдэл нь глиобластома гэдэг тархины хавдрын хамгийн аюултай хэлбэрийг эмчлэхэд үр дүнтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Энэхүү клиникийн өмнөх судалгааны дүнг Oncoscience сэтгүүлд нийтэлжээ.

Уг судалгааг Nitric Oxide Services компанийн судлаач Жозеф А.Бауэрын удирдсан эрдэмтэд Кливлендийн эмнэлгийн Хавдар судлалын төвийн мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн байна. Тэд хавдрын эсүүдэд азотын ислийг шууд хүргэдэг нитрозилкобаламин (NO-Cbl) хэмээх В12 аминдэмийн шинэ хэлбэрийг судалжээ.

Глиобластома бол тархины хамгийн аюултай хавдруудын нэг бөгөөд мэс засал, туяаны эмчилгээ, химийн эмчилгээ хийсэн ч гэсэн онош тогтоосны дараа өвчтөний амьд явах хугацаа 15 сараас хэтэрдэггүй байна.

Амьтад дээр хийсэн туршилтын явцад NO-Cbl нь хамгаалалтын гематоэнцефалик саадыг давж, хавдрын эсүүдэд хуримтлагдаж буйг тогтоожээ. Ингэхдээ уг нэгдэл нь хавдрын эсүүдэд 24 цагаас доошгүй хугацаанд идэвхтэй байж, азотын ислийн үйлчлэлийг удаан хугацаанд хангасан байна.  

Мөн NO-Cbl-ийг химийн эмчилгээний темозоломид гэдэг эм болон TRAIL туршилтын эмчилгээтэй хослуулснаар хавдрын өсөлтийг мэдэгдэхүйц үр дүнтэйгээр дарангуйлж байгааг /тус тусад нь хэрэглэснээс илүүтэйгээр/ лабораторийн судалгаагаар тогтоожээ. Энэхүү шинэ нэгдэл нь хавдрын эсүүдийн эмчилгээнд тэсвэртэй байдлыг бууруулж, улмаар тэдгээрийг үхүүлснээр одоо хийж буй эмчилгээний үр дүнг сайжруулна гэж судлаачид найдаж байна.

Гэхдээ дээрх судалгааны дүн нь клиникийн өмнөх шатных тул NO-Cbl-ийг эмчилгээнд хэрэглэхийн өмнө оновчтой тун ба үйлчлэх механизмыг яг таг тодорхойлохын тулд нэмэлт судалгаа явуулах шаардлагатай ажээ. 

Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 11 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top